Мэдээ мэдээлэл

2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган
Энэ долоо хоногийн Ерөнхий чуулган дурсамжтай байхаар амлагдсан

Хоёр өдрийн үйл явдал Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд төвлөрөх болно

 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн жил тутмын 190 дэх Ерөнхий чуулган (2020 оны 4-р сарын 4-5-нд) Сүмийн түүхэн дэх ямар ч чуулгантай адилгүй байх болно.

Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, 2020 онд Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан Анхны үзэгдлийн буюу Сүмийн хэлж заншсанаар Христийн сайн мэдээний Сэргээлтийн эхлэлийн үндсэн үйл явдал тохиосны хоёр зуун жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10-р сард Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хожмын үеийн гэгээнтнүүдэд 4-р сарын чуулганы онцгой шинж байдлын талаар урьдаас мэдэгдсэн.

Сэргээлт гэгдэх үндсэн сэдэвтэй байх тул энэ чуулган зөвхөн өвөрмөц үйл явдал байгаад зогсохгүй “өмнөх чуулгануудаас өөр байх болно” хэмээн Тэрээр хэлсэн.

              

Энэ долоо хоногийн чуулган мөн өөр нэг шалтгааны улмаас ер бусын байна. Чуулган зөвхөн цахим хэлбэрээр явагдана. Таван хуралдаан бүрийг (бямба гарагт гурав, ням гарагт хоёр) Ариун сүмийн талбайн жижиг хурлын танхимаас шууд дамжуулна. Эдгээр хуралдааныг Тэргүүн Зөвлөл тэргүүлж, удирдан явуулах бөгөөд зөвхөн үг хэлэх болон залбирахаар уригдсан хүмүүс оролцоно. Чуулганд зориулсан дуу хөгжмийн бичлэгийг урьдчилан бичсэн.

Сүмийн удирдагчид Ерөнхий чуулган бүрийн бэлтгэл болгож Есүс Христийн сайн мэдээн дээр үндэслэсэн найдвар, урам зоригийн захиас хүргэхийн тулд тун олон цаг зарцуулдаг. Тэдний номлол, Табернекл найрал дуучдын дуу, Ариун сүмийн талбайн найрал хөгжим бүх дэлхийнхэнд зориулагдсан. Шашны харьяалал (эсвэл шашингүй байх)-аас үл хамааран бүх хүнийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганыг эдгээр тогтворгүй цаг үед найдвар эрэлхийлэхийн нэгэн хэсэг болгоход урьсан. Үнэний болон сүнслэг өдөөлтийн захиасууд гол захиас байх болно.

Хэрхэн үзэх вэ?

Энэ чуулган зөвхөн цахим хэлбэрээр явагдах онцлогтой тул Сүм шууд дамжуулах хуралдаануудыг аль болох олон хүнд хүртээмжтэй болгох тал дээр чадах бүхнээ зориулан ажиллаж байна. Дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүд Ерөнхий чуулганыг 41 хэлээр үзэж, сонсоно.

Чуулганы дараа нэмэлт 55 хэл дээр аль болох хурдан хэвлэгдэнэ. Бямба гарагт гурван хуралдаан (10, 14, 18 цагуудад), ням гарагт хоёр хуралдаан (10 ба 14 цагт) болно. Бүх эхлэх цаг нь ОНУЦ-аар байна. Чуулганыг хэрхэн үзэх, сонсохыг харна уу.

Видео бичлэг

• Чуулганыг 41 хэл дээр шууд үзэхийн тулд broadcasts.ChurchofJesusChrist.org хаягийг ашиглана. Та өөрийн медиа тоглуулагчийн CC button гэсэн сонголт руу орсноор хадмал бичвэрийг англи, испани, португал хэл дээр харах боломжтой.

•            Англи (хадмал бичвэрийн хамт), испани, португал, франц, герман, итали, орос, япон, кантонез, мандарин, солонгос, америк дохионы хэл зэрэг 12 хэл дээр Church’s YouTube сувагт зочлон шууд үзэх боломжтой.

•            Өөрийн iOS эсвэл Android төхөөрөмж дээр Latter-day Saints Channel app-ыг суулгана. Кантонез, англи, франц, герман, итали, япон, солонгос, мандарин, португал (Бразил ба Португал), орос, самоа, испани, тагалог, тонга хэл дээр аудио бичлэг хэлбэрээр сонсож болно. Хадмал орчуулгыг англи, испани, португал хэл дээр үзэх боломжтой.

BYUtv.org дээрээс англи хэл дээр шууд үзэж, сонсож болно.

Аудио бичлэг

•            Бага давтамжтай шууд аудио бичлэгийн шугамууд англи, испани, франц,

португал, малагаси, свахили хэл дээр ашиглагдана.

Ерөнхий чуулганы мэдээ

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулсан зураг, видео бичлэг зэрэг Ерөнхий чуулганы хэвлэл мэдээллийн сурталчилгаа нь Newsroom.ChurchofJesusChrist.org, Сүмийн фэйсбүк хуудас, мэдээний групп, инстаграм суваг, твиттер фийд зэрэгт нийтлэгдэнэ. #GeneralConference-ыг ашиглаад, нийгмийн сүлжээгээр дамжуулан Ерөнхий чуулганд оролцоно уу. Фэйсбүк, Твиттер зэргээс төлөөлөгчдийн захиасуудыг харах боломжтой. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.