Мэдээ мэдээлэл

Номлолы үйлчлэлтэй холбоотой нэмэлт зохицуулалт

Зарим номлогч үйлчлэлийн ердийн хугацаагаа дуусгахаар номлолдоо үлдэх боловч зарим нь хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөнө.

      

 Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга 3-р сарын 26-нд дараах захидлыг дэлхий даяарх Сүмийн гишүүдэд илгээв. Дэлхий даяарх гэгээнтнүүдэд COVID-19 хэрхэн нөлөөлж байгаа талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл үзэх.

Хүндэт ах, эгч нар аа,

Бид 2020 оны 3-р сарын 20-нд илгээсэн захидалдаа дэлхийн өнцөг булан бүрээс буцаж байгаа олон тооны номлогчдыг байршуулахын тулд хугацаанаасаа өмнө Америкийн Нэгдсэн Улс руу буцахаар болсон номлогчдын үйлчлэлийн ердийн хугацааг багасгах шаардлагатай байгаа талаар дурдсан.

  • Дэлхийн зарим боломжтой газарт номлогчид үлдэж,  үйлчлэлийн ердийн хугацаагаа дуусгана.

Бусад олон улсын томилгоонд

  • үйлчлэхээр дуудагдсан Америкийн Нэгдсэн Улс, Канад руу буцаж буй мөн хамгийн багадаа 15 сар, 18 сар үйлчилсэн ахлагчид болон эгч нар номлолоосоо чөлөөлөгдөнө.
  • Одоогийн байдлаар Америкийн Нэгдсэн Улс, Канадад үйлчилж буй 2020 оны 9-р сарын 1-ний өдрөөс өмнө номлолын хугацаа нь дуусахаар товлогдсон ахлагчид 21 сар үйлчилсэнийхээ дараа чөлөөлөгдөнө.

    Бид өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг үнэлж авч үзсэний үндсэн дээр нэмэлт зохицуулалтыг хийх болно.

    Бид энэ онцгой нөхцөл байдалд үйлчилсэн, үргэлжлүүлэн үйлчилж байгаа бүх номлогчдоо гүн талархлаа илэрхийлж байна. Бид тэдэнд хайртай бөгөөд номлогчдынхоо болон тэдний гэр бүлийн төлөө залбирдаг. Бид тэднийг эдгээр хүнд хэцүү цаг үед аюулгүй бөгөөд эрүүл саруул байхад нь туслахаар хичээж зүтгэхдээ эцэг эх, хайртай хүмүүс, Сүмийн гишүүдийн байнгын залбирал, дэмжлэгт талархаж байна.

Хүндэтгэсэн,

Тэргүүн Зөвлөл ба Арван Хоёр Төлөөлөгчийн Чуулга

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.