Шашин хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль хамгаалах болон эв нэгдлийг илэрхийлсэн мод тарих үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд 6 настай, нийт 50 ширхэг шинэс модыг Япон цэргийн цогцолборт хамтдаа тарьж, орчны хогийг цэвэрлэв.


Тус арга хэмжээнд Монголын Буддын шашны төлөөлөл болох Зүүн хүрээ Дашчойлон хийд, Христийн шашныг төлөөлөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм,





Японы уламжлалт Шинто шашин, мөн Бахайн оюун санааны нэгдлийг илэрхийлэгчид оролцож, шашин хоорондын ойлголцол, энх тайвны төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийллээ.


Энэхүү мод тарих ёслол нь зөвхөн байгаль хамгаалах ач холбогдолтой төдийгүй, шашин бүрийн нийгмийн сайн сайхны төлөө гаргах хувь нэмрийг харуулсан, эв нэгдлийн бэлгэдэл болсон чухал үйл явдал байлаа.

