Мэдээ мэдээлэл

Сүм КОВИД-19-ийн үед өсөн нэмэгдэж байгаа үйл ажиллагаануудад зориулан аюулгүй байдлын удирдамж гаргалаа

Гадасны чуулган (2020 оны 11-р сараас эхлэн явагдана) болон долоо хоног бүрийн шүтэн бишрэх цуглаан (одоо явагдаж байгаа) орон нутгийн нөхцөлд байдалд тохирч байвал олон янзын арга замаар дахин эхлэх боломжтой боллоо

        

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл Сүмийн удирдагч, гишүүдэд КОВИД-19 цар тахлын үед өсөн нэмэгдэж буй шүтэн бишрэх болон бусад үйл ажиллагаанд оролцохдоо аюулгүй байдлаа хангахад туслах шинэчлэгдсэн удирдамжийг гаргалаа.

Тэргүүн Зөвлөл, Арван Хоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган доор бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд өөрийн бүсэд зөвшөөрөгдсөн уулзалт, үйл ажиллагуу явуулах үүрэг хүлээн авсан. 2020 оны 11-р сараас эхлэн гадасны чуулганыг зайнаас юм уу хүмүүс хоорондын зайг няхуур баримталсны үндсэнд зохион байгуулж болох талаар Тэргүүн Зөвлөлийн захидалд тусгажээ. Долоо хоног бүрийн шүтэн бишрэх үйл ажиллагааг орон нутгийн нөхцөл байдлаас хамааран нэн даруй эхлүүлж болно хэмээн захидлын хавсралтад дурдав. (Ютагийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс дэлгэрэнгүйг үзэх.)

Мөн захидлын хавсралтад “Бэрхшээлтэй цаг үед Есүс Христийн дагалдагчид аврал, өргөмжлөлийн ажилд нь оролцох замаар Түүнийг үргэлжлүүлэн дагадаг” хэмээн дурджээ. Энэхүү ажил ямар ч нөхцөлд явагдана. Орон нутгийн нөхцөл байдал бүр өөр өөр тул орон нутгийн удирдагчид, гишүүдэд Сүмийн ажил хэргийг хамгийн сайнаараа явуулахад туслах дөрвөн түлхүүр зарчмыг хавсралтад тусгав. Эдгээр зарчим, хэрэгжүүлэх арга замуудыг доор оруулав.

Гишүүдийг нэрээр нь санаж, тэднийг сүнслэг байдлын хувьд тэжээ (Моронай 6:4-5-ыг үзэх)

Насанд хүрэгчид, өсвөр үеийнхний болон зөвлөлийн уулзалтуудыг зайнаас эсвэл орон нутгийн нөхцөл байдалд тохирсон үед аюулгүй байдлыг хангасны үндсэнд биечлэн оролцохоор зохион байгуулах боломжтой.

Гишүүдийг хүчирхэгжүүлж, ачаагаа үүрэхэд нь тусал (Мозая 18:1-11, Сургаал ба Гэрээ 20:47, 59-ийг үзэх)

Удирдагчид тохинууллын ярилцлагыг зөвлөлийн гишүүнтэй хамт үргэлжлүүлэн явуулж болно. Мөн тэд аюулгүйн зааврыг баримтлан, бишопын удирдамжин доор ариун ёслолыг гэртээ хүлээн авахыг хүсэж байгаа хүмүүст зориулан ариун ёслолыг адисалж, түгээж болно.

Нэг нэгнээ өргөж, үйл ажиллагаагаар дамжуулан нэгдмэл байдлыг тогтоо (Мозая 18:21, Сургаал ба Гэрээ 121:9-ийг үзэх)

Өсвөр үеийнхний уулзалт, үйл ажиллагаа, үйлчлэлийн төслүүдийг алсын зайнаас юм уу орон нутгийн нөхцөл байдалд тохирсон үед биечлэн оролцохоор зохион байгуулж болно. Эдгээрийг ням гарагт эсвэл бусад өдөрт явуулж болно. Удирдагчдыг Сүмийн шинэ Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрөөр дамжуулан өсвөр үеийнхэнтэй холбоотой байж, өсөж хөгжихөд нь туслахад уриалдаг. Бага насны хүүхэдтэй хүмүүс Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд зориулсан Сүмийн эх сурвалжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж болно.

Тэдний бодгалиудын аз жаргалын төлөө ойр ойрхон мацаг барьж, залбирч, ярихын тулд гишүүдийг ойр ойрхон цуглуул (Алма 6:6, Моронай 6:6-г үзэх)

Орон нутгийн нөхцөл байдлаас хамаарч, бишопын хяналтан доор долоо хоног бүрийн ариун ёслолын цуглааныг зайнаас болон биечлэн оролцохоор эсвэл биечлэн оролцох, шууд дамжуулан үзүүлэх хэлбэрийг хослуулах байдлаар зохион байгуулж болно. Шууд дамжуулалтыг бичлэг хийж болохгүй. Мөн удирдагчид гэртээ үргэлжлүүлэн шүтэн бишрэх хэрэгцээ бүхий хожмын үеийн гэгээнтнүүдийг дэмждэг.

Шууд дамжуулалтыг үзэж байгаа хүмүүс ариун ёслолоос хүртэх боломжгүй тул шууд дамжуулалтыг тасралтгүй үргэлжлэх байдлаар төлөвлөхөд удирдагчдыг уриалдаг. Шууд дамжуулалтыг ариун ёслолыг адисалж, түгээхийн өмнө эсвэл дараа эхлүүлснээр тасалдалгүй явуулж болно.

Сүмийн удирдагчид аль болох олон хүнийг Их Эзэний сүүлчийн оройн зоогийн ариун ёслолыг санваарын эрх мэдэл бүхий хүмүүсээс биечлэн хүлээн авах боломжтой байлгахыг хүсдэг.

Эдгээр дөрвөн зарчмаас гадна дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүд 2020 оны 4-р сард гарч, 6-р сард шинэчлэгдсэн хоёр баримт бичгийг үргэлжлүүлэн ашиглаж болно.

Хэцүү бэрх цаг үед баримтлах удирдлагын зарчим

Сүмийн нэн шаардлагатай ёслол, адислал болон бусад үйл ажиллагаатай холбоотой удирдамж заавар

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.