Мэдээ мэдээлэл

Тэргүүн Зөвлөл ариун сүмүүдийг дахин нээхээр зарлав

Сүмийн удирдагчид талархлаа илэрхийлж, ариун сүмүүдийг үе шаттайгаар дахин нээх үйл явцад анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлыг ханган, мэргэн ухаанаар хандахыг онцлон тэмдэглэлээ.

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
  

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл Сүмийн нийт гишүүнд хандсан захидалдаа дэлхийн хэмжээнд тархсан КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд хувь нэмрээ оруулж ажилласан хүмүүст талархлаа илэрхийллээ.

“Бид залбирлыг маань сонссон Тэнгэрлэг Эцэгтээ гүнээ талархан, ариун сүмүүдийг болгоомжтойгоор үе шаттай нээхийг зарлаж байгаадаа баяртай байна. 2020 оны 5-р сарын 11-ний даваа гаргаас эхлэн, өмнө нь хишгээ хүртсэн гишүүдийн амьд нөхөр/эхнэрийн лацдан холбох ёслолыг сонгосон ариун сүмүүдэд гүйцэтгэх болно” хэмээн Тэргүүн Зөвлөл мэдэгдэв.

Сонгосон ариун сүмүүд дэх лацдан холболт

Ариун сүмүүдийг дахин нээх эхний үе шатанд, өмнө нь хишгээ хүртсэн байсан гишүүдийн нөхөр/эхнэрийн амьд лацдан холболтоор (гэрлэлт) ариун сүмийн ёслолуудыг хязгаарлах болно. Энэ нь Айдахо, Юта (АНУ) болон Герман, Шведийн ( нээгдэх ариун сүмийн жагсаалтыг энэ нийтлэлийн төгсгөлөөс харна уу) сонгогдсон ариун сүмүүдээс эхэлнэ. Ариун сүм тус бүрийн одоогийн төлөв байдлыг Temples.ChurchofJesusChrist.org дээрх ариун сүм тус бүрийн хуудаснаас харж болно.

Эдгээр лацдан холбох ёслолыг даваагаас бямба гарагт зөвхөн товлосон цагийн дагуу гүйцэтгэж, ариун сүм дотор нэг удаад нэг лацдан холбох ёслол гүйцэтгэх эсвэл нэг гэр бүл орохоор хязгаарлаж байна. Цаг товлох үед ажилтан нь тухайн хосыг уг ариун сүмд ёслол хүлээн авч болохын тулд зөвшөөрөгдсөн газар нутгийн бүсэд амьдардаг эсэхийг баталгаажуулна. Засгийн газар, нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан аялалтай холбоотой хязгаарлалт, мужийн эсвэл бүс нутгийн хил нэвтрэх болон амны хаалт зэрэг хамгаалах хэрэгслийг хэрэглэх гэх мэт удирдамжуудыг дагаж мөрдөнө. Эдгээр амьд хүмүүсийн лацдан холбох ёслолыг гүйцэтгэхэд зориулан ариун сүм дотор хоёр юм уу гурван хүн бүхий маш цөөн тооны ажилтан ажиллах болно. Сүйт бүсгүй, сүйт залуу хоёр болон цөөн тооны зочдыг ариун сүмийн үүдэн дээр угтан авч, лацдан холболтын өрөө рүү хүргэж өгнө. Сүйт бүсгүй, сүйт залуу хоёр нь уламжлалт цагаан өмд, цамц, зангиа (эрэгтэй нь), даашинз (эмэгтэй нь)өмсөж, ариун сүмд ирнэ. Дараа нь тэд ариун сүм дотор ариун сүмийн ёслолын хувцас өмсөх юм. Лацдан холбох ёслол тус бүрд оролцогчийн тоо нь цаг тохирох үед өгсөн зааврын дагуу сүйт бүсгүй, сүйт залуу, хязгаарлагдмал тооны зочдоор хязгаарлагдана. Зөвхөн эрүүл мэнд сайтай, ямар нэг КОВИД-19-ийн шинж тэмдэггүй хүмүүс ариун сүм рүү очих ёстой. Ариун сүмийн лацдан холболтын болон бусад өрөөг ёслол болгоны дараа сайтар цэвэрлэж, ариутгах болно.

Үе шаттай дахин нээх

Ариун сүмүүдийг дахин нээх ажлыг орон нутгийн засаг захиргааны хязгаарлалтыг үндэслэн Ариун сүмийн хэлтсээс зөвшөөрөл авсны дагуу анхаарал, болгоомжтой төлөвлөж, зохицуулах болно.

Эрсдэлийг багасгах, ариун сүмийн эрэлт хэрэгцээ, хүчин чадлыг хангах, ариун сүмийн дүүрэг дэх эрүүл мэндтэй холбоотой аливаа хязгаарлалтыг дагах зорилгоор дөрвөн үе шаттай нээхээр зохион байгуулав.

1-р үе шат: Амьд нөхөр/эхнэрийн лацдан холбох ёслолыг цаг тохирон гүйцэтгэх

  • Хатуу зааварчилгаа, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдсөний үндсэнд, зөвхөн өмнө нь хишгээ хүртсэн гишүүдэд зориулан амьд хүмүүсийн лацдан холбох ёслолыг гүйцэтгэх

2-р үе шат: Амьд хүмүүст зориулсан бүх ёслолыг гүйцэтгэх

  • Амьд хүмүүст зориулсан ариун сүмийн бүх ёслолыг гүйцэтгэх
  • Ариун сүмд орогчдын байр, хувцас, хоолны газрын үйл ажиллагааг хаалттай байлгах

3-р үе шат: Бүх ёслолыг хязгаарлалттай нээх

  • Амьд хүмүүст зориулсан ёслолуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэх
  • Хязгаарласан байдлаар өвөг дээдсийн өмнөөс ёслолууд гүйцэтгэх
  • Шаардлагатай бол ариун сүмд орогчдын байр, хувцас, хоолны газрын үйл ажиллагааг нээх

4-р үе шат: Бүрэн ажиллагаанд оруулах

  • Ариун сүмийн хэвийн ажиллагаанд шилжих

Ариун сүмийн хэлтсээс зааварласны дагуу бусад ариун сүмийг орон нутгийн засаг захиргаа, нийгмийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжид үндэслэн дахин нээх болно. Тэдгээр ариун сүмийг дахин нээхдээ, цаг тохирсны үндсэнд нөхөр/эхнэрийн лацдан холбох ёслолоор эхэлж, яг ижил үе шатыг дагаж мөрдөнө.

Ёслолын эрэмбэ дараалал

Одоогийн байдлаар цаг товлосон амьд хүмүүсийн ёслолын хувьд, ариун сүмийн ажилтнууд тэдний цагийг баталгаажуулах эсвэл өөрчлөхийн тулд холбоо барих болно.

Юуны түрүүнд, ариун сүм хаагдсанаас болж тохирсон цаг нь цуцлагдсан гишүүдтэй ёслолын цаг товлох болно. Ийм нөхцөл байдалд байгаа гишүүд ариун сүм рүү утасдаж, ёслолын цагаа товлох хэрэгтэй. Эцэст нь шинээр цаг товлож буй хүмүүст боломж олгоно.

Тодорхой ариун сүмүүдийн талаарх мэдээлэл

Гишүүд тодорхой ариун сүмийн нээлтийн төлөв байдлыг болон ямар нэгэн хязгаарлалтыг энэ ариун сүмийн PDF жагсаалт руу эсвэл Temples.ChurchofJesusChrist.org руу орж харах боломжтой. Ариун сүмийн ерөнхийлөгчид томилогдсон ариун сүмийнхээ дахин нээгдэх талаарх мэдээллийг хуваалцахаар Бүсийн далынхантай бас хамтран ажиллана.

Аюулгүй байдал

Дээр загвар болгосон үйл явцаас гадна ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл бүр ариун сүмд орогчдыг болон ажилтнуудаа хамгаалахад туслах нэмэлт арга хэмжээг авах болно. Үүнд: ариун сүмд орогчдыг өөрсдийнхөө бээлийг өмсөх, амны хаалт зүүхийг нь зөвшөөрөх, ариун сүм дотор хэд хэдэн газарт гар ариутгагч байрлуулах, байнга гараа угаахыг болон зай барихыг урамшуулан дэмжих зэрэг орно. Ариун сүмд үйлчлэх бүх хүн сайн дурын үндсэн дээр дээрх арга хэмжээг дагах болно. Түүнчлэн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд ариун сүмийн үйл ажиллагааны хуваарь, суудлын зохион байгуулалт, ариун сүмийн барилгад хийх өөрчлөлтүүдийг хийх болно.

Тэргүүн Зөвлөл захидалдаа итгэж найдаж байгаагаа илэрхийлээд, “Бид энэхүү цар тахал, үүний удаан үргэлжлэх хор уршгийг өнгөрөн одох болтугай хэмээн итгэлтэйгээр залбирахыг та бүхнээс хүсэж байна. Бид ариун сүм, цуглаан, номлолын үйлчлэл зэргийг хэвийн үйл ажиллагаандаа бүрэн орох өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэсэн хүсэлтийг тавьж, захидлаа төгсгөжээ.

Ариун сүмийн төлөв байдал

Дараах 17 ариун сүм 2020 оны 5-р сарын 11-нд дахин нээгдэх 1-р үе шатаа эхлүүлэх болно.* Үүнд:

  • Айдахогийн Бойзи ариун сүм
  • Ютагийн Баунтифул ариун сүм
  • Ютагийн Бригам Сити ариун сүм
  • Ютагийн Сийдар Сити ариун сүм
  • Германы Франкфурт ариун сүм
  • Германы Фрайбэрг ариун сүм
  • Айдахогийн Айдахо Фоллс ариун сүм
  • Ютагийн Логан ариун сүм
  • Ютагийн Мантай ариун сүм
  • Ютагийн Монтисэлло ариун сүм
  • Ютагийн Огдэн ариун сүм
  • Ютагийн Өүкүр Маунтэн ариун сүм
  • Ютагийн Пэйсон ариун сүм
  • Прово Сити Сэнтэр ариун сүм
  • Ютагийн Прово ариун сүм
  • Шведийн Стокгольм ариун сүм
  • Айдахогийн Твин Фоллс ариун сүм

*Айдахо, Ютагийн зарим ариун сүмд жил тутмын их цэвэрлэгээ хийгдэж байгаа бөгөөд цэвэрлэж дуусах үед нь нээх болно.

Дараах 17 ариун сүм 2020 оны 5-р сарын 18-нд дахин нээгдэх 1-р үе шатаа эхлүүлснээр, нийт 34 ариун сүм нээгдэж байна. Үүнд:

  • Жоржиагийн Атланта ариун сүм
  • Монтанагийн Биллингс ариун сүм
  • Алабамагийн Бирмингхам ариун сүм
  • Хойд Дакотагийн Бизмарк ариун сүм
  • Данийн Копенгаген ариун сүм
  • Аризонагийн Гилбэрт ариун сүм
  • Ютагийн Жордан Ривэр ариун сүм
  • Тэннэссий Мэмфис ариун сүм
  • Тэннэссий Наашвилл ариун сүм
  • Аризонагийн Финикс ариун сүм
  • Солонгосын Сөүл ариун сүм
  • Аризонагийн Снөүфлэйк ариун сүм
  • Вайоминг Стар Валли ариун сүм
  • Тайванийн Тайпей ариун сүм
  • Аризонагийн Гила Валли ариун сүм
  • Аризонагийн Тусон ариун сүм
  • Нэбраскагийн Винтэр Куартэрс ариун сүм

Дараах 18 ариун сүм 2020 оны 5-р сарын 25-нд дахин нээгдэх 1-р үе шатаа эхлүүлснээр, нийт 52 ариун сүм нээгдэж байна. Үүнд:

  • Аляскагийн Анкориж ариун сүм
  • Альбэртагийн Кардстон ариун сүм
  • Огайогийн Колумбус ариун сүм
  • Техасын Даллас ариун сүм
  • Колорадогийн Дэнвэр ариун сүм
  • Ютагийн Дрэйпэр ариун сүм
  • Альбэртагийн Эдмонтон ариун сүм
  • Колорадогийн Форт Коллинс ариун сүм
  • Финландын Хэлсинки ариун сүм
  • Техасын Хьюстон ариун сүм
  • Миссурийн Канзас Сити ариун сүм
  • Кэнтаккигийн Луивилл ариун сүм
  • Ютагийн Маунт Тимпанагос ариун сүм
  • Оклахомагийн Oклахома Сити ариун сүм
  • Флоридагийн Орландо ариун сүм
  • Саскачеван Рэжайна ариун сүм
  • Миннэсотагийн Сэйнт Пол ариун сүм
  • Британи Колумбия Ванкувер ариун сүм

Ариун сүмүүдийн бүрэн жагсаалтыг болон тэдний одоогийн байдлыг харна уу.

Нэмэлт материал

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.