2020 оны 3-р сарын 11
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы тухай
Хүндэт ах, эгч нар аа,
COVID-19-ээс үүдэлтэй өвчлөл дэлхий даяар тархаж буйд бид маш их санаа зовниж байна. Бид дэлхий даяарх засгийн газар, шашны болон эрүүл мэндийн салбарын удирдагчидтай зөвлөлдөж, одоогийн нөхцөл байдлыг залбирч авч үзлээ. Бид дэлхийн сайн иргэн байхыг хүсэхийн сацуу энэхүү халдварт өвчнийг хянахын тулд чадах бүхнээ хийхийг эрмэлзэж байна. Эрүүл мэндэд заналхийлсэн энэхүү аюулыг арилгахын тулд шаргуу ажиллаж байгаа олон хүнд бид юу юунаас илүү их талархаж байна. Бид тэдний төлөө болон уг өвчний улмаас зовж шаналж байгаа бүх хүний төлөө залбирч байгаа.
Бид энэ асуудлыг хянахад туслахын тулд 2020 оны 4-р сард болох Ерөнхий чуулганы ирцийг хязгаарлах нь ухаалаг хэрэг гэж үзлээ. Бид чуулганы нийт таван хуралдааныг Чуулганы төвд явуулахаар төлөвлөж байна. Үүнд ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтан, тэдний эхнэр/нөхрүүд; хөгжимчид, найрал дуучид, техникчид болон бусад хүн томилогдсоны дагуу оролцох болно. Гэхдээ чуулганы үйл ажиллагааг зөвхөн техник технологийн тусламжтайгаар дэлхий даяар цацаж нэвтрүүлнэ. Олон нийтийг Солт Лэйк хот дахь Чуулганы төвд эсхүл халдвар тархсан газрын гадасны төв болон цуглааны байранд нэвтрүүлэхгүй. Сүмийн бусад томоохон цугларалтын талаарх асуултуудыг тусдаа зарлалаар дамжуулан хариулах болно.
Бид гайхамшигтай эрин үед амьдарч байна. Их Эзэн дэлхийн өнцөг булан бүрд байгаа Сүмийн удирдагчдаас захиас хүлээн авах мөн бидэнд оролцох боломжийг олгож буй технологи, бололцоогоор биднийг адисалсан. Энэхүү онцгой чуулганаар хожмын үе дэх Анхны үзэгдэл, Есүс Христийн Сайн мэдээ сэргээгдсэний хоёр зуун жилийн ойн баярыг тэмдэглэнэ.
Бид та бүхнийг чуулганд оролцохын тулд үргэлжлүүлэн бэлтгэхэд урьж байна. Ингэснээр бид дуурсах төдий өнгөрөх бус, хэзээ ч мартагдашгүй Ерөнхий чуулганд оролцож, Их Эзэний үгийг сонсох боломжоор адислагдах болно.
Гүнээ хүндэтгэсэн,
Тэргүүн Зөвлөл,
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга