Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн Хойд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл хүн бүрийг гэр бүл, найз нөхдийн хамт гэртээ цуглаад, Есүс Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхдээ итгэл найдвар, урам зоригийн захиас сонсоно уу хэмээн урьж байна. Энэхүү Христийн мэндэлсний баярт зориулсан онцгой цугларалтыг 2020 оны 12-р сарын 20-нд 16:00-17:00 цагт Youtube Premiere дээр нэвтрүүлэх болно. Азийн Хойд Бүсийн Ерөнхий эрх мэдэлтэн далаас үг хэлэх болно. Үүнд: Ерөнхийлөгч Такаши Вада эхнэр Наоми Вадагийн хамт, 1-р зөвлөх Жэймс Р.Расбанд эхнэр Мэри Даиэн Расбандын хамт, саяхан дуудагдсан 2-р зөвлөх ахлагч Жон А.Маккьюн эхнэр Эллэн Маккьюны хамт оролцоно. Солонгос, Япон, Монгол, Микронезээс хөгжмийн үзүүлбэрүүд толилуулах болно.
Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.