Мэдээ мэдээлэл

Тийболл: Монголын ирээдүйг хөгжүүлэгч спорт

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Тийболлын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс 1500 авьяаслаг тамирчин хүүхдүүд оролцож аваргаа шалгарууллаа.

Хүүхэд өсвөр үеийнхэнд багаар ажиллах чадвар болон оюун санааны цогц хүмүүжил олгох тийболл нь бэйсболлын суурь ур чадварыг эзэмшүүлэх спорт бөгөөд хүүхдүүд хаана ч тоглох боломжтой гэдгээрээ онцлогтой.

Монгол Улсад шинэ тутам хэдий ч Япон улсын Токушима хоттой ойрхон хамтран ажиллаж, уг спорт манай улсад маш хурдтай хөгжсөөр байна. Дэзэрэт ОУЭБ-ын хувьд энэ жилийн тэмцээнд зарим багийн тамирчдын өмсгөлөөр дэмжиж ажиллалаа.

Хойч ирээдүй болсон үр хүүхдүүд маань ийнхүү багийн спортоор идэвхтэй хичээллэж, бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил, чадвартай болж тив дэлхийн өндөр амжилт үзүүлэхийг бэлэгдэн ерөөе!

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.