Мэдээ мэдээлэл

Дэлхий даяарх гэгээнтнүүдэд COVID-19 хэрхэн нөлөөлж байгаа талаарх шинэчилсэн мэдээ

Сүм нөхцөл байдлыг үргэлжлүүлэн сайтар ажиглаж байна

Энэхүү нийтлэл шинэ мэдээ мэдээллээр тогтмол шинэчлэгдэж байна. Хамгийн сүүлд оруулсан мэдээллийн тэмдэглэсэн цагийг харна уу.

                                  

Энэ хуудсанд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд болон Сүмийн гишүүдэд COVID-19 (коронавирус) хэрхэн нөлөөлж байгаа талаарх шинэчлэгдсэн мэдээллийг оруулдаг. Сүм нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж, олон орны засгийн газрын нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын шилдэг туршлага, удирдамжийг дагаж мөрдөх арга хэмжээ авч байна.

Сүмд  COVID-19 хэрхэн нөлөөлж байгаа талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дараах холбоосууд дээр дарж уншина уу. Бусад хэл дээрх шинэчлэгдсэн мэдээллийг үзэх.

Сүмийн тусламж (2-р сарын 4-нд шинэчлэгдсэн)

Сүм Хятад улсад эмнэлгийн маск, хамгаалалтын шил, өмсгөл хувцасны эхний тусламжийг үзүүлснээс хойш үүнтэй ижил төстэй тусламж хүссэн олон хүсэлт хүлээн авсан. Сүм эдгээр хүсэлтийн дагуу тусламж үзүүлэх боломжтой хэдий ч тухайн бүтээгдэхүүнүүдийн хэрэгцээ дэлхий дахинд их байгаа тул тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа болно.

Сүмийн  хангамжийн жижиглэн худалдааны дэлгүүрүүд (ОНУЦ-аар 3-р сарын 27-ны 10 цагт шинэчлэгдсэн)

Сүмийн ихэнх хангамжийн жижиглэн худалдааны дэлгүүрүүд хаагдсан. Засгийн газар нь COVID-19-ийн улмаас хязгаарлалт хийхийг шаардахгүй байгаа дараах хангамжийн жижиглэн худалдааны дэлгүүрүүд ба Дезерет бүк дэлгүүрүүд нээлттэй хэвээр байна.

Хязгаартай цагийн хуваариар ажиллах хангамжийн жижиглэн худалдааны дэлгүүрүүд (өөрөөр мэдэгдээгүй бол):

• Нигерийн Аба

• Кот Дивуарын Абижан

• Ганын Аккра

• Ютагийн Бригам Сити

• Бригам Янгийн Их Сургууль

• Ютагийн Сэнтэрвилл

• Өмнөд Каролинагийн Колумбиа

• Бениний Котоноу

•Хонконг

• Индонезийн Жакарта

• Нигерийн Лагос

• Либери

• Тогогийн Ломе

• Ютагийн Манти

• Америкийн Самоагийн Паго Паго (хуваарийн дагуу)

• Кабо Вердегийн Праиа

• Ютагийн Солт Лэйк Сити

•Сьерра-Леоне

• Аризонагийн Тусон

Нээлттэй байгаа Дезерет бүүк номын дэлгүүрүүд:

• Ютагийн Американ Форк

• Айдахо Аммон (зөвхөн явган хүний зам дагуух үйлчилгээ)

• Айдахо Бойзи (зөвхөн явган хүний зам дагуух үйлчилгээ)

• Ютагийн Баунтифүл

• Ютагийн Сидар Сити

• Ютагийн Клинтон

• Калифорнийн Коста Меса (зөвхөн явган хүний зам дагуух үйлчилгээ)

• Ютагийн Дрэйпэр

• Ютагийн Форт Юнион

• Аризонагийн Гилбэрт

• Айдахогийн Айдахо Фоллс (зөвхөн явган хүний зам дагуух үйлчилгээ)

• Ютагийн Жордан Ландинг

• Орегоны Лэйк Освэго

• Невадагийн Лас Вегас (зөвхөн явган хүний зам дагуух үйлчилгээ)

• Ютагийн Лэйтон

• Ютагийн Логан

• Аризонагийн Мэса

• Ютагийн Огдэн

• Ютагийн Орем Парквэй

• Аризонагийн Финикс

• Айдахогийн Покатэлло (зөвхөн явган хүний зам дагуух үйлчилгээ)

• Айдахо Рэксбург (зөвхөн явган хүний зам дагуух үйлчилгээ)

• Ютагийн Ривэртон

• Ютагийн Испаниш Форк (зөвхөн явган хүний зам дагуух үйлчилгээ)

• Ютагийн Сэнт Жорж

• Ютагийн Шүгэрхаус

• Айдахогийн Твин Фоллс (зөвхөн явган хүний зам дагуух үйлчилгээ)

• Ютагийн Юнивэрсити Виллэж

• Ютагийн Валли Фэйр

СБС-ийн удирдамж (3-р сарын 12-нд шинэчлэгдсэн)

Сүмийн Боловсролын Системийн удирдагчид 2020 оны 3-р сарын 16-аас хэрэгжих түр удирдамжийг хүлээн авсан.

Эхлэл рүү буцах

Сүмийн түүхэн дурсгалт газрууд (3-р сарын 16-нд шинэчлэгдсэн)

Сүмийн бүх түүхэн дурсгалт газар хаагдсан. Үүнд дараах байршлууд орно.

• Ков Форт түүхэн дурсгалт газар

• Иосеф Смитийн мэндэлсэн дурсгалт газар

• Канесвилл Табернекл

• Көртландын түүхэн дурсгалт газрууд

• Миссуригийн түүхэн дурсгалт газрууд

• Винтэр Квортэрс дэх Мормон Трэйл төв

• Наувугийн түүхэн дурсгалт газар, Картежийн шорон

• Нью-Йоркийн түүхэн дурсгалт газрууд

• Пеннсильванийн түүхэн дурсгалт газрууд

• Сан Диего Мормон Батальоны түүхийн дурсгалт газар

• Сэнт Жорж орчмын түүхэн дурсгалт газрууд

• Вайоминг дахь Мормон гар тэрэгний түүхийн дурсгалт газар

Ариун ойн цоорхой зэрэг зарим газар нээлттэй байх бөгөөд зочлох боломжтой. Гэхдээ эдгээр газарт хөтөчтэй аялал хийгдэхгүй.

Сүмийн ажилтнууд (3-р сарын 16-нд шинэчлэгдсэн)

Сүмийн ажилтнууд заасан удирдамж бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн өгсөн дагаж мөрдвөл зохино.

Ерөнхий чуулган (ОНУЦ-аар 3-р сарын 19-ний 3:30 минутад шинэчлэгдсэн)

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга 2020 оны 3-р сарын 19-нд дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдэд илгээсэн захидалдаа, 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганд гарч буй нэмэлт өөрчлөлтүүдийг зарласан. Хуралдаан бүрийг Ариун сүмийн талбайн жижиг хурлын танхимаас шууд дамжуулна. Эдгээр хуралдааныг Тэргүүн Зөвлөл тэргүүлж мөн удирдан явуулах бөгөөд зөвхөн үг хэлэх болон залбирахаар уригдсан хүмүүс оролцоно. Чуулганд зориулсан хөгжмийг урьдчилан бичнэ.

Сүмийн удирдагчид 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы зохион байгуулалтад чухал өөрчлөлт оруулсан талаар 3-р сарын 11-нд гишүүдэд хандан илгээсэн захидалдаа мэдэгдсэн. Хуралдаан зайнаас зохион байгуулагдана. Гишүүд Солт Лэйк Сити хотод байрлах Чуулганы байранд эсвэл COVID-19 идэвхэжсэн бүсийн гадасны төв, цуглааны байранд цугларахгүй.

Номлолын ажил (ОНУЦ-аар 3-р сарын 24-ны 18 цагт шинэчлэгдсэн)

Номлогчид эх орондоо буцаж эхэлсэн. Энэ үйл явц Европ, Европын Зүүн бүс ба Австрали, Шинэ Зеланд, Тайвань зэрэг орнуудаас бусад оронд хамаатай болно. Түүнчлэн Канадад үйлчилж буй АНУ-ын иргэд Канад улсад, АНУ-д үйлчилж буй Канадын иргэд АНУ-д байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын илгээсэн захидлаас үзнэ үү.)

АНУ, Канадад үйлчилж буй ахлагчид    21 сар үйлчлээд чөлөөлөгдөнө

Эрүүл мэндийн шалтгааны улмаас гэртээ буцаж буй номлогчид (бүх номлол)             Чөлөөлөгдөж, өөрийгөө 14 хоног тусгаарлана

АНУ, Канад руу буцаж буй, 180 хоногоос цөөн хоног (зургаан сар) үлдсэн ахлагчид             Чөлөөлөгдөж, өөрийгөө 14 хоног тусгаарлана

АНУ, Канад руу буцаж буй, 180 хоногоос дээш  хоног (зургаан сар) үлдсэн ахлагчид            Номлогч хэвээрээ үлдэж, 14 хоног өөрийгөө тусгаарласны дараа дахин томилогдоно

АНУ, Канад руу буцаж буй, 90 хоногоос цөөн хоног (гурван сар) үлдсэн эгч нар Чөлөөлөгдөж, өөрийгөө 14 хоног тусгаарлана

АНУ, Канад руу буцаж буй, 90 хоногоос дээш  хоног (гурван сар) үлдсэн эгч нар Номлогч хэвээрээ үлдэж, 14 хоног өөрийгөө тусгаарласны дараа дахин томилогдоно

Африкт эх орондоо буцаж байгаа номлогчид  Томилогдсон номлол руугаа шууд явна

Бусад эх орон руугаа буцаж буй номлогчид     Номлогч хэвээрээ үлдэж, 14 хоног өөрийгөө тусгаарласны дараа дахин томилогдоно

Эх орондоо буцах боломжгүй номлогчид (аяллын хязгаарлалт гэх мэт.)              Анх томилогдсон номлолдоо үлдэх эсвэл шаардлагатай бол түр хугацаанд дахин томилогдох

Бусад бүх номлогч        Товлогдсоны дагуу номлолоо үргэлжлүүлэх

Доор дурдсан бүсүүдэд буй эрүүл мэндийн асуудалтай залуу болон ахмад номлогчид үйлчлэлээсээ чөлөөлөгдөж эхэлсэн. Үүнд:

• Хойд Америк бүс дэх 22 номлол (3-р сарын 21-ний байдлаар)

• Европын Зүүн бүс дэх 10 номлол (3-р сарын 21-ний байдлаар)

• Европын бүс дэх 22 номлол (3-р сарын 12-ны байдлаар)

Гэртээ буцаж буй бүх номлогчоос Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын Өвчний хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн зааварчилгааны дагуу 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлахыг хүссэн.

Сүмийн дэлхий даяарх Номлогчийг бэлтгэх 10 төв дэх бүх номлогч номлол руугаа явж эсвэл эх орондоо буцаж, өөрсдийгөө тусгаарлаад эхэлсэн. Энэ бүх номлогч ба тэдний гэр бүлийнхэн тэдний аяллын огноо, мөн хэрэв номлогчид эх орноосоо өөр газар үйлчлэхээр томилогдсон бол тэдний шинэ томилгоотой холбоотой мэдээлэл зэрэг бусад бэлтгэл ажлын талаарх мэдээллүүдийг хүлээн авч байгаа.

Сургалтаа эхлэхээр төлөвлөж буй бүх номлогчийг технологийн тусламжтайгаар зайнаас бэлтгэх болно.

Зарим номлолд үйлчлэхээр бэлтгэж байгаа эсвэл тус улсуудад амьдардаг бүх ирээдүйн номлогчийн номлолын эхлэх хугацааг хойшлуулах юм уу түр хугацаагаар томилох болно. Энэ өөрчлөлтөд дараах газрууд хамаарна.

Япон (2-р сарын 25-ны байдлаар)

• Солонгос (2-р сарын 25-ны байдлаар)

• Камбож (2-р сарын 20-ны байдлаар)

• Сингапур (2-р сарын 20-ны байдлаар)

• Тайланд (2-р сарын 20-ны байдлаар

Хятадын Хонконг номлолоос бүх номлогчийг нүүлгэн шилжүүлсэн. COVID-19-ийн халдвар тархсан улс оронд байгаа номлогчид аль болох орон байрандаа байж, бусад хүнтэй харилцахаас зайлсхийн, утас эсвэл бусад технологи ашиглан заах зэргээр өвдөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Номлолын ерөнхийлөгчид эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ, орон нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхээр номлогчдын гэр бүлийнхэнтэй холбогдож байгаа болно.

Гишүүдийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Сүмийн бүх гишүүн ханиад томууны улиралд эрүүл мэнддээ анхаарах нь ухаалаг хэрэг юм. Дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг* авч болно. Үүнд:

•            Гараа савантай усаар тогтмол сайтар угаах эсвэл спирт агуулсан ариутгагчаар гараа ариутгах

•            Өвчин туссан хүмүүст ойртохгүй байх (Үүнд гар барих зэрэг хэвшиж заншсан мэндчилгээ орно)

•            Нүд, хамар, амандаа хүргэхээс зайлсхийх

•            Өвчтэй байгаа бол гэртээ байх

•            Ханиаж, найтаахдаа амны цаас хэрэглэх мөн хэрэглэсэн амны цаасаа хогийн саванд хаях

•            Ханиаж, найтааж байгаа хүнээс наад зах нь нэг метрийн зайтай байх

•            Ахуйн зориулалттай цэвэрлэгээний шүршигч, алчуур ашиглан, байнга хүрдэг болон бусад эд зүйлийн гадаргууг цэвэрлэж ариутгах

•            Амны хаалт хэрэглэхдээ нийгмийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагах зэрэг болно.

* Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын Өвчний хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжид үндэслэв

Орон нутгийн удирдагчид эдгээр зөвлөмжийг дагахыг гишүүдэд уриалах хэрэгтэй.

RootsTech Лондон (3-р сарын 13-нд шинэчлэгдсэн)

FamilySearch Олон Улсын Байгууллага 2020 оны 11-р сард Лондонд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн RootsTech чуулганаа 2021 оны намар хүртэл хойшлуулах болсноо зарласан.

Ариун ёслол, гадасны чуулган ба бусад цугларалт (3-р сарын 12-нд шинэчлэгдсэн)

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дэлхийн өнцөг булан бүрд байгаа хожмын үеийн гэгээнтнүүдэд 2020 оны 3-р сарын 11-ний лхагва гарагт захидал илгээв. Уг захидалдаа тэд хожмын үеийн гэгээнтнүүдийн томоохон цугларалтад мэдэгдэхүйц хязгаарлалт тавьсан талаар дэлгэрэнгүй мэдээллээ. 2020 оны 3-р сарын 16-ны өдрөөс эхлэн Ази, Азийн Хойд бүс, Европ, Европын Зүүн бүс, АНУ, Канадын бүс дэх томоохон цугларалтыг хойшлуулахаар болов. Сүмийн удирдагчид 3-р сарын 12-нд гэгээнтнүүдэд илгээсэн захидалдаа дэлхий даяарх шүтэн бишрэх үйл ажиллагаанууд түр зогссон талаар захидал илгээсэн. Орон нутгийн удирдагчид ариун ёслолыг гишүүдэд сард ядаж нэг удаа хэрхэн хүртээх талаар зөвлөлдөнө.

Ариун сүмийн талбай (3-р сарын 14-нд шинэчлэгдсэн)

Ариун сүмийн талбайд байрлах Сүмийн эзэмшлийн барилгуудын дараах нийтийн эзэмшлийн бүсүүд 3-р сарын 13-ны баасан гаргийн 17:00 цагт хаагдана. Цаашид мэдэгдэх хүртэл энэ нь хүчин төгөлдөр хэвээр байна.

•            Чуулганы төв

•            Хурлын танхим

•            Табернекл

•            Зочдын хойд төв

•            Гэр бүлийн түүхийн номын сан

•            Сүмийн түүхийн музей

•            Халамжийн нийгэмлэгийн барилга

•            Сүмийн оффисийн барилга

•            Бийхайв хаус

•            Сүмийн түүхийн номын сан

•            Иосеф Смитийн дурсгалд зориулсан барилга (зоогийн газруудыг оролцуулан)

•            Лион хаус

Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил төлөвлөсний дагуу үргэлжилнэ.

Вэлфэйр талбай дахь үйл ажиллагаа нээлттэй хэвээр үлдэх боловч нийтийн аялал түр хугацаанд зогсоно.

Ариун сүмд шүтэн бишрэх (ОНУЦ-аар 3-р сарын 25-ны 19 цагт шинэчлэгдсэн)

Тэргүүн Зөвлөл 2020 оны 3-р сарын 25-нд илгээсэн захидалдаа бүх ариун сүмийг түр хугацаанд хаах талаар зарласан. Ариун сүмийн ажилтан бүх үйлчилж буй хүмүүстэй товлогдсон уулзалтуудыг хойшлуулах зорилгоор холбоо барина. Ариун сүмүүд үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх үед үйлчлэх хүмүүс амьд хүмүүст зориулсан ёслолуудаа дахин товлохоор тухайн ариун сүмтэйгээ холбогдох нь зүйтэй. Нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй байгаа гишүүдийг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчтэй холбоо барихад урьж байна.

Ариун сүмийн талбай дахь Табернеклын найрал дуу (3-р сарын 13-нд шинэчлэгдсэн)

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс COVID-19 вирусын халдвар тархсан бүс нутагт олон нийтийн цугларалтыг түр хойшлуулах чиглэлээр удаа дараа өгч буй удирдамжийн дагуу Найрал дууны байгууллага хэд хэдэн тоглолтоо цуцалж, олон нийтийн нэвтрүүлэг, бэлтгэл сургуулилтдаа зарим өөрчлөлт оруулжээ.

Халамжийн болон бие даах чадварын үйл ажиллагаанууд (3-р сарын 17-нд шинэчлэгдсэн)

Дезерет Индастрийс

Дезерет Индастрийс байгууллагын дэлгүүрүүд нийгмийн эрүүл мэндийг дэмжихийн тулд үйлчилгээндээ зохицуулалт хийж байна. 3-р сарын 18-ны лхагва гаргаас эхлэн дэлгүүрүүд олон нийтэд зориулсан худалдах үйлчилгээ, хандивын үйл ажиллагааг явуулахгүй ба бишопуудын захиалгаар болон орон нутгийн түнш байгууллагуудад тусламж үзүүлэх зорилгоор үйлчлүүлэх хүмүүст нээлттэй байна. Дэлгүүрүүд 3-р сарын 17-ны мягмар гарагт ОНУЦ-аар 18 цаг хүртэл ажиллана.

Хүн ам зүйн хувьд эрсдэл багатай газарт ажиллаж байгаа Дезерет Индастрийс байгууллагын ажилтнууд эрсдэлийн өндөр зэрэглэлд, өндөр сэрэмжтэй газарт байгаа болон гэртээ үлдэж буй ажилтан, сайн дурын ажилтнуудыг орлон, бишопын агуулах болон хүнс боловсруулах үйл ажиллагаанд туслах зорилгоор шилжин ажиллана. Эдгээр шилжүүлэг ба хаах үйл ажиллагаа түр зуурынх юм. Нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалан шинэчлэгдсэн мэдээллийг хүргэх болно.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.