Мэдээ мэдээлэл

Сүнсээр дамжуулан тайтгарлыг хүлээн авч, урагшлах нь

Шинээр дуудагдсан Далын ерөнхий эрх мэдэлтэн, ахлагч Кристофэр Х.Ким гэрчлэлийг нь юу хүчирхэгжүүлсэн талаар эргэн дурсав.

NGUI57IE6NA6TNSLIJ3VFOQPFY.JPG
NGUI57IE6NA6TNSLIJ3VFOQPFY.JPG
2024 оны 4-р сарын 8-ны даваа гарагт Солт Лэйк Ситигийн Ариун сүмийн талбайд Далын шинэ ерөнхий эрх мэдэлтэн, ахлагч Кристофэр Х.Ким, түүний эхнэр Сонгми (Сү) Ким эгч хоёрын авхуулсан зураг. Скотт Ж.Винтэртон, Дэзэрэт Ньюс© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ахлагч Кристофэр Х.Ким гэрчлэлийг нь хүчирхэгжүүлсэн амьдралынхаа туршлагуудын талаар ярихдаа түүнийг өсвөр насанд мөн номлогч байхад нь тохиолдсон Сүнсээр дамжин ирсэн тайтгарлын мэдрэмж дээр суурилсан зарим тохиолдлын талаар хуваалцав. Тэдгээр тохиолдол нь:

  • Сайн мэдээг найзуудтайгаа хуваалцаж байх үед залбирлын хариулт ирсэн;
  •  Төрөлх солонгос хэлээрээ бус англи хэлээр сонирхогчдод заах өөрийн чадварт санаа зовнисон зэрэг байв.

2024 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр дэмжин батлагдсан Далын шинэ ерөнхий мэдэлтэн, ахлагч Ким уг шинэ дуудлагыг хүлээн авах үедээ тэнгэрлэг баталгаанд дахин найдсан юм. Энэ жилийн эхээр Тэргүүн зөвлөлөөр дуудагдсан цагаасаа хойш ахлагч Ким “Би урьд урьдынхаасаа илүү чин сэтгэл, үнэн зүрхнээсээ залбирдаг болсон” гэж хуваалцжээ.

Кристофэр Хюнсү Ким 1965 оны 11-р сарын 18-нд Өмнөд Солонгосын Тэгү хотод Чинхо Ким, Кунча Хан Ким нарын дөрвөн хүүгийн ууган нь болон мэндэлжээ.

Ахлагч Кимийг балчир байхад эцэг эх нь Сүмд нэгдсэн бөгөөд тэрээр найман насандаа баптисм хүртэж, сүмд өсөж торнисон. Хюнсүд 14 насандаа сайн мэдээг найзуудтайгаа хуваалцах боломж олдсон бөгөөд тухайн үед тэрээр итгэлтэйгээр ярихын тулд гэрчлэлтэй болох хэрэгтэйг ойлгосон байна.

“Надад гурван найзтайгаа сайн мэдээг хуваалцах боломж гарч ирсэн юм. Би Сүм, сайн мэдээний талаар тэдэнд ярьж өгөх үедээ ‘Мормоны Ном үнэн. Иосеф Смит бол Бурханы бошиглогч. Сүм бол үнэн’ гэдгийг баттай мэддэг байх хэрэгтэйгээ ойлгосон бөгөөд ингэснээр би тэдгээрийн тухай найзуудтайгаа итгэл үнэмшилтэйгээр хуваалцаж чадах байв.”

Тэрээр судруудыг ганцаараа мөн гэр бүлийнхэнтэйгээ хамт уншжээ. “Намайг залбирах үед бодгаль минь тайтгарсан. Гэнэт Мормоны Номын талаар ямар ч асуулт, эргэлзээ байхгүй болсон. … Энэ бол миний хувьд Сүнсийг анх удаа үнэнээсээ мэдэрсэн үе байсан ба би Мормоны Номын тухай ойлгож, Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсныг мэдэж авсан.”

Тэр найзуудаа номлогчидтой танилцуулсан бөгөөд найзууд нь Сүмд нэгджээ.

632120b7f37611eeabf1eeeeac1e392d23024fda.jpeg
632120b7f37611eeabf1eeeeac1e392d23024fda.jpeg
Ахлагч Кристофэр Х.Ким | Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм © 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ахлагч Ким ахлах сургуулиа төгсөх хүртлээ Тэгү хотод амьдарсан бөгөөд гэр бүл нь Америкийн Нэгдсэн Улс руу цагаачилж, Калифорни мужийн Лос Анжелесийн умард хэсэгт байрлах Сан Фэрнандо хотын хөндийд суурьшсан юм.

Ууган хүүгийн хувьд “би эцэг эх, дүү нартаа АНУ-д идээшихэд нь туслах хэрэгтэй гэсэн үүрэг хариуцлагыг ухамсарлан, таван жилийн турш тэдэнд [тусалж], тэдэнтэй хамт [хөдөлмөрлөсөн]”. Тэдний гэр бүл найман нэрийн жижиг дэлгүүртэй байв.

Тухайн үед тэрээр номлолд үйлчлэхээр шийдсэн ба Вашингтон Сиэтл номлолд дуудагдав. “Энэ нь маш том гэнэтийн мэдээ байсан. Гэр бүл нь солонгосоор [ярьдаг] салбарт харьяалагддаг байсан ба өсвөр үеийнхний ихэнх нь номлолд гарахдаа Солонгос руу эргэж очих эсвэл Америкийн Нэгдсэн Улс дахь солонгос хэлээр ярьдаг номлолуудын аль нэг рүү явдаг байв.”

Өөрийнх нь англи хэлний бэрхшээл номлолынх нь ажилд саад болно гэж тэр бодож байлаа. “Хэдийгээр би АНУ-д таван жил болсон байсан хэдий ч миний англи хэл сайн биш хэвээрээ байсан. Үнэндээ би үйлчлэхээс үнэхээр их айж байсан.”

Ахлагч Ким “Тэнгэрлэг Эцэг минь, энэ бол таны намайг яваасай гэж хүссэн газар гэдгийг би мэднэ. Гэхдээ … би гэрчлэлээ англи хэлээр хэлж чадахгүй бас миний англи хэл сайн биш учраас би хэнд ч зааж чадахгүй байх” гэж залбирч байсан талаараа дурссан юм.

Тэр тайтгарлыг дахин мэдэрсэн бөгөөд “Би бүх зүйл зүгээр байх болно гэдгийг мэдэрсэн” хэмээн хуваалцсан.

“Мөн тэр үед би хичээнгүй байх ёстой гэдгээ ойлгосон” гэсэн юм. Номлол нь дуусах дөхөхөд тэр номлолынхоо хугацааг нэг сар сунгасан бөгөөд “номлолын минь тэрхүү 25 сар миний залуу насны хамгийн сайхан үе байсан” гэж тэрээр ярьдаг.

Түүнийг Вашингтон Сиэтл номлолд үйлчилж байх үед тухайн үед Сонгми (Сү) эгч байсан ирээдүйн Ким эгч Калифорнийн Лос Анжелес номлолд үйлчилж байв. Лос Анжелесын солонгос дүүргийн нэгэн дэлгүүрт ирээдүйн Ким эгч хамтрагчийнхаа хамт хүмүүстэй ярилцаж байх үедээ ирээдүйн хадам ээжтэйгээ танилцсан аж.

Хонг эгчийн хамтрагч болон Кунча Ким эгч хоёр хоёулаа Тэгү хотоос ирсэн байв. Тэд нэг нэгнээ мэддэг байсан ба Кунча Ким эгч тэр хоёрыг өдрийн хоолоор дайлсан аж. Сонгми Ким эгч “биднийг өдрийн хоол идэж байх үед Сиэтлд номлолд үйлчилж байгаа хүүгийнхээ тухай тэр тасралтгүй ярьж байсан” гэсэн юм.

Ахлагч Кимийг номлолоос эргэн ирэх үед ээж нь Тэгүд түүний хамт өссөн нэг номлогчтой уулзсан мөн “түүнийг гайхалтай хамтрагчтай” гэж хэлж байжээ. Номлолынхоо дараа тэр Сан Фэрнандо хотын хөндий дэх солонгос салбарын номлолын удирдагч болсон бөгөөд Америкийн Нэгдсэн Улсад ирээд удаагүй байсан нэгэн гэр бүлд зааж байсан ба “би тэрхүү гэр бүлийн мэдээллийг Ким эгчид өгсөн юм” гэж Хонг эгчийн талаар дурссан. Уг гэр бүлийн хэд хэдэн гишүүн баптисм хүртэх үед тэд ахлагч Кимийг тэдэнд баптисм хүртээхийг хүссэн бөгөөд тэрхүү баптисмын үйлчлэл дээр ахлагч Ким, Хонг эгч хоёр анх удаа уулзжээ.

Хэдэн сарын дараа Хонг эгч номлолоо дуусгаад Юта руу буцсан аж. Тэр хоёр ихэнхдээ холын зайнаас захиагаар үерхдэг байв. 1991 оны 12-р сарын 7-нд Калифорни мужийн Лос Анжелес ариун сүмд тэд гэрлэсэн. Тэд нэг хүү, гурван охинтой бөгөөд бага хоёр охин нь ихэр ажээ.

kim-family-2022-72-(2).jpg
kim-family-2022-72-(2).jpg
Кимийнх нэг хүү, гурван охинтой бөгөөд бага хоёр охин нь ихэр юм. © 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ахлагч Ким коллежид ороогүй байсан бөгөөд гэрлээд хэдэн сарын дараа “эхнэр нь түүнийг их сургууль төгсөх талаар хичээнгүйлэн ятгасан”. Тэрээр БЯИС-ийг нийгэм судлалын бакалавраар 1995 онд, бизнесийн удирдлагын магистраар 1997 онд тус тус дүүргэжээ.

Түүнийг оюутан байх үед дөрвөн хүүхэд нь мэндэлсэн. Тэр сургуульдаа бүрэн цагаар суралцаж, хагас цагаар ажилладаг байв. “Санхүүгийн хувьд амар байгаагүй ч эргээд харах нь ээ хамгийн сайхан цаг үе байсан” гэж Ким эгч дурсжээ.

Ахлагч Ким орон нутгийн нэгэн эмнэлгийн хоол хүнс хариуцсан хэсэгт мөн Сүмд орчуулагчаар хагас цагийн ажил хийдэг байжээ. Сургуулиа төгсөх жилдээ тэр багшийн туслахаар ажилласан.

Сургуулиа төгсөөд тэр Ньюуэйс болон Мэлалэука гэсэн компаниудад ажилласан. Тэрээр ажлаараа Айдахо, Тайланд, Өмнөд Солонгос руу явдаг байв. 2005 оноос хойш ахлагч Ким Юта мужид төвтэй шимт бүтээгдэхүүн, гоо сайхны барааны Юнисити Интернэшнл компанид ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд Өмнөд Солонгосын Сөүл хотод төвтэй олон улсын зах зээл хариуцсан ерөнхийлөгчөөр ажилласан байна.

BNO7BW3Y55A3DIICHAY2PY4MRQ-(1).JPG
BNO7BW3Y55A3DIICHAY2PY4MRQ-(1).JPG
2024 оны 4-р сарын 6-ны өдөр болсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 194 дэх Ерөнхий чуулганы бямба гаргийн өглөөний хуралдааны үеэр шинээр дуудагдсан 11 Ерөнхий мэдэлтэн индэр дээр сууж байгаа нь. Ахлагч Кристофэр Х.Ким хоёрдугаар эгнээний зүүн захад сууж байна. | Лэс Нилссон, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм © 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

8-р сарын 1-ээс эхлэн ахлагч Ким Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж эхлэх болно.

2019 оноос хойш ахлагч Ким Бүсийн далаар үйлчилсэн юм. Тэрээр Сүмд үйлчлэх хугацаандаа гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны номлолын ерөнхийлөгч, дээд зөвлөлөөр үйлчилж байв.

Энэ мэдээг TheChurchNews.com нийтэлсэн бөгөөд бусад мэдээллийн хэрэгсэл дээр байршуулахыг хориглоно. Дэвид Шнэйдэр ChurchNews

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.