Тэрээр 2023 оны 12-р сарын 7-нд дуудагдсан ба тус өдрөө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон болон Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бусад гишүүдээр томилогджээ.
"Ариун төлөөлөгчийн дуудлага нь дэлхийд Их Эзэн Есүс Христийн тэнгэрлэг байдлыг гэрчлэх нэгэн гэрч юм” хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 1984 онд уг албанд дуудагдахдаа хэлж байв.
Эдгээр төлөөлөгчид дэлхий дахинд Христийн онцгой гэрч байх үндсэн үүрэг хариуцлагатайгаас гадна дэлхий даяарх сүмийн үйл ажиллагаа, хөгжлийг хянах удирдлагын онцгой үүрэг хариуцлагыг хүлээдэг. Арван хоёр төлөөлөгчийн чуулга нь Сүмийн удирдлагын тэргүүлэгч хоёр дахь байгууллага юм. Тэд Сүмийн ерөнхийлөгч, түүний хоёр зөвлөх бүхий Тэргүүн Зөвлөлийн удирдлага доор үйлчилдэг.
Ахлагч Кийрон 2020 оны 8-р сараас эхлэн Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлах ерөнхийлөгчөөр үйлчилж байсан ба 2023 оны 11-р сарын 12-ны ням гарагт өөд болсон ерөнхийлөгч М.Рассэлл Баллардыг нөхөж байгаа юм. Англи болон Ирланд үндэстэн Далын ерөнхий эрх мэдэлтэн байсан нь 2010 оны 4-р сарын 3-аас эхтэй билээ.
“Энэхүү ариун дуудлага нь үнэхээр сүрдмээр бөгөөд намайг их даруусгаж байна” хэмээн ахлагч Кийрон хэлэв. Мөр тэрээр “Би Түүнд хэрэгтэй нэгэн болж, Түүний хайр болон гэрлийг гэрчлэхээр эрэлхийлэхдээ Аврагчид бүхий л итгэл найдвараа хандуулах хэрэгтэй болно. Есүс Христийн ач ивээл, арвин хишиг миний амьдралд хэмжээлшгүй аз жаргал авчирч, хэцүү цаг үед эдгээх гавар болсон юм. Би Түүнд хайртай. Би бүх хүчин чадлаараа Түүнд үйлчлэхийг хичээх болно” хэмээжээ.
62 настай ахлагч Кийрон Их Британи болон эцгийнх нь батлан хамгаалахын салбарт ажиллаж байсан газар буюу Ойрхи Дорнодод өссөн билээ. Тэрээр 10 настайдаа Англид сургуулийн дотуур байр луу нүүж харин түүний эцэг эх Саудын Арабд үлджээ. Эцэг эхээсээ ийнхүү алслагдсанаас үүдэн түүний туулсан агуу саад бэрхшээлүүд түүнд гүн ухаарал, нарийн мэдрэмжтэй байдлыг төрүүлсэн ба энэ нь түүний тохинуулалд мөрөө үлдээсэн юм.
Ахлагч Кийрон нэгэн удаа Бригам Янгийн Их Сургуулийн оюутнуудад заахдаа ийн хэлжээ: “Мэдээж бид маш олон шалтгаанаар гэр орноосоо хол байдаг. Бидний мөнхийн гэр оронтой зүйрлэсэн энэхүү зүйрлэл тодорхой билээ. … Бид амьдралынхаа өдөр бүр Түүний хайр, Түүний удирдамжийг хүлээн авах боломжгүйгээр Мөнхийн Эцэг маань биднийг гэрээ, Түүний оршихуйг орхихыг зөвшөөрөөгүй.”
- Kearon-(9).jpeg
- Kearon-(1).jpeg
- Kearon-(4).jpeg
- Kearon-(3).jpeg
- Kearon-(8).jpeg
- Kearon-(2).jpeg
- Kearon-(7).jpeg
- Kearon-(6).jpeg
- Kearon-(5).jpeg
- Kearon-(1).jpg
1 / 2 |
Тэрээр насанд хүрээд, Их Британи, Саудын Араб болон Нэгдсэн Улсад хувиараа харилцаа холбооны зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг олон салбарт ажиллаж, амьдарч байсан.
Ахлагч Кийрон Калифорнид нэгэн хожмын үеийн гэгээнтэн гэр бүлтэй хамт амьдарч байхдаа анх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тухай мэдэж авсан юм. Түүний хэлснээр тэр гэр бүл “үйлчлэлд суурилсан баяр хөөртэй амьдралаар амьдарч байв.” Үүнээс хойш хэдэн жилийн дараа тэр Лондон хотын гудамжинд номлогчидтой уулзаж, хожим нь 1987 оны Христийн мэндэлсний баярын өмнөх орой баптисм хүртжээ.
Баптисм хүртсэнээс хоёр жилийн дараа ахлагч Кийрон Прово дахь Бригам Янгийн Их Сургуулийн оюутан Жэннифэр Хюүмтэй учирсан юм. Тэр 6 сарын гадаадад сурах хөтөлбөрөөр Лондонд ирсэн байв. Тэд 1991 онд Калифорнийн Оакланд ариун сүмд гэрлэж, Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдан Юта муж руу нүүх хүртлээ 19 жил Англид амьдарчээ. Тэд Шон (нярайдаа нас барсан), Элизабэт, Сузанна, Эмма гэх дөрвөн хүүхэдтэй.
Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө ахлагч Кийрон Бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, салбарын ерөнхийлөгч зэрэг Сүмийн албан тушаалуудад үйлчилж байсан.
Ахлагч Кийрон 2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр дэмжин батлагдах болно.
2023 оны 12-р сарын 8-ны баасан гарагт Хавайн цагаар өглөөний 9:30-д ахлагч Кийрон Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийн 2023 оны намрын төгсөлтийн ёслол дээр үг хэлнэ.