Мэдээ мэдээлэл

Сүм номлолын үйлчлэлд зориулан шинэ боломжууд санал болголоо

Номлогчдыг дахин томилох нь өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас улам бүр хязгаарлагдмал болж байна

      

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга 2020 оны 3-р сарын 31-нд бүх хожмын үеийн гэгээнтэнд дараах захидлыг илгээжээ. КОВИД-19 дэлхий даяарх гэгээнтнүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээг харна уу.

КОВИД-19 цар тахлын улмаас дэлхийн бусад орноос АНУ болон Канадын олон тооны номлогчийг нутаг буцаах гэх мэтчилэн номлолын үйлчлэлд олон өөрчлөлт хийх шаардлагатай болсон билээ. Эдгээр номлогчийг түр хугацаанд дахин томилох боломж нь хүртэл өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас улам бүр хязгаарлагдмал болж байна.

Бид эдгээр нөхцөл байдлыг залбирч авч үзсэний үндсэн дээр гэртээ буцсан, шинээр томилогдохоо хүлээж байгаа эсвэл бүр АНУ, Канад руу буцах шаардлага гарах магадлалтай номлогчдод зориулан хоёр боломжийг санал болгож байна. Номлогчид маань эдгээрийн алийг нь ч сонгосон бай, дахин томилогдохоосоо өмнө түр хугацаанд чөлөөлөгдөх шаардлага гарч байна. Номлолд үйлчлэх боломжтой хүмүүст мөн шинээр үйлчлэлээ эхлэх гэж буй номлогчдод зориулсан боломжуудыг доорх хүснэгтэд харуулав.

Бид эдгээр номлогч болон номлолд үйлчлэх боломжтой хүмүүс ирээдүйн номлолын үйлчлэлийнхээ талаар бодохдоо эцэг эх, санваарын удирдагчтайгаа мөн Их Эзэнтэй зөвлөлдөнө гэдэгт итгэлтэй байна.

Бүгдээрээ энэ агуу ажилд үргэлжлүүлэн хамтран зүтгэхийн сацуу бид номлогчдод болон тэдний ар гэрийнхэнд маш их хайртай гэдгийг санаарай.

Хүндэтгэсэн,

Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга

Номлолын үйлчлэлд оруулах өөрчлөлт:

АНУ ба Канад

2020 оны 3-р сарын 31

Гадаад орнуудад үйлчлэх номлолоос АНУ болон Канад руу буцаж буй номлогчид

Одоогоор Номлогчийг Бэлтгэх Төвийн онлайн сургалтад хамрагдаж буй АНУ, Канадын номлогчид

Түр хугацаагаар чөлөөлөгдөж, 2020 оны 4-р сарын 30 гэхэд дараагийн үйлчлэлээ сонгоно уу.

  1. Нөхцөл байдал хэвийн болмогц, дуудагдсан номлолдоо эсвэл түр хугацаагаар өөр номлолд* үйлчлэх (анхны дуудлага дээрх хугацаандаа номлолоо дуусгана); ЭСВЭЛ

  1. 12-18 сарын дотор номлолдоо буцаж гарах (номлолоо дуусгах хугацааг шинээр тогтооно)

4-р сарын 30 гэхэд дараагийн үйлчлэлээ сонгоно уу.

  1. Онлайн сургалтаа дуусгаад Номлогчийг Бэлтгэх Төвөөс чөлөөлөгдөж, нөхцөл байдал хэвийн болмогц дуудагдсан номлолдоо эсвэл түр хугацаагаар өөр номлолд* үйлчлэх (анхны дуудлага дээрх хугацаандаа номлолоо дуусгана); ЭСВЭЛ

  1. Номлолоосоо чөлөөлөгдөж, 12-18 сарын дотор номлолдоо буцаж гарах (номлолоо дуусгах хугацааг шинээр тогтооно)

Дуудлагаа авсан боловч Номлогчийг Бэлтгэх Төвийн онлайн сургалтаа эхлүүлээгүй байгаа хүмүүс

Номлолд үйлчлэх боломжтой хүмүүс

4-р сарын 30 гэхэд дараагийн үйлчлэлээ сонгоно уу.

  1. Номлогчийг Бэлтгэх Төвийн онлайн сургалтаа заагдсан хугацаандаа эхэлж, нөхцөл байдал хэвийн болмогц дуудагдсан номлолдоо эсвэл түр хугацаагаар өөр номлолд* үйлчлэх (анхны дуудлага дээрх хугацаандаа номлолоо дуусгана); ЭСВЭЛ

  1. Номлолоо хойшлуулж, 12-18 сарын дотор номлолдоо буцаж гарах (номлолоо дуусгах хугацааг шинээр тогтооно)

Дараах сонголтоос сонгоно уу.

  1. Номлолд үйлчлэх өргөдлөө илгээж, дуудлагаа аваад, нөхцөл байдал хэвийн болмогц дуудагдсан номлолдоо эсвэл түр хугацаагаар өөр номлолд* үйлчлэх (анхны дуудлага дээрх хугацаандаа номлолоо дуусгана); ЭСВЭЛ

  1. Түр азнаад, номлолд үйлчлэх өргөдлөө дараа илгээх

*Specific mission assignments will be determined by the Quorum of the Twelve Apostles.

*Тодорхой номлолын дуудлагуудыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга шийдвэрлэнэ.

Ахмад номлогчдын талаарх болон бусад мэдээллийг гадасны ерөнхийлөгчдөд өгөх болно.

Номлолын үйлчлэлд оруулах өөрчлөлт: АНУ, Канадаас бусад улс оронд

2020 оны 3-р сарын 31

Эх орон руугаа буцаж буй номлогчид

Одоогоор Номлогчийг Бэлтгэх Төвийн онлайн сургалтад хамрагдаж байгаа эсвэл дуудлагаа авсан номлогчид

Нөхцөл байдал хэвийн болмогц эх орондоо номлолд* үйлчлэх

Номлогчийг Бэлтгэх Төвийн онлайн сургалтаа дуусгаад, нөхцөл байдал хэвийн болмогц эх орондоо номлолд үйлчлэх

Номлолд үйлчлэх боломжтой хүмүүс

АНУ, Канадаас бусад орны бүх номлогч

Дараах сонголтоос сонгоно уу:

  1. Номлолд үйлчлэх өргөдлөө илгээж, дуудлагаа аваад, Номлогчийг Бэлтгэх Төвийн онлайн сургалтад хамрагдаж, нөхцөл байдал хэвийн болмогц эх орондоо номлолд* үйлчлэх; ЭСВЭЛ
  2. Түр азнаад, номлолд үйлчлэх өргөдлөө дараа илгээх
  • Номлогчийн анхны дуудлаган дээрх номлолын дуусах хугацаа хэвээр үлдэнэ.
  • Нөхцөл байдал өөрчлөгдтөл номлолд үйлчлэх боломжтой бүх хүн эх орондоо номлолд дуудагдана

*Тодорхой номлолын дуудлагуудыг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга шийдвэрлэнэ.

Ахмад номлогчдын талаарх болон бусад мэдээллийг гадасны ерөнхийлөгчдөд өгөх болно.

Үсгийг харахын тулд энд дарна уу:https://nam01.safelinks.protection.outlook.com/?url=https%3A%2F%2Fjp.churchofjesuschrist.org%2Facp%2Fbc%2FJapan%2Fnews%2F2020%2FMON-17646_000%2520Mon-Eng_363.pdf%3Flang%3Djpn&data=02%7C01%7Cbatesj%40ChurchofJesusChrist.org%7C240a57b443684fc92d7508d7d6290fe1%7C61e6eeb35fd74aaaae3c61e8deb09b79%7C0%7C0%7C637213344167508128&sdata=%2F4yDaJKah6ZhYXXE9KFL1wp5tqhDUr%2FY5EdJhVlN2%2BQ%3D&reserved=0

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.