- church-restart-guidelines.jpg
- 20200514_184530_Bell_CMB_6892-(1).jpg
- 20200514_184045_Bell_CMB_6819-(1).jpg
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
- Worship Integration
1 / 2 |
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга тус Сүмийн долоо хоног тутмын зарим цуглаан, үйл ажиллагааг үе шаттайгаар явуулж эхлэхийг зөвшөөрсөн. Үүнийг зөвхөн орон нутгийн засаг захиргааны хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн үед Сүмийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс орон нутгийн Сүмийн удирдагчдад нэмэлт заавар өгсний дараа хэрэгжүүлэх ёстойг дэлхий даяарх ерөнхий болон орон нутгийн удирдагчдад өнөөдөр илгээсэн мэдэгдэлд дурдсан болно.
Хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхдээ оролцогсдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд засаг захиргааны хууль тогтоомжийг ямагт баримтална. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл орон нутгийн нөхцөл байдлаас хамаарч, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Далын ерөнхийлөгчийн зөвлөл дэх уг бүсийг хариуцсан эрх мэдэлтний зөвшөөрөлтэйгөөр дараах загварыг өөрчилж болно. Гадасны ерөнхийлөгчид бишопуудтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр цуглаан, үйл ажиллагаануудыг явуулж эхлэх тодорхой цаг хугацааг тогтооно.
Хүндэтгэлийн өдрийн цуглаан: 1-р үе шат
Орон нутгийн засаг захиргааны хууль журмын дагуу цуглааны байруудад 99 хүртэлх тооны гишүүнтэй богиносгосон цуглаан явуулах
Оршуулга, гэрлэх ёслол зэрэг бусад цуглаан, үйл ажиллагаа: 1-р үе шат
Орон нутгийн засаг захиргааны хууль тогтоомжийн дагуу богиносгосон цуглаан хийх эсвэл техник технологи ашиглан, зайнаас явуулах
Хүндэтгэлийн өдрийн цуглаан: 2-р үе шат
Орон нутгийн засаг захиргааны хууль тогтоомжийн дагуу цуглааны байруудад 100 болон түүнээс тооны дээш гишүүнтэй цуглаан явуулах
Бусад цуглаан, үйл ажиллагаа: 2-р үе шат
Цуглааны байранд орон нутгийн засаг захиргааны хууль тогтоомжийн дагуу цугларах.
“Бид гишүүдийнхээ гэр орондоо шүтэн биширсэн итгэлд мөн шүтэн биширч, үйл ажиллагаа явуулахын тулд цугласнаар ирэх адислалууддаа талархаж байна” хэмээн Тэргүүн Зөвлөл хэлсэн.
Ерөнхий заавар
Сүмийн удирдагчид Тэргүүн Зөвлөлийн 2020 оны 4-р сарын 16-ны “Хүнд бэрх цаг үед баримтлах зарчмууд” захидлыг хоёр хавсралтынх нь хамт үзнэ үү (энд бас энд үзнэ үү). Мөн COVID-19 халдварын тархалтаас үргэлжлүүлэн сэргийлэхдээ дараах нэмэлт зарчим, зааварчилгааг харгалзан үзнэ үү. Үүнд:
- Гишүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс туйлын хянамгай, болгоомжтой хандана уу. Ялангуяа эрүүл мэндийн асуудалтай, насны хувьд өндөр эрсдэлтэй гишүүдэд анхаарлаа хандуул.
- Биеийн байдал тааруу байгаа, өөрийгөө тусгаарлах заавар авсан мөн халуурах, ханиалгах, амьсгаа давчдах, толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг цуглаанд оролцохгүй байхыг зөвлө.
- Олон нийтийн газарт хоорондын зай барих, гараа угаах болон “Preventative Measures for Members”-т өгөгдсөн бусад зааврыг ажил хэрэг болгон мөрдөнө үү.
- Байршил болгонд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, цуглааны хэр хэмжээ, давтамж, үргэлжлэх цагийн талаарх засаг захиргааны хууль тогтоомжийг дагаж, хэрэгжүүлнэ үү.
- Хэвийн үйл ажиллагаандаа аажим орж, үргэлжлүүлэн техник технологи ашиглан, зайнаас ажиллахын зэрэгцээ доор дурдсанаар биеэр ирж оролцох хурал, цуглаанд үе шаттайгаар оролцож эхэлнэ үү. Биеэр оролцох цуглаануудаас баптисм, ариун ёслол гэх мэт ёслолуудыг гүйцэтгэх цуглаануудыг түрүүлэн хийх ёстой.
Олон нийтийн газарт хоорондын зай барих, илүү олон гишүүн оролцохыг хүссэн тохиолдолд юу хийх, нэг цуглааны байран дахь олон тойрог, салбарыг хэрхэн зохицуулах, ариутгах арга хэмжээ, ариун ёслолыг эрсдэлгүй түгээх зэрэг олон асуудлын талаарх нэмэлт заавар удирдагчдад илгээсэн мэдэгдэлд байгаа. Эдгээр мэдээллийг уг мэдэгдлийн бүрэн эхээс нь уншина уу.