Нийслэлийн эх барих ЗУРГААН эмнэлэгт нярайн дулаацуулах ширээ 11, фото шарлагын аппарат 5, нярайн монитор 5, ECG машин 5, Ургийн монитор 15, дуслын шавхуурга 25, тарианы шавхуурга 25, нярайн пульсоксиметр 5, хажуугийн гэрэл 10, өвчтөний монитор 12 хандивласан бол Сонгино Хайрхан Дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан ECG машин 1, дуслын шавхуурга 5, тарианы шавхуурга 5, өвчтөний монитор 4, хүчил төрөгчийн аппарат 6, 100 хөнжил, 100 гудас, 100 ширхэг ор хөнжлийн даавуу буюу нийт дүнгээрээ 470 сая төгрөгийн хандив тусламжийг дээрх нэр бүхий төрөх эмнэлгүүд болон нэгдсэн эмнэлэгт Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллага (ДЭОУБ) 2023 оны 12-р сарын 21-нд гардуулан өглөө.
- DSC04156.JPG
- DSC04356.JPG
- 411302449_895377198625908_307470205830173147_n.jpg
- DSC04550.JPG
- DSC04136.JPG
- DSC04130.JPG
- DSC04177.JPG
- DSC04126.JPG
- DSC04187.JPG
- DSC04337.JPG
- DSC04393.JPG
- DSC04514.JPG
- DSC04533.JPG
1 / 2 |
ДОУЭБ нь 1993 оноос хойш Монгол улсад хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн төсөл хэрэгжүүлсний нэг өнөөдрийн энэхүү төсөл билээ. Тусламж хэрэгтэй газар бүрд хүрч ажиллан мэргэжлийн байгууллагуудад хэрэгцээт тоног төхөөрөмжийг хандивласнаар ард иргэдэд хүрэх үйлчилгээ илүү сайжирна хэмээн үзэж буйгаа ДОУЭБ-ын зүгээс онцолсон юм.
Тус байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив тусламжаар санхүүждэг бөгөөд дэлхийн 189 оронд шашин шүтлэг, гарал үүсэл, нас хүйс үл харгалзан хүмүүнлэгийн тусламжуудыг хүргэдэг. Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө шаргуу хөдөлмөрлөдөг эмч, эмнэлгийн ажилтан нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.