Мэдээ мэдээлэл

Залуу эрэгтэйчүүдийн байгууллагын 150 жилийн ойн нэвтрүүлэг

Priesthood-Picture.jpegDownload Photo

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Стивэн Ж.Ланд нар 2025 оны 7-р сарын 13-нд дэлхий даяарх нэвтрүүлэгт оролцох бөгөөд Аароны санваарын ариун нандин сэргээлтэд хүндэтгэл үзүүлж, Залуу эрэгтэйчүүдийн байгууллагын 150 жилийн ойг дурсан тэмдэглэх болно.

Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр Баптисч Иохан айлчилж, дараа нь Иосеф, Оливер хоёр баптисм хүртснээр Аароны санваар дэлхий дээр сэргээгдсэн газар болох Пеннсильванийн Хармони дахь тэрхүү замаар Ахлагч Андэрсэн, ерөнхийлөгч Ланд нар алхах болно. Энэхүү даруухан эхлэлээс үүдэн дэлхий даяарх сая сая хүн өнөөдөр Есүс Христийн нэрээр үйлдэж, гэр бүл, хувь хүмүүсийг болон Сүмийг бүхэлд нь адисалж байна.

Харьяа удирдагчид энэхүү тэмдэглэлт арга хэмжээнд оролцохын тулд тойрог эсвэл гадасныхаа залуу эрэгтэйчүүдийг цуглуулж болно. Удирдагчид энэхүү урьдчилан бичсэн нэвтрүүлгийг Gospel Library болон Broadcasts.ChurchofJesusChrist.org сайтаас 2025 оны 7-р сарын 2-оос эхлэн татаж аван, бэлтгэж болно. Энэ арга хэмжээг 7-р сарын 13-ны ням гарагт эсвэл харьяа удирдагчдын тогтоосон өөр өдөр зохион байгуулж болно. Энэ огноо нь өмнө зарлаж байснаас өөр гэдгийг анхаарна уу.

Тус арга хэмжээг эхлэхдээ ахлагч Андэрсэн болон ерөнхийлөгч Ланд нарын видеог үзүүлнэ. Дараа нь харьяа удирдагчдыг залуу эрэгтэйчүүд өөрт төрсөн сэтгэгдэл болон ойлголтоо эргэцүүлж, бичиж аван, багаараа ярилцаж, тус бүрдээ хийх үйлдлээ бичиж тэмдэглэх “эргэцүүлж, дүгнэх” дасгалыг зохион байгуулахыг уриалж байна.

Нэвтрүүлгийг америк дохионы хэл (АДХ), хятад, мандарин хэл (ярианы), голланд, англи, франц, герман, итали, самоа, испани, тонга хэлээр нийтлэх болно. Тодорхой хэлнүүд дээр хадмал орчуулгаар үзэх боломжтой.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.