Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн 0-16 насны хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нийт 120 мянга гаруй хүүхэд эмнэлгийн хоёрдугаар шатлалын эмчилгээ буюу хүндэрсэн шатны эмчилгээ хийлгэдэг. Өдөрт дунджаар 80-100 хүүхэд ирж үзүүлдэг ба зарим нь хэвтэж эмчлүүлдэг байна.Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага тус эмнэлгийн хүсэлтээр гурван ширхэг хүчилтөрөгчийн аппарат хандивласан юм. Нийт зардал найман мянган таван зуун нэгэн ам. доллар болсон бөгөөд аппаратуудыг гардуулах үйл ажиллагаа 2014 оны 4-р сарын 3-нд болж өнгөрлөө. Одоогоор гурван мянга зургаан зуу гаруй хүүхэд дээрх аппаратаар эмчлүүлээд байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь тус байгууллагад талархалтай байгаагаа илэрхийллээ.
2015 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. |