Мэдээ мэдээлэл

Дэлхий даяарх Сүмд нийтлэг захиас хүргэх зорилготой ‘Лиахона’ сэтгүүл

“Лиахона” сэтгүүл дэлхий даяар захиас хүргэх төдийгүй илүү өргөн хүрээнд түгээж байгаагийнхаа хувьд урьд урьдынхаас илүү олон гишүүнд хүрнэ

236c11680d31c68f742ddae78caf3785c20f5d71[1].jpeg
Гана улсад ээж, хүү хоёр “Лиахона” сэтгүүлийг уншиж байна. 2021 оны 1-р сараас эхлэн дэлхийн хэмжээнд насанд хүрэгчдэд зориулсан “Лиахона,” өсвөр үеийнхэнд зориулсан “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө,” хүүхдүүдэд зориулсан “Найз” гэсэн гурван сэтгүүл гарах болно. 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
            

 2021 оны 1-р сараас эхлэн “Ensign”сэтгүүл халаагаа өгч, “Лиахона” сэтгүүлийг дэлхий даяарх Сүмийн насанд хүрсэн бүх гишүүнд зориулсан сэтгүүл болгон хэвлэхээр боллоо. 

Одоогийн байдлаар “Лиахона” сэтгүүлд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдэд зориулсан материалууд агуулагддаг. Тус сэтгүүлийг бүх насны гишүүнд хэрэглүүлэх зорилгоор 48 хэлээр нийтэлдэг байсан ба тэр дундаа “Ensign,” “New era,” “Найз” сэтгүүлүүдийг хүлээн авдаггүй гишүүдэд зориулан англи хэл дээр мөн хэвлэн гаргадаг байсан. 

Ийнхүү дэлхий даяар нийтлэгдэх сэтгүүлүүд гарч ирснээр дэлхийн өнцөг булан бүрд буй насанд хүрэгчид, өсвөр үеийнхэн, хүүхдүүд өөрсдөд нь зориулсан сэтгүүлийг сар бүр эсвэл хоёр сар тутамд нэг удаа хүлээн авах боломжтой болж байна.  

“Энэхүү сорилт бэрхшээлтэй цаг үед бошиглогч, удирдагчдын маань өгч буй удирдамж амин чухал байдаг. Лиахона сэтгүүлээр дамжуулан бидэнд өгдөг бошиглолын зөгнөл, зөвлөгөөг Сүмийн гишүүн бүр хүлээн авах боломжтой байгаад би талархаж байна” хэмээн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, “Лиахона”сэтгүүлийн зөвлөх Шарон Юбанк эгч хэлжээ.

Шинэ “Лиахона” сэтгүүл 

Шинэ “Лиахона” сэтгүүл нь Сүмийн удирдагчдын сургаал, сайн мэдээний зарчмууд зэргийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг үзүүлсэн сүнслэг түүхүүд, “Ирээд, Намайг дага” гарын авлага дээрх Сүмээс дэмжиж, гэр оронд төвлөрсөн хичээлүүдийг дэмжсэн өгүүллүүдийг уншигчдадаа хүргэх болно.  

Шинэ “Лиахона” сэтгүүл нь уншигчдын уншиж дадсанаас бага зэрэг товч боловч цөөн хуудастай байх болсноор тус сэтгүүлийг хэд хэдэн хэл дээр нийтлэгдэх боломжийг олгож байна. Сүмийн олон гишүүн сүнсээр өдөөгдсөн материал бүхий 48 хуудастай сэтгүүлийн дугаарыг сар бүр хүлээн авна. Жилд 1-ээс 4 дугаар хүлээн авдаг байсан гишүүд одоо 32 хуудас бүхий сэтгүүлийг хоёр сард нэг удаа хүлээн авна. 

Ойролцоогоор 150 орны гишүүд сайн мэдээний захиасын эргэн тойронд нэгдэх ба энэ нь “Бүх хүнийг Есүс Христ рүү чиглүүлье” гэсэн “Лиахона” сэтгүүлийн уриатай нийцэж байна. Сэтгүүл дээрх өгүүллүүд өөр өөр насны, амьдралын ялгаатай нөхцөл байдалд буй насанд хүрсэн гишүүдэд хандсан байдаг боловч амьдарч буй хүнд хэцүү цаг үеэ хэрхэн залуурдах талаар нэмэлт ойлголт өгдөг нийтлэг үнэнийг мөн өгүүлнэ.

“Бидний хүн нэг бүр онцгой нөхцөл байдал, сорилт бэрхшээлтэй нүүр тулах явцдаа аз жаргалтай байх, амар амгаланг олох зорилгыг агуулж байдаг. ‘Лиахона’ дээр сар бүр нийтэлдэг захиасууд нь бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөөг дагаснаар ирдэг амар тайван, аз жаргалыг олж авах баттай арга замуудын нэг нь гэдэгт би итгэдэг” хэмээн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэйна И.Абурто эгч хэлжээ.

Ирэх жилээс “Лиахона” сэтгүүлд нийтлэх шинэ хэсгүүд нь нас ахихдаа цээж тэнэгэр байх, сайн мэдээний суурь зарчмуудыг шинэ гишүүдэд тайлбарлаж өгөх, бүх гишүүнийг нэг нэгэнтэйгээ хамааралтай мэт мэдрэх зэрэг сэдвүүд дээр төвлөрөх болно. Түүнчлэн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө болон Сэргээгдсэн Сүм дэх эмэгтэйчүүдийн үүргийн талаарх өгүүллүүдийг уншигчдадаа хүргэнэ. Сэтгүүлийн дугаар бүрд “Найз,” “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” зэрэг сэтгүүлийн хамарч байгаа сэдвүүдтэй төстэй, тодорхой сэдвүүдийг агуулах өгүүллүүд багтахаас гадна гэр бүлээрээ ярилцах ярилцлагыг дэмжих болно. Жишээ нь, шоронд хоригдох, хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг сэдэв бүхий өгүүллүүдийг насны онцлогт тохирсон хэлбэрээр тус гурван сэтгүүлийн дугааруудад нийтэлнэ.

Мөн сэтгүүлийн дунд хэсэгт тавигдах орон нутгийн материалууд уг сэтгүүлийн захиалагчдад хүрнэ. Тус хуудаснууд нь сэтгүүлийг хүлээн авч буй улстай хамааралтай түүх, өгүүллүүдийг агуулах болно. “Хүн бүр өөр өөр учраас тухайн орон нутагт зориулсан сэтгүүл дээрх материалууд тус тусын нөхцөл байдалд дасан зохицоход нь гишүүдэд тусална” гэж Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч хэлжээ. 

0d039c537707959fb16272db889e060705cece58[1].jpeg
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл. Зүүн гар талаас Шарон Юбанк эгч, ерөнхийлөгч Жийн Б.Бингам, Рэйна И.Абурто эгч.© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
           

Сэтгүүлийн нэрийн утга учир 

“Лиахона” сэтгүүлийн нэр нь Мормоны Номд гардаг Лихайн гэр бүлийг амлагдсан нутаг руу аялах үед чиглүүлж өгдөг луужингаас гаралтай. Энэ нь тухайн үедээ тэдний эргэн тойрондоо чиглүүлэгч болгон ашигладаг хэрэгсэл байсны адил энэхүү сэтгүүлийг хувь хүн, гэр бүлүүдийг Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд хүрэх замаа олоход туслах чиглүүлэг болгон ашиглаж болно” гэж Абурто эгч мөн өгүүлэв.

“Лихай ‘Лиахона’ тэднийг аюулгүй газар луу удирдана гэдгийг олж мэдээд, гэр бүлийнхэ хамт хэчнээн их талархаж байсныг та төсөөлж байна уу? Бид бошиглогч, удирдагчдынхаа үгсийг ‘Лиахона’ сэтгүүлээр дамжуулан хүлээн авахдаа тэрхүү гайхширсан, талархсан хэсгүүдийг мэдэрнэ гэж найдаж байна.” гэж ерөнхийлөгч Бингам хэлжээ.

Цахим сэтгүүл  

Хэвлэмэл сэтгүүл өөрчлөгдсөнтэй адил, Сүмийн сэтгүүлүүдийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа Сүмийн гишүүдэд хүргэхийн тулд цахим хэлбэрийн агуулгуудыг түлхүү хөгжүүлж байна. Онцгой цахим “Лиахона” сэтгүүлийг сар бүр liahona.ChurchofJesusChrist.org цахим хуудас болон Gospel Library аппликэйшн дээр нийтлэх болно. Эдгээр нэмэлт материал тухайн сарын сэдвийг дэмжихээс гадна бусад сэдвийн хүрээнд ойлголт өгөх болно.

Цахим "Лиахона" сэтгүүлтэй холбоотойгоор, сэтгүүлийн агуулга Залуучуудад зориулсан долоо хоног тутмын хэсэгт илүү их анхаарал хандуулах болно. Энэ хэсэг 2018 оноос гарч эхэлсэн бөгөөд доторх агуулгыг залуучууд бүтээдэг. Залуучууд нэмэгдэх тусам доторх агуулгыг өргөжүүлэх шаардлагатай болсон. Энэхүү хэсэгт долоо хоног бүр шинэ агуулга тавигдах ба зөв бэлгийн амьдрал, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг залуучуудад зориулсан сэдвүүдийг хөндөнө. Мөн эргэлзээгээ даван туулах, амьдралын шилжилтүүдтэй нүүр тулах, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эдгэрэх болон Сүмийн түүхийн тухай асуултуудын талаарх сэдвүүдийг хамруулахаар төлөвлөж байна. 

Pres.-Nelson[1].png
2021 оны 1-р сарын “Лиахона” сэтгүүл дээрх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны нийтлэл. Уншигчид сэтгүүлээр дамжуулан Сүмийн удирдагчдын сургаалыг үргэлжлүүлэн хүлээн авах болно.© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
     

Ирээдүйд сайжруулах 

“Лиахона” сэтгүүлийг хүлээн авч, доторх агуулгыг нь уншихад гишүүдэд илүү хялбар болгох үүднээс зарим өөрчлөлтийг оруулж байна. Ирэх саруудад “Лиахона” сэтгүүлийн цахим хувилбарыг сайжруулж, Gospel Library аппликэйшн, бусад цахим суваг дээрх мэдэгдэл хэсгээр дамжуулан шинэ агуулга нийтлэгдсэн тухай дохиог хувийн төхөөрөмжүүд дээр нь өгөх байдлаар тохируулж өгнө.

“Бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг гэр орондоо болон цахим төхөөрөмжүүд дээрээ шууд хүлээн авах нь ямар гайхалтай адислал вэ! Эдгээр сэтгүүлийн хувь хүнд нөлөөлөх нөлөөллийг бодох тусам сэтгэл догдолж байна. Энэ нь хүмүүст Есүс Христэд болон Түүний бэлгүүдэд амьдралаа түлхүү төвлөрүүлэхэд тусална” хэмээн ерөнхийлөгч Бингам хэлжээ.

“Лиахона” сэтгүүлийг дагах 

“Лиахона” сэтгүүлийг өөрөө дагах эсвэл бусдыг дагахад урихын тулд store.ChurchofJesusChrist.org 

цахим хуудсанд зочилно уу.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.