Мэдээ мэдээлэл

Номлогчдыг Бэлтгэх Төвүүдэд COVID-19 хэрхэн нөлөөлөх вэ?

Юта мужийн Прово, Английн Престон дахь Номлогчдыг Бэлтгэх Төвд орохоор төлөвлөсөн бүх номлогчийг 2020 оны 3-р сарын 16-ны өдрөөс эхлэн видео хурлаар дамжуулан алсын зайнаас бэлтгэх болно

 

2020 оны 3-р сарын 11

Номлогчдыг бэлтгэх төвүүдийн тухай

Хүндэт ах, эгч нар аа,

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хувьд номлогчдынхоо болон тэдэнтэй уулздаг хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих нь нэн чухал асуудал юм. Бид дэлхий даяарх засгийн газар, шашны болон эрүүл мэндийн салбарын удирдагчидтай COVID-19-ийн тархалтын талаар зөвлөлдлөө. Энэхүү хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг бид залбиран байж авч үзсэний үндсэнд номлогчдыг хамгаалах, вирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Номлогчдыг Бэлтгэх Төвүүдэд нэмэлт арга хэмжээ авч байна.

Юта мужийн Прово дахь болон Английн Престон дахь Номлогчдыг Бэлтгэх Төвүүдэд орохоор төлөвлөсөн бүх номлогчийг 2020 оны 3-р сарын 16-ны өдрөөс эхлэн видео хурлаар дамжуулан алсын зайнаас бэлтгэх болно. Бусад Номлогчдыг Бэлтгэх Төв хэвийн ажиллана. Гэхдээ тэд засгийн газрынх нь зүгээс үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж буй бүс нутгаас ямар ч номлогч хүлээж авахгүй. Тэдгээр бүсийн номлогчид мөн видео хурлаар дамжуулан бэлтгэгдэнэ.

Бид энэхүү түр зуурын бөгөөд алсын зайн сургалтын хөтөлбөрийг халдварт өвчинтэй холбоотой эрсдэлийг багасгахын зэрэгцээ номлогчдыг номлолын талбарт гарахад бэлтгэхэд тусална гэдэгт итгэж байна.

Номлогч бүрд сургалтын хугацаа, хуваарь, бусад бэлтгэл ажилтай холбоотой асуудлаарх нарийн мэдээллийг номлол эхлэх өдөр дөхөх үед илгээнэ. Номлогчид алсын зайн сургалтаа дуусгамагц номлолын талбар луугаа явах болно.

Бид нөхцөл байдлыг сайтар ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах болно.

Бид номлогчдодоо болон тэдний гэр бүлүүдэд хайртай бөгөөд Их Эзэнд үйлчлэхэд бэлэн байдагт талархаж байна. Тэд энэхүү өвөрмөц сургалтын хэлбэрийг ашиглан, Христтэй адил үйлчлэх гайхалтай цаг үед бэлтгэгдэнэ гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн,

Тэргүүн Зөвлөл,

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.