DSC09741.JPG
Мэдээ мэдээлэл

Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлгүүдэд нярайн шарлалтын эсрэг багц тоног төхөөрөмж хандивлалаа

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас Баянзүрх дүүргийн 43 өрх, тосгоны эмнэлгүүдэд нярайн шарлалтын эсрэг багц тоног төхөөрөмж хандивлалаа.

Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлгүүдэд эдгээр тоног төхөөмжүүд очсоноор, эмчилгээ цаг алдалгүй үзүүлж олон нярайг болзошгүй эрсдэлээс аврахаас гадна дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирэх ачаалал буурч, бусад хүмүүст шаардлагатай үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм.

Нярайн шарлалтын улмаас дэлхий даяар жил бүр 100 мянган төрөлт тутамд 1300-1500 хүүхэд нас бардаг гэх эмзэглэм үзүүлэлт бий. Тэгвэл түүнээс ч олон хүүхэд уг өвчний хүндрэлээр саажиж, хөгжлийн бэрхшээлтэй болдог нь олон улсын эмч, эрдэмтдийн санааг байнга зовоосон асуудал юм.

Дэзэрэт ОУЭБ нь 2021 оноос хойш энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 255 багц тоног төхөөрөмжийг Улаанбаатар болон орон нутгийн анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлэгүүдэд хандивлаад байна.

Дэлхий даяар 180 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлж буй тус байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болон тэдний найз нөхдийн хандив тусламжаар санхүүжин нас хүйс, шашин шүтлэг, гарал угсаа үл харгалзан хүмүүнлэгийн тусламжуудаа хүргэдэг билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.