Мэдээ мэдээлэл

ЕХХҮГС-ийн Сэлэнгэ салбарын гишүүд хүмүүнлэгийн тусламжинд оролцохоор бэлдэж байна.

ЕХХҮГС-ийн гишүүд хаварын улиралд ногооны талбайнууддаа хүнсний ногоо тарин жил бүр амжиргаагаа дээшлүүлдэг билээ. Энэ жил COVID 19 гарсантай холбогдуулан тэд тарьсан хүнсний ногоогоо хэрэгцээтэй зорилтот бүлгийн хүмүүст хүргэхээр зуны туршид чармайн ажилласан билээ. 

Хавар, зуны улиралд арчлан ургуулсан хүнсний ногоогоо тэд хуран авсан бөгөөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төсөлд нэгдэхээр бэлдэж байгаа юм. Энэ оны 12-р сард "Дэлхийг гэрэлтүүлцгээе" төслийн хүрээнд ЕХХҮГС-с зохион байгуулж байгаа хүнсний бүтээгдхүүн түгээх төсөлд тэд хувь нэмрээ оруулах саналаа ирүүлсэн юм. 

Нутгийнхаа шимтэй хөрсөнд зүрх сэтгэлээ оруулан ургуулсан хүнсний ногоо нь бусдын амьдралын адислахад баяртай байх болно гэдгээ тэд илэрхийлцгээв. 

 

 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.