Мэдээ мэдээлэл

Багш нарыг чадавхжуулж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох нь: Монголд 6 дахь удаагийн англи хэлний чуулганыг зохион байгуулав 

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага болон Бригам Янгийн Их Сургууль Монгол дахь англи хэлний боловсролын чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж байна.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар санхүүждэг Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага (ДОУЭБ) 2015 онд Монголд анх удаа Англи хэлний чуулганыг зохион байгуулж байв. Монгол улс даяар англи хэлний боловсролыг сайжруулах үйлсэд 10 жилийн турш дэмжлэг үзүүлж буй Бригам Янгийн Их Сургуультай хамтарсан зургаа дахь Англи хэлний чуулган 2025 оны 10 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод болж өнгөрлөө.

1st-English-Conference-MNG.jpg
1st-English-Conference-MNG.jpg
Анхны Англи хэлний чуулганд хамрагдсан оролцогчид 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Энэ жилийн чуулганд БЯИС-ийн таван мэргэжилтэн өөрсдийн туршлага, заах арга барилыг монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 150 гаруй англи хэлний багштай хуваалцсан юм. 2015 онд болсон анхны чуулганыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор Норман Эванс дахин ирж оролцлоо. Түүнтэй хамт БЯИС-ийн англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрийн удирдах зохицуулагч, доктор Бэн Макмурри, хэл шинжлэлийн профессор, доктор Грант Экстайн,  Сургалт ба зааварчилгааны зохицуулагч Карина Жэксон, Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрийн багшийн сургалт хариуцсан зохицуулагч  Андрэа Гонзалэз нар хүрэлцэн ирсэн юм.  

571708024_823418080318011_618663535371661012_n.jpg
571708024_823418080318011_618663535371661012_n.jpg
Доктор Грант Экстайн, Андрэа Гонзалэз, доктор Норман Эванс, доктор Бэн Макмурри, Карина Жэксон зэрэг БЯИС-ийн профессорууд зураг даруулахаар зогсож байгаа нь. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Энэхүү нэг өдрийн арга хэмжээ Тайлбарла, оролцуул, чадавхжуул: Харилцаанд суурилсан англи хэл заах зарчмууд” гэсэн сэдвээр явагдсан ба дадлага хосолсон сургалт, мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг, өдрийн цай, хамтарч ажиллах, санал бодлоо солилцох олон боломжийг багтаасан байв.

Энэхүү англи хэлний чуулганыг 2013-2016 онд Монгол Улаанбаатар номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн ерөнхийлөгч Бэнсон анх санаачилсан юм. Тэрээр Монголд англи хэлний боловсролын хөгжлийг дэмжих үндэсний зорилтыг урьдаас харсан юм. Жил дараалан зохион байгуулагдсан эхний гурван удаагийн чуулган англи хэл сонирхсон хүн бүрд нээлттэй явагдсан. Харин КОВИД-19 цар тахлын үеэр түр завсарласны дараа 2023 оноос монголын англи хэлний багш нарыг сургах шинэ зорилготойгоор ерөнхийлөгч Намгүрийн (2022–2025) удирдлага доор энэхүү чуулганыг сэргээн зохион байгуулах болсон юм.

Одоогийн номлолын удирдагч Күнз энэ жилийн чуулганыг нээн үг хэлэхдээ хүрэлцэн ирсэн багш нарын суралцах чин хүсэл эрмэлзэл, ирээдүй хойч үед үзүүлж буй тэдний нөлөөг онцлон, талархсан.

Imports---13-of-63.jpeg
Imports---13-of-63.jpeg
Номлолын удирдагч, ерөнхийлөгч Күнз оролцогчдыг хүлээн авч байгаа нь. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Амжилттай зохион байгуулагдсан өмнөх жилүүдийн туршлага дээр суурилсан уг чуулган 2024 онд Дархан хотод зохион байгуулагдсан бол энэ жил Дархан болон Сайншанд хотуудад нэмэлтээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. ДОУЭБ нь уг чуулганыг цар хүрээг тасралтгүй тэлж, Монгол орон даяарх англи хэлний багш нарт хүрэх найдварыг өвөртөлж байгаа юм.

Оролцогчид энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байв. Дунд сургуулийн багш Бямбаа: “Энэ дадлага сургалтаас би англи хэлийг заах арга зүйг маш үр дүнтэй суралцаж байна. Сурагчдад маань миний суралцаж буй шинэлэг, сонирхолтой үйл ажиллагаа ихээхэн тус болох болно гэж хэлсэн юм.

Арга хэмжээний гол зохион байгуулагч Хонгорзул: “Монголын англи хэлний багш нартай америкийн заах соёлыг хуваалцахаар алс холоос зорин ирсэн БЯИС-ийн профессоруудад бид маш их талархаж байна. Энэ үйл явдал багш нарт төдийгүй Монголын ирээдүйд ихээхэн ач тустай зүйл боллоо” гэж нэмж хэлсэн юм.

Нийслэлийн Боловсролын газрын сургалт аргазүйн хэлтсийн дарга Н.Болдбаатар талархлаа илэрхийлэхийн сацуу: “Өмнөх удаагийн англи хэлний чуулганы дараа бид сурагчдаасаа томоохон үр дүнг олж харсан. Багш нар энэ арга хэмжээнд оролцож, сурагчдаа хөгжүүлэх ур чадвараа нэмэгдүүлж байгаад би ихэд их сэтгэл хангалуун байна” гэсэн юм.

Imports---7-of-63.jpeg
Imports---7-of-63.jpeg
Нийслэлийн Боловсролын газрын сургалт аргазүйн хэлтсийн дарга Н.Болдбаатар оролцогчдод хандан үг хэлж байгаа нь 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo