2020 оны 3-р сарын 11
Сүмийн гишүүдийн томоохон цугларалтуудын тухай
Хүндэт ах, эгч нар аа,
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы ирцийг хязгаарласан талаарх саяхны өгсөн мэдэгдлийн хамт бид Сүмийн гишүүдийн томоохон цугларалттай холбоотой дараах удирдамжийг хүргүүлж байна.
Дэлхий даяарх засгийн газар, шашны болон эрүүл мэндийн салбарын удирдагчидтай зөвлөлдөж мөн залбиран байж тунгаан бодсоны эцэст бид COVID-19-ийн халдвар дэгдсэн дараах Сүмийн бүсүүд дэх гадасны болон удирдлагын чуулган, бусад томоохон цугларалтыг хойшлуулж байна. Үүнд:
- Ази
- Азийн хойд бүс
- Европ
- Зүүн Европ
- АНУ, Канадын бүх бүс хамаарна.
Энэхүү түр зуурын зохицуулалт 2020 оны 3-р сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Дэлхийн бусад бүс нутаг дахь томоохон цугларалтын тухайд, удирдагчидтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл өөр удирдамж өгөөгүй бол үргэлжлүүлэн явагдаж болно.
Орон нутгийн удирдагчид ердийнхөөрөө удирдамж хүлээн авч байгаа тул гишүүд долоо хоног бүрийн цуглаан, үйл ажиллагаа, бусад уулзалтын талаар тэдний чиглүүлгийг дагаж мөрдөх хэрэгтэй.
Нөхцөл байдал байнга өөрчлөгдөж буйн хэрээр уг асуудлаар бид цаашид удирдамж өгч байх болно.
Хүндэтгэсэн,
Тэргүүн Зөвлөл,
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга