Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 30 жилийн ойн хүрээнд сүмийн удирдлагууд Монголын томоохон шашны байгууллагуудын төлөөлөгч нарт зориулсан хүндэтгэлийн оройн зоогийг 12 сарын 12-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
- DSC03342.JPG
- DSC02789.JPG
- DSC02674.JPG
- DSC02910.JPG
- DSC02669.JPG
- DSC03273.JPG
- DSC02677.JPG
- DSC03305.JPG
- DSC02806.JPG
- DSC03047.JPG
- DSC03096.JPG
- DSC02836.JPG
- DSC03183.JPG
- DSC03064.JPG
- DSC03226.JPG
- DSC03259.JPG
1 / 2 |
Энэхүү арга хэмжээнд Зүүн Хүрээ Дашчойлин хийд, Ватиканы төлөөлөгчийн газар, Монголын Бөөгийн Нэгдсэн Эвсэл, Оомото Монгол Шинто Төв, Хиндү, Монголын Адвентист Чуулган, Иудейн шашин, Монголын Евангелийн Эвсэл, Мусульманы холбоо, Бахай Шүтлэг, Тэнгэр Үзэлтэн зэрэг Монголын сүм, хийдийн төлөөллүүд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.
Шашин хоорондын хамтын ажиллагааны хүрээнд шашны төлөөллүүд өнгөрсөн 2 жилийн үр дүн, үйл ажиллагаагаа дүгнэн, мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцсан билээ. Энэ үеэр Монгол Улаанбаатар Номлолын Ерөнхийлөгч Намгүр шашны төлөөллүүдэд хандан өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаандаа талархал илэрхийлээд нийгэмд чиглэсэн хамтарсан үйлчлэл хийх уриалга гаргасанд бүгд сайшаан хүлээн авсан юм. Харин Монгол дахь Католик шашны тэргүүн, Кардинал Жиоржио Маренго хэлэхдээ “Ромын Пап лам Монгол улсад айлчлан ирсэн нь Монгол улс олон шашныг хүлээн зөвшөөрдөг ардчилсан улс гэдгийг дэлхий нийтэд зарласан бөгөөд бидний өнөөдрийн уулзалт ч үүний нэг илрэл” хэмээн хэлэв. Мөн Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн Хамба Лам Ч.Дамбажав “Бидний хамтын ажиллагаа, эв нэгдэл, бие биеэ хүлээн зөвшөөрөх нь нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг онцлон хэлсэн билээ.
Ийнхүү Монгол дахь Шашны төлөөллүүд Шашин хоорондын хамтын ажиллагааг сайжруулахын тулд чамгүй хүчин зүтгэл гаргаж ирсэн бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө тус тусын үүргээ амжилттай биелүүлж байна.