Мэдээ мэдээлэл

“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” шинэ сэтгүүлийг 140 орны хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэнд хүргэх болно

Дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн зөвхөн өөрсдөд нь зориулсан дэлхийн хэмжээний сэтгүүлийг хүлээн авах болно

FSY-1.jpeg
Хоёр залуу эмэгтэй 2021 оноос нийтлэгдэх “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлд халаагаа өгч буй “New Era”сэтгүүлийг уншиж байгаа нь. (Тайлбар: Энэ зургийг хүн хоорондын зай баримтлах журам гарахаас өмнө авсан болно.)© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                   

 2021 оны 1-р сараас эхлэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өсвөр үеийнхэн өсвөр насныханд суурилсан шинэ сэтгүүл хүлээн авах бөгөөд 150 орчим оронд илүү тогтмол байдлаар орчуулан хүргэх болно.

Англи хэлээр ярьдаггүй орнуудын олон өсвөр үеийнхэн (11–18 насны) өөрсдөд нь онцгойлон зориулсан захиасууд бүхий сэтгүүлийг анх удаа хүлээн авах боломжтой болж байна. Бошиглогч, төлөөлөгч, Сүмийн бусад удирдагчийн захиасууд, дэлхий даяарх өсвөр насны гишүүдийн гэрчлэл, туршлагууд бүхий агуулгыг тус сэтгүүлд багтаажээ.

FTSOY Changes 2
“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” өсвөр үеийнхний шинэ сэтгүүлийн 2021 оны 1-р сарын дугаарын нүүр хуудасны зураг. 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                     

Өсвөр үеийнхэн тус сэтгүүлийн зорилтот уншигчид тул бүх сургаал, түүх, өгүүллийг тэдний оюун санааны хэрэгцээнд тулгуурлан бичиж, нийтэлнэ. Өсвөр үеийнхэн маань үе тэнгийнхнээ сайн мэдээнээс суралцаж, асуудлуудынхаа шийдлийг Есүс Христийн сургаалаар дамжуулан олохоор идэвхтэй чармайж буйг харах боломжтой байх болно.

“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүл зөвхөн англи хэл дээр хэвлэгддэг байсан “New Era”сэтгүүлээс арай нимгэн байх боловч хуудсыг нь цөөлснөөр тус сэтгүүлийг 48 хэл дээр нийтлэх боломжтой болгож байна. Gospel Library, Gospel Living аппликэйшн, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлийн вэбсайт зэргээр дамжуулан нэмэлт цахим агуулгуудыг хүргэх болно. Дэлхийн өнцөг булан бүрд хүргэхийг хүссэн Сүмийн хүсэл тааллын дагуу Зимбабве, Франц, Тайланд зэрэг бусад орны өсвөр үеийнхний бичсэн бодит түүхүүдийг урьд өмнөхөөс илүү олон уншигч хүлээн авах боломжтой болж байна.  

Урамшуулан дэмжсэн агуулгыг дэлхийн хэмжээнд хүргэх нь урьд хожид байгаагүй чухал хэрэгцээтэй байна хэмээн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Стивэн Ж.Ланд хэллээ.

Тэрээр “Бид дэлхий нийтээрээ бүх төрлийн дэлхийн зүйлсийг үзэж, харж, мэдэх боломж улам бүр нэмэгдэж байгаа ба тэдгээрийн олон нь биднийг Аврагчаас болон хамгийн чухал зүйлсээс маань салган холдуулах болно. Бидний хэн гэдгийг төдийгүй амлалтыг маань сануулдаг тэдгээр ариун нандин зүйлийг бид эн тэргүүнд тавьж, амьдралынхаа төвд байлгах ёстой. Сүмийн өсвөр үеийнхэн бүр өдөр болгон гэр орондоо “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлтэй адил зүйлийг нээн уншиж, зөв зүйлийн төлөө тэмцэхдээ үүгээр дамжуулан сүнсээр өдөөгдөөсэй хэмээн би найдаж байна” гэжээ.  

Elder Lund
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Стивэн Ж.Ланд. 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                

Христ дотор баяр баяслыг олох нь 

“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлийн зорилго бол “Христ дотор баяр баяслыг олох нь” хэмээх уриатай бөгөөд 32 өнгөт хуудсаараа дамжуулан энэхүү уриаг бодитой болгож, залуу хүмүүст зааж сургах явдал юм.

Сэтгүүлийн урианы хувьд олон санал, хэлэлцүүлэг өрнөсөн боловч эцэстээ өсвөр үеийнхнийг энэ замаар амьдрах явцдаа аз жаргалтай байхаас гадна Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан сурч, өсөж хөгжихөд тэднийг урамшуулна хэмээн найдаж энэ үгийг сонгосон билээ.  

“Сатан шашин бол нэг төрлийн залхуутай ажил гэх дүр зургийг буулгах тал дээр маш сайн ажилладаг боловч үнэн хэрэгтээ бидний шашин бол дэлхий дээрх хамгийн гайхалтай үзүүлбэр юм. Энэ нь бидний энэ амьдралд ирсэн шалтгааныг илтгэдэг. Уг сэтгүүлийн амлалт бол бидний амьдралын баяр баясал, аз жаргал болон сайн мэдээнд итгэлтэй байх хоёрын хооронд амлагдсан холбоо байдаг гэдгийг харуулах явдал юм” хэмээн ерөнхийлөгч Ланд хэлэв.

Юу хүлээж болох вэ 

“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүл дэлхийн хэмжээнд хэвлэгдэн гарах бөгөөд Сүмийн бүх өсвөр үеийнхэн байршил, цагийн зөрүү зэргээс үл хамааран онцгой бөгөөд нэгэн ижил захиасуудыг хүлээн авна. Хэдийгээр сар бүр бага зэргийн ялгаатай гэнэтийн бэлгүүд байх боловч сэтгүүлд уншигчдын тогтмол хүлээж болох байнгын хэсгүүд мөн байх болно” гэж ерөнхийлөгч Ланд хэлжээ.  

Screen-Shot-2020-11-17-at-3.53.41-PM[1].png
“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлийн 2021 оны 1-р сарын дугаарт гарах өгүүлэл. Залуучууд Сүмийн удирдагчдаас өөрсдөд нь зориулан бэлтгэсэн тусгай сэдэв бүхий агуулгуудыг унших боломжтой болно. 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
          

Сүмийн удирдагчдын захиас 

Ерөнхий албан тушаалтнууд өнөөгийн асуудлуудыг авч үзэх бөгөөд тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь Сүмийн өсвөр насны гишүүдэд тустай зөвлөгөө өгөх олон боломж байх болно. Уншигчид дугаар бүрийн туршид сэдэвчилсэн асуудлуудын талаар хувийн ойлголт олж авна. Сүмийн удирдагчдын зөвлөгөө, удирдамжийг уншсанаар өсвөр үеийнхэн хүч, чиглүүлэг олж авахын сацуу зөвхөн өөрсдөд нь зориулан онцгойлон гаргасан агуулгуудад төвлөрснөөр Сүмийн ерөнхийлөгчдийн зөвлөлийн гишүүдийн хайрыг мэдрэх боломжтой байх болно.  

Өсвөр үеийнхнээр сүнслэгээр өдөөгдсөн агуулга 

Сүмийн өсвөр үеийнхэн “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлд орсон агуулгуудыг бүтээхэд маш эрчимтэй оролцоно. Дэлхий даяар амьдарч буй өсвөр үеийнхэн орчин үед тохиолдож байгаа асуудал, асуулт, сүнслэг давалгаанд  хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа талаарх хувийн туршлагаа уншигчдад хүргэх болно.  

Түүнчлэн санаа зовнилоор дүүрэн дэлхийн зарим зүйлийг зохицуулаад зогсохгүй, хэрхэн баяр баясгалантай болж, үүнийгээ бусадтай хуваалцаж байгаа тухай бусдын түүхийг өсвөр үеийнхэн маань унших үедээ Сүмийн залуу гишүүдийн бодит түүхүүдтэй холбогдоно гэдэгт сэтгэл хөдөлж байгаа тухайгаа ерөнхийлөгч Ланд хэлжээ.

Мөн тэрээр “Бид бүгд өөрсөдтэйгөө ойролцоо нас, нөхцөл байдал, түвшинд байгаа тэдний итгэл, зоригоор хүчирхэгжиж, урам дэм авдаг. Бид хүн бүрийг сонсохыг хичээдэг ч бидэнтэй адил харагддаг, бидний адил боддог, бидний туулж байгаа юмсыг мөн адил даван туулж байгаа хүмүүс илүү ойрхон санагддаг. Тиймээс бид эдгээр түүх, жишээтэй илүү сайн холбогдож чадна” хэмээн нэмж хэлжээ.

FTSOY Changes 6
“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлд “Ирээд, Намайг дага” гарын авлагад буй Сүмээс дэмжиж, гэр оронд төвлөрсөн сургаалуудыг дэмжсэн нэмэлт агуулгууд нийтлэгдэх болно. 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
       

Сургаалыг хэрэгжүүлэх нь  

Сэтгүүлийг уншсан хүн бүрийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд туслахын зэрэгцээ энэ нь Сүмийн өсвөр үеийнхэн хэрхэн орон нутагтаа өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүсийг хүчирхэгжүүлж байгаа талаарх жишээг харуулах болно.

“Өсвөр үеийнхнийг Их Эзэний батальонд нэгдэхэд урьсан ерөнхийлөгч Нэлсоны  урилга бол тэднийг гаднын нутаг руу жагсан очоод, бусдыг аврах тухай урилга биш, харин бие биенээ аврах тухай билээ. Цэрэг хүний гүйцэтгэх эхний ажил бол эх орон нэгтнүүдээ болон хамтран зүтгэгч бусад цэргээ хамгаалах явдал юм. Энэ сэтгүүл биднийг бие бие рүүгээ чиглэж, өөрийн байгаа орчин, гэр бүл, чуулга, ангид үйлчилснээр Тэнгэрлэг Эцэгтээ үйлчлэхэд туслах жишээнүүдийг өгөх болно” гэж ерөнхийлөгч Ланд хэлжээ. 

“Ирээд, Намайг дага” 

Уншигчид 1-р сараас эхлэн “Ирээд, Намайг дага” гарын авлага дээрээс сурч буй зүйлсийг дэмжих өгүүлэл, түүхийг хүсэн хүлээдэг болно. Эдгээр агуулга нь тэднийг Сүмээс дэмжиж, гэр оронд төвлөрсөн сургаалуудыг дагахад уриалаад зогсохгүй, заасан сэдвүүдийг өөрсдийн өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг харах боломжийг олгоно. 

FTSOY Changes 3
Таблет дээр сайн мэдээг судалж буй залуу эрэгтэй. null
     

Цахим агуулга 

Өсвөр үеийнхэнд онлайн материалууд нээлттэй байх болно. Цахим өгүүллүүд тухайн сарын дугаарт нийтлэгдсэн захиасуудыг дэмжсэн түүх, үзэл бодлыг багтаана. Цахим агуулгыг сонирхож буй хүмүүс Gospel Library аппликэйшн эсвэл ChurchofJesusChrist.org цахим хуудас руу орж үзэх боломжтой.

Үүнээс гадна өсвөр үеийнхэнд зориулсан агуулгыг Сүмийн өсвөр үеийнхний @StriveToBe Инстаграм сувгаас болон Gospel Living аппликэйшнаас олж болно.

“Энэхүү өсвөр үеийнхний сэтгүүлээс Сүнсийг мэдрэхэд илүү дөхөмтэй байна. Энэ нь бидэнд баяр баясгаланг авчирдаг мөнхийн сургаалуудыг залуу үеийнхний маань оюун ухаанд суулгах болно гэдэгт сэтгэл минь догдолж байна. “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүл өмнөх нийтлэлүүдийг илүү сайжруулан хүргэх боловч өөр олон газарт байгаа, илүү олон өсвөр үеийнхэнд ойртож байгаа төдийгүй сайн мэдээний дагуу амьдрах, аз жаргалтай байх хоёрын хоорондын холбоосыг харуулахад түлхүү анхаарч, үүн рүү илүү чиглэх болно” гэж ерөнхийлөгч Ланд хэллээ.

“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлийг дагах  

Шинэ “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” сэтгүүлийг дагахын тулд store.ChurchofJesusChrist.org 

цахим хуудсанд зочилно уу. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.