Монголын Гэгээнтнүүдийн "Дулаан Хөнжил" аян үргэлжилсээр.
ЕХХҮГСүмийн Халамжийн Нийгэмлэгийн эмэгтэйчүүд "Уран гар-Цагаан Алт" ТББ-ын тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран зорилтот бүлгийн иргэд, асрамжийн газрын ахмадууд болон хүүхдүүдэд хандивлагдах дулаан хөнжлүүдийг хамтдаа урлаж нэг өдрийг хөгжил хөөр, баяр баясал дүүрэн өнгөрүүллээ.
Бусдын сайн сайхны төлөө цаг зав, авьяас билгээ тогтмол сайн дурын үндсэн дээр харамгүй зориулдаг шар хантаазтай гишүүд та бүхэндээ баярлалаа. Энэ удаа зочлон ирж хамтарсан Уран Гар-Цагаан Алт ТББ-ын иргэддээ мөн талархая. Сайн сайхныг хамтдаа түгээцгээе.