Мэдээ мэдээлэл

Удирдагчид Христийн мэндэлсний баярт зориулсан жил тутмын онцгой цугларалтаа Есүс Христ дээр төвлөрүүлж байна 

Ерөнхийлөгч Нэлсон, ахлагч Холланд болон бусад удирдагч хожмын үеийн гэгээнтнүүдэд хандан үг хэлэв

2020 оны Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт дээр бошиглогч болон Сүмийн өөр гурван удирдагч Есүс Христийг дагаснаар ирдэг хайр, амар амгалан, мэдлэг, баяр баяслын талаар үг хэллээ.  

12-р сарын 6-ны ням гарагт Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, ахлагч Брэнт Х.Нийлсон, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөх Рэбэка Л.Крэйвэн эгч нар үг хэлэв. Тэд Ариун сүмийн талбай дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Чуулганы танхимаас үг хэлсэн бөгөөд Табэрнэкл найрал дуу хөгжмийн хувьд өнгөрсөн жилийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт дээр өмнө нь бичсэн байсан дуу хөгжмийг сонгожээ. 

      

Хэлсэн үгсийн хураангуйг доош гүйлгэн үзнэ үү. 

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: Энэ жилийн Христийн мэндэлсний баяраар “Аврагч дээр анхаарл[аа] төвлөрүүл.” 

Бошиглогч 11-р сарын 20-нд өөрийн хуваалцсан видео захиасын хариуд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр талархлаа илэрхийлсэн ба залбирах үедээ Бурханд хандан талархсан хожмын үеийн гэгээнтнүүдэд талархаж буйгаа илэрхийлсэн. Тэрээр мөн 2019 онд 7 настай Клэйр Кросби (дууллыг дуулж буй) охины хамт өөрийн (төгөлдөр хуур тоглож буй) оролцон тоглосон “Амгалан шөнө” дууны бичлэгийг хуваалцав. 

          

Ерөнхийлөгч Нэлсон хүн бүрд хандан, КОВИД-19-ийн хүнд хэцүү үед тохиож буй Христийн мэндэлсний баяраар Есүс Христ дээр төвлөрөхийг уриалав. 

“Дэлхий дээрх хүн бүр дэлхийг хамарсан цар тахлын гамшгийн үр дагаварт өртсөн, урьд өмнө тохиолдож байгаагүй энэ жил бид Христийн мэндэлсний баяраар Аврагч болон Түүний амьдрал бидэнд үнэхээр ямар утга учиртай бэлэг олох тухайд анхаарлаа төвлөрүүлэхээс илүү чухал зүйл гэж үгүй” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэллээ. “Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг ‘ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно’ (Иохан 3:16, тодотгол хэсэг нэмэгдсэн). Бурханы Хүү дараа нь ‘Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй’ (Иохан 11:26) гэж амласан. Эцэг, Хүү хоёрын өгсөн үгээр хэлшгүй, юутай ч зүйрлэшгүй ямар агуу бэлэг вэ!” 

Бошиглогч онцгой цугларалтыг үзэж, сонсож буй хүмүүсийг ерөөн, адисалснаар үгээ өндөрлөв.   

“Та болон таны гэр бүлийнхэн Их Эзэний дуу хоолойг сонсох чадвараа нэмэгдүүлж, амар амгалангаар адислагдан, Эцэг, Түүний Хүү хоёр таныг хэчнээн их хайрлаж, халамжилдаг болохыг мэдрэх чадварыг дээшлүүлэх илчлэлт хүлээн авч, Түүнийг эрэлхийлэх бүхнийг удирдахад бэлэн байх болтугай” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэллээ. 

Ахлагч Жэффри Р. Холланд: “Шөнийн зүүд” 

Ахлагч Холланд Есүсийн мэндэлсэн түүх шөнө тохиосон талаар онцлон тэмдэглээд, “тухайн шөнө бүхий л булчингаа суллаж, ядаргаагаа тайлахаар хэвтэх үед залбирлууд хэлэгдэн, илчлэлтүүд хүлээгдэж, тэнгэрлэг биес ойртон ирсэн байв. Жилд нэг удаа тохиох Христийн мэндэлсний баяр маргааш болно гэж бодохоор хүүхдүүд өмнөх шөнө нь баярлаж хөөрсөндөө сэтгэл догдлон, цурам ч хийлгүй хонодог цаг үе билээ. Тийм ээ, тухайн өдөр ямар ч хүнд өдөр байсан ч тэрхүү шөнийн сайхан зүүд бүх зүйлийг сайхан болгож чадна” гэж хэлэв. Тэрээр Парлэй П.Праттын “Key to the Science of Theology (1855)” номоос дараах хэсгийг хуваалцав. “Бурхан маш олон чухал зааврыг ... зүүдээр дамжуулан илчилсэн ... ба мэдрэхүй[нүүд] суларч, мөнх бус хүмүүний бие махбод аниргүйд оршин [нойрсож], ... сүнслэг эрхтнүүд маань ... Тэнгэрлэг биестэй харьцдаг, ... тэнгэр элч нар төгс болгогдсон хүмүүсийн сүнстэй буюу” хэмээн Пратт бичсэн.”  

Ахлагч Брэнт Х.Нийлсон: “Энхийн Жонон (Исаиа 9:6)” 

Ахлагч Нийлсон аавынхаа талаар, тухайлбал дэлхийн 2-р дайнд оролцсон 4 жилийн хугацаанд, шуудангийн хайрцагт нь бэлэг ирээгүй, үдийн зоогийн ширээ нь хоолгүй шахам байсан, тийм нэгэн дүнсгэр Христийн мэндэлсний баярыг аав нь хэрхэн өнгөрүүлсэн тухай ярив. 

“Бид ямар ч нөхцөл байдалд хаа ч байсан, гэр бүл найз нөхдөөсөө яаж ч тусгаарлагдсан бай Аврагч Есүс Христ бол бэлэг, Түүнд очвол Тэр бидний зовлонг хөнгөлнө гэдгийг санаж мөн аав минь аймшигт дайны үеэр Түүнийг олсон шиг та нарыг ч бас энэ Христийн мэндэлсний баяраар Түүнийг олоосой хэмээн би найдаж байна. Аврагч “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ” хэмээн хэлсэн. Бид ямар нөхцөлд байгаагаасаа үл хамааран Түүнд найдвал амар амгаланг олох болно” хэмээн ахлагч Нийлсон хэллээ. 

Рэбэка Л.Крэйвэн: “Өлгий ба тэнгэрлэг тэврэлт”  

Нөхрөө хагалгаанд орж байх үеэр хүлээж байхад нь эмнэлгийн ажилтан дулаан хөнжил авчран нөмрүүлэхэд тайтгарал мэдэрсэн охиныхоо түүхийг Крэйвэн эгч хуваалцсан юм. “[Сувилагч] охиныг минь [хөнжлөөр] сайтар ороогоод, ‘Танд тэнгэрлэг тэврэлт хэрэгтэй гэж надад мэдрэгдлээ’ хэмээн хэлжээ. Бурханы Хурга, Сайн Хоньчин Тэрбээр сүргээ нэг бүрчлэн мэддэг. Тэрээр энэрлээр дүүрэн сувилагчийг охин руу минь илгээсний адил бидний хэрэгцээтэй үед дэлхийн тэнгэр элч нарыг илгээж, тэднээр дамжуулан хайрынхаа мутраар тэвэрч өлгийддөг. Тэрээр бүх хүмүүнд амар амгалан, сайн сайхныг авчрахаар дэлхийд ирсэн юм. Тэрээр гашуудах тэдний хамт гашуудаж, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг. Амар тайван байдал маш их шаардлагатай энэ дэлхийд бидний эелдэг зөөлөн үгс, энэрэнгүй мөн нигүүлсэнгүй үйлс нь бусдыг өлгийдөх дулаан өлгий болж чадна. Биднийг бусдадаа үйлчлэх өдөөлтийн дагуу үйлдэх тусам Их Эзэн бидэнд бусадтай хуваалцах тэнгэрлэг өлгийг нэмж өгдөг гэдгийг би ойлгосон” хэмээн тэрээр яриагаа төгсгөв. 

Нэмэлт эх сурвалж 

2020 First Presidency Christmas Devotional Video and Transcripts 

First Presidency Releases 2020 Christmas Message

Christmas on Temple Square to be Celebrated Virtually in 2020 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.