Олон улсын ашгийн бус байгууллага болох Орбис болон Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага хараа алдалтын 90 хувийг урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой гэх сонирхолтой тоо баримтыг онцоллоо.
Орбис нь урьдчилан сэргийлэлт мөн эмчилгээг хүн бүрд хүрэлцээтэй байлгахад анхаарч, дэлхий даяар чанартай мөн тогтвортой нүдний арчилгааны системийг бий болгохоор зорьж ажилладаг. Тэдний алсын хараа нь Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын амьдралын чанар болон эрүүл мэндийг сайжруулах зорилготой нийцдэг юм.
Энэ хоёр байгууллага хамтран Монгол дахь орон нутгийн эмнэлгүүдийг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаснаар нүдний даралтыг эхэн үед нь илрүүлэхэд тусалж байна. Нүдний нарийвчлалтай зураг авдаг энэхүү шинэ технологи нь эмч нарт хэвийн бус шинж тэмдгүүдийг илрүүлж, өвчтөнүүдэд өөрсдийн нөхцөл байдлыг ойлгоход нь туслах боломжийг олгож байна.
Энэхүү эрт илрүүлгийн ажил нь урьдчилан сэргийлэх боломжтой хараа алдалтаас сэргийлж, харах бэлгээ авч үлдэхэд нь тусалснаар олон олон Монгол хүний амьдралд өөрчлөлтийг авчрах болно.
- MNG-Glaucoma-8.jpg
- MNG-Glaucoma-1.jpg
- MNG-Glaucoma-3.jpg
- MNG-Glaucoma-4.jpg
- MNG-Glaucoma-7.jpg
- MNG-Glaucoma-6.jpg
- MNG-Glaucoma.jpg
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |