Мэдээ мэдээлэл

КОВИД-19-ийн үед ‘Ажил үргэлжилж байна’ хэмээн ерөнхийлөгч Баллард болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бусад гишүүн хэллээ

Covid-Work-Continues.jpg
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бүх гишүүн Италийн Ром хотод байх Италийн Ромын ариун сүмийн зочдын төвд 2019 оны 3-р сарын 11-ний өдрийн даваа гарагт хөрөг зураг татуулав. Зургийг Жэффри Д.Оллрэд, Сүмийн мэдээгээр эрх нь олгогдсон. Зохиогчийн эрх 2020 Дэзэрэт Ньюс хэвлэлийн компани. © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
            

Энд өгүүлсэн түүхийн эрхийг TheChurchNews.com сайтаас олгосон. Үүнийг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиглах боломжгүй.

Сара Жэйн Вийвэр, Сүмийн мэдээ

Дэлхийд тархсан КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн онцгой, бэрх нөхцөл байдалд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид “үргэлжлүүлэн ажилласаар байна” хэмээн ерөнхийлөгч М.Рассэлл Баллард хэллээ.

“Ажил үргэлжилж байна”, “Их Эзэн энэ цаг үед биднийг технологиор хангаж байна” гэж Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэлэв.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор одоогийн нөхцөл байдалд нийцүүлэн ажиллаж байна. Тэд номлогчидтой, өсвөр үеийнхэнтэй болон гишүүдтэй хийх уулзалтуудыг технологиор дамжуулан хийсээр байгаа. Тэд дэлхий даяарх Сүмийн ажлыг хянахын тулд бүсийн удирдагчидтай өдөр бүр холбогдож байгаа бөгөөд шаардлагатай үед зайнаас гадсуудыг дахин зохион байгуулж байна. Өнгөрөгч зургаадугаар сард тэд бүгд номлолын удирдагчдын зайны семинарт оролцсон бөгөөд үргэлжлүүлэн Тэргүүн Зөвлөлтэй видео хурлаар дамжуулан мөн хоорондын зайг баримтлан уулзаж байгаа юм.

Тэрээр Сүмийн мэдээнд өгсөн саяхны ярилцлагадаа “Бид гараа хумхин суугаагүй”, “Бид хэрхэн өөр шинэ арга зам олохыг бодож байдаг” хэмээн хэлсэн юм.

Ерөнхий эрх мэдэлтээр 44 жилийн турш үйлчилсэн ерөнхийлөгч Баллард хэлэхдээ энэхүү ярвигтай, бэрх цагт “бодит байдал бол их энгийн” “Сүм үргэлжлүүлэн урагшлах ёстой”.

“Асуудал дэлхийн хаана ч байсан гэсэн юун түрүүнд бид Их Эзэнтэй үргэлжлүүлэн холбоотой байх ёстой”. “Түүнтэй холбоотой байхад бидэнд технологи шаардлагагүй. Хүн бүр залбирч, удирдамж, чиглүүлэг эрэлхийлж болно” гэв.

Ерөнхийлөгч Баллард Ах нартай биечлэн уулздаг байснаа санаж байгаагаа илэрхийлэн, “Нүүр нүүрээ харан, сүнснээс сүнсэнд, зүрхнээс зүрхэнд харилцахаас хавьгүй дээр зүйл үгүй” хэмээн мөн хэлсэн.

Тэрээр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн бүр сайн байгааг хэлж, “Тэд тууштай байгаа. Тэд Их Эзэнийг хайрладаг. ... Ажил үргэлжилж байна” гэж нэмэн цохов.

КОВИД-19 цар тахлын талаарх сүүлийн үеийн цуврал ярилцлагад оролцохдоо Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бусад гишүүн ерөнхийлөгч Баллардын шийдлийг давтан хэлэв.

Ахлагч Дэйл Г.Рэнланд цар тахал эдийн засгийн үр өгөөжтэй байдал, нийгмийн холбоог зогсоосон ч хаант улсын ажил үргэлжилж байгаа талаар дурдаж, Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга цар тахлаас үүдэн “сул зогсон, хойш суугаагүй” “Бид ‘Хэрхэн илүү дээр хийж болох вэ? Хэрхэн сайжруулж болох вэ? Хүмүүсээ хэрхэн адисалж болох вэ?’ гэж асууж байгаа” талаараа онцоллоо.

Ахлагч Рэнланд удирдагчид “Аврагч биднийг үүгээр аваад гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Харин нэг санаа зовж байгаа зүйл нь ‘Бид сурах хэрэгтэй зүйлээ сурах гэж байна уу?’ гэдэг л байна хэмээн хэлэв.

Ахлагч Дийтр Ф.Угдорф Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл болон орон нутгийн удирдагчдаас мэдээлэл шууд хүлээн авч байгаа бөгөөд Сүмийг удирдахдаа зөвлөж, шийдлийн төлөө залбирсаар байгаа талаараа дурдав.

КОВИД-19 нь технологи ашиглах зэргээр “бидний нүдийг шинэ арга замд нээж” байна. “Бид бие биетэйгээ харилцах шинэ, дасал болоогүй зүйлсийг ашиглах үед Сүнс гайхалтайгаар ажиллаж чадна” гэж ахлагч Угдорф хэллээ.

Ахлагч Жэффри Р.Холланд хэлэхдээ цар тахал нь итгэлийг харуулах “үнэт боломж” юм. “Сүнс вирус, улсын хил хязгаар эсвэл эрүүл мэндийн дүн шинжилгээгээр хязгаарлагдахгүй. Газар дээрх бэрхшээл КОВИД-19 нь технологи ашиглах зэргээр “бидний нүдийг шинэ арга замд нээж” байна. “Бид бие биетэйгээ харилцах шинэ, дасал болоогүй зүйлсийг ашиглах үед Сүнс гайхалтайгаар ажиллаж чадна” гэж ахлагч Угдорф хэллээ.

Ахлагч Жэффри Р.Холланд хэлэхдээ цар тахал нь итгэлийг харуулах “үнэт боломж” юм. “Сүнс вирус, улсын хил хязгаар эсвэл эрүүл мэндийн дүн шинжилгээгээр хязгаарлагдахгүй. Газар дээрх бэрхшээл эсвэл өвчнөөр үл хязгаарлагдах тэнгэрээс өгөгдсөн бэлэг гэж байдаг” гэв.

Ахлагч Нийл Л.Андэрсэн энэ нөхцөлд бодит байдал нь тодорхой талаар дурдаж, “Бүх дэлхий Их Эзэний мутарт байгаа. Бүх зүйлс Түүний хяналтад байгаа. Их Эзэний ажил зогсоогүй, зогсох ч үгүй” хэмээн амлав.

Их Эзэний Сүм Халамжийн Нийгэмлэг, санваарын чуулгуудыг сайн сайхан цагт болон хүнд хэцүү үед нэг нэгнээ халамжилж, асрахад зориулан зохион байгуулсан талаар ахлагч Д.Тодд Кристоффэрсон өгүүлж, “Иймэрхүү хүнд цаг үе нь Халамжийн нийгэмлэг, санваарын чуулгууд “өөрсдөө урагш гаран, гүйцэтгэхийн тулд онцгойгоор зохион байгуулагдсан тэрхүү ажлаа хийх тодорхой боломжийг өгдөг” хэмээн хэлжээ.

Ахлагч Давид А.Бэднар сайн мэдээний үзэл санаагүйгээр амьдралын олон бэрхшээл, зовлон зүдгүүр нь “тэвчихийн аргагүй” байх байсан. Энэхүү вирусээс үүдсэн бүх бэрхшээлийн дунд ажил урагшилсаар байна. “Ямар ч ариун бус хүн энэ ажлын өсөлт хөгжлийг зогсоож чадахгүй мөн ямар ч цар тахал үүний ахицыг сулруулж чадахгүй” гэв.

Ахлагч Квинтин Л.Күк илчлэлт нь сүүлийн жилүүдэд шинэ санаачлага, удирдамжуудын бүтээлт болон хэрэгжилтийг чиглүүлэн удирдсан. Тэдгээр сүнсээр өдөөгдсөн хүчин чармайлт нь “хүч чадлын харилцан хамаарлын хэв загварыг” хэлбэржүүлж, энэ нь КОВИД-19 цар тахлын үед гишүүдэд дэмжлэг болж байна.

“Би хоосон танхимд яриагүй. Би оюун санаандаа найзууд, хөршүүд, гишүүд, удирдагчид болон дэлхий даяар байгаа бусад хүнийг харж байсан. ... Энэхүү цаг үед миний хүчтэй мэдэрч байгаа нэг зүйл бол Их Эзэн бидэнтэй ойр байгаа бөгөөд бид ч мөн бие биетэйгээ ойр байж чадна” гэж хэлжээ.

Ахлагч Улиссэс Соарэс Сүмийн удирдагчдийн энэ жил тулгарч буй бэрхшээлүүд дунд эрэлхийлж байгаа зүйл бол “хүмүүст туслах бүтээлч арга зам” олох явдал юм хэмээжээ. “Би ирээдүйд тулгарч болзошгүй бусад бэрхшээлд илүү сайн бэлтгэлтэй байх шинэ замуудыг сурч байгаа”.

“Би аливааг өмнө харж байгаагүйгээр харж байна. Би бусад хүнийг улам их бодож, өөрийнхөө хэрэгцээнд анхаарал төвлөрүүлэхийн оронд бусдад гараа сунгах болсон” хэмээн ахлагч Соарэс хэлжээ.

Ахлагч Гари Э.Стивэнсон хэлэхдээ цар тахлын энэ үед хожмын үеийн гэгээнтнүүд амьд бошиглогчийн үгс, зөвлөгөөг хүлээн авах үедээ Их Эзэний өндөр ээл хишгийг хүртэж байна гэв.

“Бид Их Эзэний мутрыг Түүний хүүхдүүдийн амьдралд үргэлжид оролцож байгааг харах гайхамшигтай цаг үед амьдарч байна”. “Тэнгэрлэг Эцэг маань, Түүний Хүү Есүс Христ биднийг мэддэг, хайрладаг бөгөөд биднийг харж хандаж байгаа. Бид үүнд бат итгэлтэй байж болно” гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэлэв (“Коронавирусийн дэгдэлт үргэлжилж байгаа үед ерөнхийлөгч Нэлсон найдвараар дүүрэн захиас хуваалцлаа”).

Мөн үүнтэй зэрэгцэн ерөнхийлөгч Нэлсон Сүмд дэлхий даяар тулгарч байгаа “онцгой бэрхшээлийн” талаар ярив. Тэрээр хэлэхдээ “Энэхүү тулгарч байгаа өвөрмөц бэрхшээл цаг нь болохоор улиран одно. Би ирээдүйгээ харахдаа өөдрөг байна. Бурханыг хайрлаж, Түүнд үйлчилдэг хүмүүст хадгалагдсан Бурханы агуу бөгөөд гайхамшигт адислалуудыг би мэднэ. Би Түүний мутар энэхүү ариун ажилд маш олон арга замаар оролцож байгааг харж байна.”

Сая сая хүн энэхүү захиасыг болон ерөнхийлөгч Нэлсоны бусад сүнсээр өдөөгдсөн үгийг үзсэн талаар ахлагч Стивэнсон хэлээд, “Дэлхийд гай зовлон тулгарна гэдгийг мэдэх учраас Их Эзэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг эдгээр онцгой, аюултай цаг үед биднийг удирдаж, эдгээр үеийг зохицуулахад туслахаар дуудсан” гэж нэмж хэлэв.

Ахлагч Стивэнсон хэлэхдээ Хожмын Үеийн Гэгээнтнүүд Есүс Христийн сайн мэдээний бат бөх суурь дээр барьж босгож, бошиглогч руу харах юм бол тэд “Их Эзэний их ээл хишгийг” хүртэж буй бүхий л арга замыг харах боломжтой байх болно” гэжээ.

Ахлагч Роналд А.Расбанд КОВИД-19 цар тахал олон бэрх өдрийг авчирсныг дурдаад, гишүүдийг “Тэр амьд, Тэр биднийг харж хандаж байгаа, биднийг халамжилж байгаа мөн бидний дэргэд зогсож буй гэсэн Есүс Христийн амлалтуудад итгэхийг” урьсан.

Аяллуудыг зогсоосон энэ үед ерөнхийлөгч Баллард хэлэхдээ удирдагчид биеэрээ алслагдсан боловч “сүнсээрээ холбоотой байгаа.” “Бид хүмүүсийн дунд байж чадахгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ бид тэдэнтэй технологиор дамжуулан хамт байж чадна” гэжээ.

Хэрэв “сайн мэдээ нь хүмүүсийн зүрхэнд дүрэлзэн шатаж байгаа бол шуургатай үед хэрэгцээтэй бүх зүйл тэдэнд байх болно.” “Хэрэв бид зарлигуудыг сахих юм бол алзахгүй гэдгээ бид мэддэг” хэмээн хэлжээ.

Зохиогчийн эрх 2020 Дэзэрэт Ньюс хэвлэлийн компани

Нэмэлт эх сурвалж

COVID-19 цар тахлын дайнд дэлхий ялах болно хэмээн ерөнхийлөгч Баллард хэлэв

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.