Мэдээ мэдээлэл

Шинэ функц нь хүүхдүүдийнхээ Сүмийн онлайн аккаунтыг удирдах боломжийг эцэг эхчүүдэд олгоно

Эцэг эхчүүд аккаунт үүсгэх, нууц үгээ шинэчлэх эсвэл шаардлагагүй болсон аккаунтыг устгах боломжтой.

Manage children's accounts
Шинэ функц нь нэг өрхөд амьдардаг 18-аас доош насны хүүхдүүдийн Сүмийн аккаунтын статусыг үзэх, удирдах боломжийг эцэг эхчүүдэд олгодог. 2020 он Intellectual Reserve, Inc. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. null
  

ChurchofJesusChrist.org дээрх шинэ функц нь хожмын үеийн гэгээнтэн эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ Сүмийн онлайн аккаунтыг үүсгэж мөн удирдах явцыг хялбар болгодог.  

Эцэг эхийн Сүмийн аккаунтын мэдээлэл дээр автоматаар гарч ирдэг хүүхдүүдийн аккаунтын удирдлагын функц нь тэдний гишүүнчлэлийн бүртгэл дээр үндэслэн нэг өрхийн 18-аас доош насны гэрлээгүй хүүхдүүдийн аккаунтыг үзэх боломжийг эцэг эхэд нь олгодог. 

Эцэг эхчүүд аккаунтыг үүсгэх, нууц үгээ шинэчлэх эсвэл шаардлагагүй болсон аккаунтыг устгах боломжтой. 

Хүүхдийн болон эцэг эхчүүдийн Сүмийн аккаунтын мэдээлэл тэдний гишүүнчлэл болон өрхийн мэдээлэлтэй холбогдсон учраас зөвхөн Сүмийнхээ аккаунтад нэвтрэхэд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ мэдээллийг үзэх боломжтой. 

“Хүүхдийнхээ аккаунтыг хялбархан үүсгэж, нууц үгийг нь шинэчлэх боломжийг эцэг эхчүүдэд олгосноор олон бэрхшээл, бухимдлыг шийдвэрлэсэн. Бид илүү олон өсвөр үеийнхэн нэвтрэн орж, Gospel Living аппликэйшны хүрээллүүд, бусад хувийн тохиргооны функцуудын давуу талыг ашиглахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон хэлжээ.  

Хожмын үеийн гэгээнтэн олон хүүхэд Сүмийн аккаунтыг анх удаа хүүхдийн эсвэл өсвөр үеийнхний үйл ажиллагааны үеэр нээдэг. 

Тулгардаг нэг бэрхшээл нь эцэг эхийн зөвшөөрлийг э-мэйлээр эсвэл утасны дуудлагаар авахад хүндрэл үүсдэг байсан явдал ба энэ нь ихэвчлэн үйл ажиллагааны үеэр тохиолддогоос гадна ихэвчлэн удирдагчийн утсыг ашигладаг байжээ.  

Хожим нь хүүхдүүд өсвөр насныхан, залуучууд болохдоо, олон жилийн өмнө үүсгэсэн хэрэглэгчийн нэрээ эсвэл нууц үгээ ихэнхдээ санадаггүй төдийгүй энэ нь Gospel Living аппликэйшны хүрээлэл функцийг ашиглах, семинарт зориулсан Canvas руу нэвтрэх эсвэл номлолд үйлчлэх юм уу Сүмийн сургуульд хамрагдахаар онлайнаар өргөдөл гаргахад нь асуудал үүсгэж байсан.  

Шинэ аккаунтыг сонголтоор үүсгэдэггүй байсан нь жирийн үзэгдэл байв. Энэ нь гишүүнчлэлийн бүртгэлийн дугаарыг (ГБҮ) Сүмийн зөвхөн нэг аккаунтад ашиглах боломжтой байдагтай холбоотой. 

Сүмийн аккаунтын асуудлыг шийдвэрлэх өөр нэг хувилбар бол аккаунтыг сэргээх функц бөгөөд энэ нь танаас э-мэйл хаяг эсвэл гар утасны дугаар оруулахыг шаарддаг. 

Гэхдээ 13-аас доош настай бага насны хүүхдүүд ихэнхдээ өөрийн гэсэн гар утасны дугаар эсвэл э-мэйл аккаунтгүй байсан бөгөөд анх аккаунт үүсгэхдээ сургуулийн э-мэйл эсвэл эцэг эхийнхээ утасны дугаарыг ашиглаж байсан байх. 

Зарим эцэг эхийн хувьд, Сүмийн глобал үйлчлэлийн хэлтэстэй холбоо барих нь хүүхдийн Сүмийн аккаунттай холбоотой асуудлыг шийдвэрлэх эцсийн найдвар байсан юм. 

Гэвч энэ хэлтэс дэлхийн өнцөг булан бүрд байгаа удирдагч, бичиг хэргийн ажилтнуудын асуудлыг шийдвэрлэхэд туслахыг зорьдог бөгөөд Сүмийн ерөнхий гишүүнчлэлд дэмжлэг үзүүлэхэд туслах ажилтны хүрэлцээ тааруу учраас эцэг эхчүүдийг удаан хүлээхэд хүргэдэг.  

Хүүхдийн аккаунтын функцийг одоо 36 хэл дээр ашиглах боломжтой. 

Church-Account-2[1].png
Шинэ функц нь нэг өрхөд амьдардаг 18-аас доош насны хүүхдүүдийн Сүмийн аккаунтыг удирдах боломжийг эцэг эхчүүдэд олгодог бөгөөд үүнд хүүхдийн нууц үгийг өөрчлөх асуудал мөн багтана.   © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
             

Church-Account-1[1].png
Шинэ функц нь нэг өрхөд амьдардаг 18-аас доош насны хүүхдүүдийн Сүмийн аккаунтыг удирдах боломжийг эцэг эхчүүдэд олгодог бөгөөд үүнд хүүхдийн нууц үгийг өөрчлөх асуудал мөн багтана.   © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                 
Church Account
Шинэ функц нь нэг өрхөд амьдардаг 18-аас доош насны хүүхдүүдийн Сүмийн аккаунтыг удирдах боломжийг эцэг эхчүүдэд олгодог бөгөөд үүнд хүүхдийн нууц үгийг өөрчлөх асуудал мөн багтана.   2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
            

 
Church-Account-2[1].png
Шинэ функц нь нэг өрхөд амьдардаг 18-аас доош насны хүүхдүүдийн Сүмийн аккаунтыг удирдах боломжийг эцэг эхчүүдэд олгодог бөгөөд үүнд хүүхдийн нууц үгийг өөрчлөх асуудал мөн багтана.   © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
          

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.