Мэдээ мэдээлэл

‘Анхны Гэрэл, Сэргээлтийн үйл явдлууд’ Найдвар төрүүлж, сэтгэл сэргээх тоглолт

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
    

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн хойд бүс нь хөгжмийн зохиолч Брэтт Рэймондын ‘Анхны Гэрэл, Сэргээлтийн үйл явдлууд’ цомгийг танилцуулах онлайн ‘амьд’ тоглолтыг зарлаж байгаадаа баяртай байна. Амьд тоглолтыг Фэйсбүүкээр 2020 оны 6-р сарын 5-ны өдөр (MDT 20:00 цагаас) Юта мужийн Солт Лэйк Ситигийн Чуулганы төв студид, 6-р сарын 6-ны өдөр Япон (JST 11:00 цагаас), Солонгос (11:00 цагаас), Гуам (12:00 цагаас), Монгол (10:00 цагаас) зэрэг оронд шууд дамжуулан хүргэх гэж байна.

“Анхны Гэрэл, Сэргээлтийн үйл явдлууд” тоглолт нь бошиглогч Иосиф Смитийн ‘Анхны үзэгдэл’ болон сайн мэдээний Сэргээлтийг сэтгэл хөдөлгөм уянгалаг аялгуу, бодлогошруулан ухааруулах үгсээр сонсогчдын оюунд амьдруулахын тулд Брэттийн бичиж, найруулсан дуу, хөгжмийн цуглуулга юм. Тоглолтод Лэкси Вокэр, Кэйси Эллиот (Жэнртигийн), Питэр Брайнхолт, Ашэр Рэйнолдс, Яахош Боннэр, Даниэл Бэк, Брэтт Рэймонд зэрэг уран бүтээлчид оролцон дуулна.

“Энэхүү онлайн тоглолт нь Азийн Хойд бүсийн гэгээнтнүүдийг сүнслэгээр өдөөж, Иосеф Смитийн Анхны үзэгдлийг дурсан сануулах сайхан арга зам юм. Энэ жил залуу Иосеф Смит Нью-Йоркийн өндөрлөгт Ариун ойн цоорхой руу орсон тэр цагаас хойш 200 жил өнгөрснийг тэмдэглэж буй онцгой жил юм. Энэхүү гайхалтай үйл явдал бид бүхний амьдралыг өөрчилсөн. Уг тоглолт хувь хүмүүсийн хувьд бидэнд энэхүү үйл явдал ямар ач холбогдолтой болохыг дурсан санах боломж юм” гэж Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ахлагч Л.Тодд Бадж хэлэв.

Брэтт Рэймондын намтар ерөнхийдөө Азийн хойд бүстэй, ялангуяа Япон улстай гүнзгий холбоотой. Тэрээр залуудаа Токио хотод ер бусын номлолд үйлчилжээ. Хөдөөний хот Маэбашид үйлчлэхдээ, тэрээр бусад номлогчтой хамт хамтлаг байгуулж, Сүмийн эзэмшлийн нэгэн гараажид хуучин хөгжмийн зэмсгүүд дээр тоглодог байв. Ахлагч Рэймонд нэг найзтайгаа гэр бүлийн хөтөлбөрт зориулан дуунууд зохиосон байдаг. Тэдний хамтлагийг номлолоор тойрон аялж, тухайн хөтөлбөрөө тоглохыг нь хүсдэг байжээ. Мөн уг хамтлаг Токиогийн бичлэгийн студид гэр бүлийн хөтөлбөрийг бичүүлсэн бөгөөд номлол даяар болон Японы бусад газарт кассет дээрх бичлэгүүдээ борлуулсан байна. Тэд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөл авч, нэг шинэ дуугаараа Ямаха дууны уралдаанд оролцож байжээ. Японы нэгэн бичлэгийн студи тэдэнтэй гэрээ байгуулахыг санал болгосон боловч тэд татгалзсан юм.

Нэгдсэн Улсад буцаж ирснээсээ хойш хэдэн жилийн дараа Брэтт Япон руу эхнэр Бэки болон хоёр балчир охиныхоо хамт буцаж очжээ. Хөгжим зохиож, ая бичин дуулж байхдаа (Хитачи эйркон, Токио Диснэйлэнд, Ниссан) Брэтт Токиогийн бичлэгийн студитай гэрээ байгуулсан

бөгөөд түүний цомгийг Лос Анжелес хотод бичин, Японд гаргаж сурталчилсан байдаг. Брэтт болон түүний гэр бүл АНУ-д бүрмөсөн буцаж ирэхийнхээ өмнө Японд амьдарч байх хугацаандаа насан туршийн найз нөхөд, харилцаа холбоотой болсон байна. Карьерынхаа туршид тэрээр зар сурталчилгааны (Крафт Түүмстөүн Пицца) болон цуврал киноны аяыг (Агата Кристигийн цаг) зохиосон төдийгүй ABC сувгийн Коллежийн Америк хөл бөмбөг, NBC сувгийн Өнөөдөр нэвтрүүлгийн сурталчилгааны ажилд оролцжээ. Брэтт хөгжмийн зохиол бичихээс гадна одоог хүртэл The Brett Raymond Imitation Jazz Trio хэмээх хамтлагтайгаа хааяа тоглодог. Рэймондын гэр бүл Ютагийн Кэйсвиллд амьдардаг.

“Брэтт бол үнэхээр авьяаслаг хөгжимчин. Түүний хөгжим бид бүхний сэтгэлийг сэргээнэ. Брэтт болон бусад уран бүтээлчид сайн мэдээний Сэргээлтийн талаарх гэрчлэлээ хөгжмөөр дамжуулан хуваалцдаг. Бид Брэттэд болон бусад бүх хөгжимчинд бидэнтэй авьяасаа хуваалцаж буйд нь талархаж байна” гэж ахлагч Бадж онцлон тэмдэглэв.

Уг онлайн тоглолттой хэрхэн холбогдох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хэдэн долоо хоногийн туршид Япон, Солонгос, Гуам, Микронези, Монгол зэрэг орны Сүмийн албан ёсны Фэйсбүүк хуудаснаас гадна Япон, Солонгос, Монголыг хамарсан Сүмийн хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан хүргэх болно.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.