Мэдээ мэдээлэл

Мормоны Номын видео цувралын тусгай ангийг Сүм зохион байгуулагдсаны ойд зориулан гаргалаа

Ковид-19-тэй холбогдуулан цувралын дараагийн анги гарах хугацааг хойшлуулав

Moroni-BOM.jpeg
Эртний Америк тивийн Нифай үндэстнээс амьд үлдсэн цорын ганц хүн болох Моронай өөрийн хүмүүсийн сүйрлийн талаар бичиж дуусгасан. Моронайн бичсэн эцсийн үгс нь бүх хүнийг Христэд ирж, Түүгээр төгс төгөлдөр болохыг ухуулдаг.© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
           

                          

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтний Сүмийн анхны ерөнхийлөгч, бошиглогч Иосеф Смитэд Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христ анх үзэгдсэний хоёр зуун жилийн ойд зориулсан Мормоны Номын цуврал видео бичлэгийн тусгай анги гарлаа.

Ахлагч Роналд А.Расбанд болон түүний эхнэр Мелани нарын оролцсон залуу насанд хүрэгчдэд зориулсан “Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлэг 9-р сарын 13-ны ням гарагт болсон бөгөөд энэ үеэр Мормоны Номын цуврал видео бичлэгийн энэхүү тусгай анги англи хэл дээр нээлтээ хийлээ. Одоогийн байдлаар тус ангийг испани, португали хэл дээр хадмал орчуулгатайгаар тус тус үзэх боломжтой.

               

Энэхүү шинэ ангид эртний Америк тивд бошиглогч Моронай өөрийн хүмүүсийн цэдгийг үргэлжлүүлэн бичиж, Кумора гүвээнд нуух хүртлээ хамгаалж буй тэмцлийг дүрслэн харуулсан.

Моронай өөрийн сүнслэг туршлага, Христийн талаар голчлон өгүүлсэн сургаалуудаа алтан ялтсууд дээр бичиж тэмдэглэсэн. Өдгөө “Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” хэмээн нэрлэгдэх болсон эртний цэдгийн эмхэтгэлд Моронайн тэрхүү тэмдэглэлүүд багтдаг. Мормоны Номын хамгийн сүүлчийн бошиглогч байсан тэрээр бошиглогч Мормоны хүү байсан. Бошиглогч Мормон бол цэдгийг хураангуйлан эмхэтгэсэн гол хүн бөгөөд Мормоны Номын нэр түүнээс үүдэлтэй.

 

Моронайн дүрийг бүтээсэн хожмын үеийн гэгээнтэн, жүжигчин Жон Муноа "Энэ агуу хүний дүрийг бүтээх нь маш том нэр төрийн хэрэг байлаа" хэмээн хэлжээ.

Хэдэн зуун жилийн дараа арван долоон настай бошиглогч Иосеф Смит эртний цэдгийг олж, Мормоны Ном болгон орчуулахаар цэдгийг нуусан газар руу хөтлөгдөн явж буйгаар цувралын энэхүү анги төгсдөг.

“Иосеф Смитэд Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христ анх үзэгдэж, хожмоо Мормоны Ном хэвлэгдэх үндэс болсон энэхүү түүхэн үйл явдлын хоёр зуун жилийн ойд зориулан, уг цувралын шинэ ангийг гаргаж байгаадаа баяртай байна” хэмээн Далын гишүүн, Мормоны Номын видео цувралын удирдах хорооны тэргүүн бага Лигранд Р.Куртис хэлэв.

Моронайн сүүлийн бичвэрүүд нь Мормоны Номыг уншдаг хүн бүхэнд тэнгэрлэг амлалт (Моронай 10:3–5-ыг үзнэ үү) өгсөн тухай Калифорни мужийн Темекула хотоос гаралтай жүжигчин Муноа тайлбарласан.

Энэ хэсэгт уншигчдыг “Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуу” хэмээн уриалдаг бөгөөд хэрэв та нар “чин сэтгэлтэйгээр” мөн “Христэд итгэлтэй байж, үнэн хүсэлтэйгээр” залбирах аваас “[Бурхан] үүний үнэнийг [та нарт] мэдүүлэх болно” хэмээн амладаг. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд энэхүү уриалга нь судрын эрдэнэс юм.

“Христийн сургаал нэг бол үнэн эсвэл үнэн биш. Үүн дээр л бүх зүйл тогтоно" хэмээн Муноа хэлэв.

Гарал үүслийн хувьд Муноа нь Луисено овгийн буюу одоогийн Калифорни мужийн Лос Анжелес хотоос Сан Диего хот хүртэлх газар нутагт амьдран суурьшдаг байсан уугуул америкчуудын овгийн хүн учир түүний хувьд энэхүү киноны төсөл нэн дотно сэтгэгдэл төрүүлж байсан гэж хэлжээ.

Пони овгийн уугуул бөгөөд Далын ерөнхий эрх мэдэлтнээс чөлөөлөгдсөн Ларри Ж.Эко Хокийн Мормоны Номын үнэний тухай хувийн гэрчлэл хэрхэн хүлээн авсан мөн энэ нь түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн талаарх дурсамжаа хуваалцахыг нь сонсож байсан тухайгаа жүжигчин Муноа дурсан хэлэв.

Ахлагч Эко Хок “энэ түүх миний тухай өгүүлж байх шиг санагдсан” хэмээн хэлж байсан тухай Муноа ярьсан. Тэрээр “Миний аавд ч мөн үүнтэй адил сэтгэгдэл төрсөн байсан. Аавд маань уг түүх түүний болон түүний өвөг дээдсийн тухай өгүүлж буй мэт санагдсан” хэмээжээ.

Моронайг жүжигчин Жон Муноа “агуу сүнслэг нэгэн” хэмээн тодорхойлсон бөгөөд уг дүрийг бүтээхээр бэлтгэж, Моронайн бичээсүүдийг судалж байх явцдаа тэрээр энэхүү эртний бошиглогч яагаад бурханлаг байдлаар сонгогдсон гэдгийг эргэн санасан хэмээн хэлжээ.

“Миний хувьд Моронайн хамгийн онцгой зүйл бол түүний Есүс Христийн тухай гэрчлэл … Цэдгийг хойч үедээ хадгалж үлдээнэ гэдэг эгэл хүний хувьд хийх боломжгүй мэт даалгавар байсан хэдий ч тэр чадсан” хэмээн Муноа хэлсэн.

Хүмүүс Мормоны Номыг судлан Есүс Христэд илүү ойртож, Түүний талаар суралцахад нь энэхүү видео цуврал тусалж байгаа. Мөн түүнчлэн уг цувралыг дэлхийн нийтийн гэр төвтэй сайн мэдээний сургалтын хөтөлбөр болох “Ирээд, Намайг дага” хөтөлбөрийн хүрээнд ашиглаж байна.

Мормоны Номын видео цувралын дараагийн ангиуд хэзээ гарах вэ?

Моронайн тухай уг ангиас хойш 2022 он хүртэл Мормоны Номын видео цувралын шинэ анги гарахгүй. Дараагийн цувралуудын зураг авалтыг Ковид-19-ийн улмаас түр хойшлуулсан.

"Хүмүүс Мормоны Номыг гэрээрээ судлахад Мормоны Номын видео цувралууд тусалж байгаад бид баяртай байна" хэмээн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, Мормоны Номын видео цувралын удирдах хорооны гишүүн Рэина И.Абурто эгч хэлжээ. Тэрээр “Мормоны Номын хоёрдугаар хагасыг судлахад ашиглаж болох илүү олон видео бичлэг бэлэн байсан болоосой хэмээн бид бүгд хүсэж байгаа нь мэдээж. Гэхдээ Есүс Христ, Түүний Америк тив дэх үйлчлэлийн тухай өгүүлэх шинэ ангиудын зураг авалт 2021, 2022 онуудад хоёр жилийн хугацаанд хийгдэж дуусаад, үзэгчдэд хүрэх болно гэдэгт бид талархаж байна” хэмээжээ.

Мормоны Номын видео цувралын дараагийн ангиудын зураг авалт хэзээ үргэлжлэх вэ?

Зураг авалт 2021 онд үргэлжлэх бөгөөд Мормоны Номд тэмдэглэгдсэн Есүс Христийн Америк тив дэх айлчлалтай холбоотой үйл явдлууд (3 Нифай), жаредчуудын түүхийн талаар голчлон өгүүлэх болно.

2022 онд дахин нэг бүлгийн зураг авалт хийгдэх бөгөөд эртний бошиглогчдын бусад бичээсүүдийн талаар өгүүлнэ. Үүнд Мозая, Алма, Хиламаны номуудад өгүүлсэн түүхүүд, түүнчлэн Мормоны сургаалууд багтана.

Видео бичлэгүүдийг ямар дижитал сувгаар үзэх боломжтой вэ?

Бүх видео бичлэгийг Gospel Media, Gospel Library болон YouTube дээрх Сүмийн Мормоны Номын видео сувгаас үзэх боломжтой. Англи, испани, португали хэл дээрх Мормоны Номын видеоны YouTube сувгийг дагаснаар цувралын шинэ анги гарах бүрд мэдэгдэл хүлээн авах боломжтой.

Америкийн Нэгдсэн Улсад видео бичлэгүүдийн англи хэл дээрх хувилбарыг Amazon Prime платформ дээр байршуулсан. Amazon Prime-ийн хэрэглэгчид дараагийн саруудаас эхлэн энэхүү нэмэлт сувгийг ашиглах боломжтой болно.

Хэзээ Мормоны Номын видео цувралын бусад ангиыг бусад хэл дээр үзэх боломжтой болох вэ?

Одоогийн байдлаар 1 Нифай-гаас Инос хүртэлх түүхийг өгүүлэх Мормоны Номын видео цувралын ангиудыг 15 хэл дээр дуу оруулснаар үзэх боломжтой.

Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Алмагийн номын нэлээд хэсэг, Мозаягийн номыг багтаасан англи хэл дээрх видеонуудыг испани, португали хадмал орчуулгатай үзэх боломжтой болсон.

Шинээр гарсан Моронайн тухай ангийг болон дээрх видеонуудыг 14 орны (кантон хятад, себуано, франц, герман, итали, япон, солонгос, мандарин хятад, португали, орос, самоа, испани, тагалог, тонган) хэл дээр дуу оруулгатайгаар 2021 оны эхээр гаргана. Мөн бусад хэл дээр гаргах ажил хийгдэж байна.

Мормоны Номын талаар илүү ихийг хаанаас мэдэж авч болох вэ?

Мормоны Номын хэвлэмэл болон дижитал хувилбарыг авах, түүнчлэн Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд энэ ном хэрхэн туслах талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ComeUntoChrist.org хаягаар зочилно уу.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтний Сүмийн анхны ерөнхийлөгч, бошиглогч Иосеф Смитэд Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христ анх үзэгдсэний хоёр зуун жилийн ойд зориулсан Мормоны Номын цуврал видео бичлэгийн тусгай анги гарлаа.

Ахлагч Роналд А.Расбанд болон түүний гэргий Мелани нарын оролцсон залуу насанд хүрэгчдэд зориулсан “нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлэг 9-р сарын 13-ны ням гарагт гарсан бөгөөд энэ үеэр энэхүү тусгай анги Англи хэл дээр нээлтээ хийсэн байна. Одоогийн байдлаар тус ангийг Испани болон Португали хэл дээр хадмал орчуулгатайгаар үзэх боломжтой болсон.

                       

Энэхүү шинэ ангид эртний Америк тивд бошиглогч Моронай өөрийн хүмүүсийн цэдгийг үргэлжлүүлэн бичиж, Кумора гүвээнд нуух хүртлээ хамгаалж буй тэмцлийг дүрслэн харуулсан байна.

Моронай өөрийн сүнслэг туршлагууд болон Христийн талаар голчлон өгүүлсэн сургаалуудаа алтан ялтаснууд дээр бичиж тэмдэглэсэн. Өдгөө “Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” хэмээн нэрлэгдэх болсон эртний цэдгийн эмхтгэлд Моронайгын тэрхүү тэмдэглэлүүд багтдаг. Мормоны Номын хамгийн сүүлчийн бошиглогч байсан тэрээр бошиглогч Мормоны хүү байсан. Бошиглогч Мормон бол цэдгийг хураангуйлан эмхтгэсэн гол хүн бөгөөд Мормоны Номын нэр түүнээс үүдэлтэй.

Моронайгийн дүрийг бүтээсэн хожмын үеийн гэгээнтэн, жүжигчин Жон Муноа "Энэ агуу хүний дүрийг бүтээх нь маш том нэр төрийн хэрэг байлаа" хэмээн хэлжээ.

Хэдэн зуун жилийн дараа арван долоон настай бошиглогч Иосеф Смит эртний цэдгийг олж, Мормоны Ном болгон орчуулахаар цэдгийг нуусан газар руу хөтлөгдөн явж буйгаар цувралын энэхүү анги төгсдөг.

“Иосеф Смитэд Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христ анх үзэгдэж, хожмоо Мормоны Ном хэвлэгдэх үндэс болсон энэхүү түүхэн үйл явдлын хоёр зуун жилийн ойд зориулан уг цуварлын шинэ ангийг гаргаж байгаадаа баяртай байна” хэмээн Далын гишүүн, Мормоны Номын видео цувралын удирдах хорооны тэргүүн ЛиГранд Р.Куртис Жр хэлсэн байна.

Моронайн сүүлийн бичвэрүүд нь Мормоны Номыг уншдаг хүн бүхэнд тэнгэрлэг амлалт (Моронай 10:3–5 хэсгийг үз) өгсөн байдаг тухай Калифорни мужийн Темекула хотоос гаралтай жүжигчин Муноа тайлбарласан.

Энэ хэсэгт уншигчдыг “Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуу” хэмээн уриалдаг бөгөөд хэрэв та нар “чин сэтгэлтэйгээр” мөн “Христэд итгэлтэй байж, үнэн хүсэлтэйгээр” залбирах аваас “[Бурхан] үүний үнэнийг [та нарт] мэдүүлэх болно” хэмээн амладаг. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд энэхүү уриалга нь судрын эрдэнэс юм.

“Христийн сургаал нэг бол үнэн эсвэл үнэн биш. Үүн дээр л бүх зүйл тогтоно" хэмээн Муноа хэлэв.

Гарал үүслийн хувьд Муноа нь Луисено овог буюу одоогийн Калифорни мужийн Лос Анжелес хотоос Сан Диего хот хүртэлх газар нутагт амьдран суурьшдаг байсан уугуул Америкчуудын овгийн хүн учир түүний хувьд энэхүү кино төсөл нэн дотно сэтгэгдэл төрүүлж байсан гэдгийг хэлжээ.

Пони овгийн уугуул бөгөөд Далын ерөнхий эрх мэдэлтнээс чөлөөлөгдсөн Ларри Ж.Эко Хок Мормоны Номын үнэний тухай хувийн гэрчлэл хэрхэн хүлээн авсан, мөн энэ нь түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн талаарх дурсамжаа хуваалцахыг нь сонсож байсан тухайгаа жүжигчин Муноа дурссан.

Ахлагч Эко Хок “энэ түүх миний тухай өгүүлж байх шиг санагдсан” хэмээн хэлж байсан тухай Муноа ярьсан. Тэрээр “Миний аавд ч мөн үүнтэй адил сэтгэгдэл төрсөн байсан. Аавд маань уг түүх түүний болон түүний өвөг дээдсийн тухай өгүүлж буй мэт санагдсан” хэмээжээ.

Моронайг жүжигчин Жон Муноа “агуу сүнслэг нэгэн” хэмээн тодорхойлсон бөгөөд уг дүрийг бүтээхээр бэлтгэж, Моронайн бичээсүүдийг судалж байх явцдаа тэрээр энэхүү эртний бошиглогч яагаад бурханлаг байдлаар сонгогдсон гэдгийг сэргээн санасан хэмээн хэлжээ.

“Миний хувьд Моронайн хамгийн онцгой зүйл бол түүний Есүс Христийн тухай гэрчлэл... Цэдгийг хойч үедээ хадгалж үлдээнэ гэдэг эгэл хүний хувьд хийх боломжгүй мэт даалгавар байсан хэдий ч тэр чадсан” хэмээн Муноа хэлсэн.

Хүмүүс Мормоны Номыг судлан Есүс Христэд илүү ойртож, Түүний талаар суралцахад нь энэхүү видео цуврал тусалж байгаа. Мөн түүнчлэн уг цуврал нь дэлхийн нийтийн гэр төвтэй сайн мэдээний сургалтын хөтөлбөр болох “Ирээд, Намайг дага” хөтөлбөрт ашиглагдаж байна.

Мормоны Номын видео цувралын дараагийн ангиуд хэзээ гарах вэ?

Моронайн тухай уг ангиас хойш 2022 он хүртэл Мормоны Номын видео цувралын шинэ анги гарахгүй. Дараагийн цувралуудын зураг авалтыг Ковид-19-той холбоотойгоор түр хойшлуулсан.

"Хүмүүс Мормоны Номыг гэрээрээ судлахад Мормоны Номын видео цувралууд тусалж байгаад бид баяртай байна" хэмээн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, Мормоны Номын видео цувралын удирдах хорооны гишүүн Рэина И.Абурто эгч хэлжээ. Тэрээр “Мормоны Номын хоёрдугаар хагасыг судлахад ашиглаж болох илүү олон видео бичлэг бэлэн байсан болоосой хэмээн бид бүгд хүсч байгаа нь мэдээж. Гэхдээ Есүс Христ болон Түүний Америк тив дэх үйлчлэлийн тухай өгүүлэх шинэ ангиудын зураг авалт 2021, 2022 онуудад хоёр жилийн хугацаанд хийгдэж дуусаад үзэгчдэд хүрэх болно гэдэгт бид талархаж байна” хэмээжээ.

Мормоны Номын видео цувралын дараагийн ангиудын зураг авалт хэзээ үргэлжлэх вэ?

Зураг авалт 2021 онд үргэлжлэх бөгөөд Мормоны Номонд тэмдэглэгдсэн Есүс Христийн Америк тив дэх айлчлалтай холбоотой үйл явдлууд (3 Нифай) болон Жаредчуудын түүхийн талаар голчлон өгүүлэх болно.

2022 онд дахин нэг бүлгийн зураг авалт хийгдэх бөгөөд эртний бошиглогчдын бусад бичээсүүдийн талаар өгүүлнэ. Үүнд Мозая, Алма болон Хиламаны номуудад өгүүлсэн түүхүүд, түүнчлэн Мормоны сургаалууд багтана.

Видео бичлэгүүдийг ямар дижитал сувгаар үзэх боломжтой вэ?

Бүх видео бичлэгийг Gospel Media, Gospel Library, болон YouTube дээрх Сүмийн Мормоны Номын видео сувгаас үзэх боломжтой. Англи, Испани болон Португали хэл дээрх Мормоны Номын видеоны YouTube сувгийг дагаснаар цуварлын шинэ анги гарах бүрд мэдэгдэл хүлээн авах боломжтой.

Америкийн Нэгдсэн Улсад видео бичлэгүүдийн Англи хэл дээрх хувилбарыг Amazon Prime платформ дээр байршуулсан. Amazon Prime-ийн хэрэглэгчид ирэх саруудаас эхлэн энэхүү нэмэлт сувгийг ашиглах боломжтой болно.

Хэзээ Мормоны Номын видео цувралын бусад ангиудыг бусад хэл дээр үзэх боломжтой болох вэ?

           

           

Одоогийн байдлаар 1 Нифай-гаас Инос хүртэлх түүхийг өгүүлэх Мормоны Номын видео цуварлын ангиудыг 15 хэл дээр дуу оруулгатайгаар үзэх боломжтой.

Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Алмагийн номын нэлээд хэсэг болон Мозаягийн номыг багтаасан Англи хэл дээрх видеонуудыг Испани, Португали хадмал орчуулгатай үзэх боломжтой болсон.

Шинээр гарсан Моронайн тухай анги болон дээрх видеонуудыг 14 орны хэл дээр дуу оруулгатайгаар 2021 оны эхээр гаргана (Кантон Хятад, Себуано, Франц, Герман, Итали, Япон, Солонгос, Мандарин Хятад, Португали, Орос, Самоа, Испани, Тагалог болон Тонган). Мөн бусад хэлнүүд дээр гаргах ажил хийгдэж байна.

Мормоны Номын талаар илүү ихийг хаанаас сурч болох вэ?

Мормоны Номын хэвлэмэл болон дижитал хувилбарыг авах, түүнчлэн Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд энэ ном хэрхэн туслах талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ComeUntoChrist.org хаягаар зочилно уу.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.