Мэдээ мэдээлэл

Шинэ Ерөнхий гарын авлагын 12 бүлгийг 26 хэл дээр унших боломжтой боллоо 

      

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 2020 оны 10-р сард нэгтгэсэн Гарын авлагын хоёр хэсгийг 21 хэл дээр гаргасан билээ. Өнөөдөр буюу 2020 оны 11-р сарын 24-ний өдөр Сүм Гарын авлагын 12 бүлгийг 26 хэл дээр* нэмж гаргалаа. Эдгээрийг цахимаар болон Gospel Library аппликэйшнаас унших боломжтой.

Одоогийн байдлаар, англи хэл дээрх Ерөнхий гарын авлагын нийт 38 бүлгээс 16 бүлгийг бүрэн шинэчлэн боловсруулж, бусад хэд хэдэн бүлэгт бага зэргийн өөрчлөлт оруулаад байна. Энэ бол Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган доор хийгдэж буй шинэчлэлийн нэг хэсэг юм. Нэгтгэсэн гарын авлагын ерөнхий бүтцийг эмхлэх ажил бол аврал, өргөмжлөлийн ажил билээ. Англи хэл дээрх бичвэрүүд нь “Гарын авлага 1: Гадасны ерөнхийлөгч, бишопуудад зориулав,” бүх удирдагчид зориулсан “Гарын авлага 2”-ын аль алиныг оролдог. Анхны хувилбар нь энэ оны 2-р сард хэвлэгдэж, 3,7-р саруудад шинэчлэгдсэн.

Гарын авлагыг англи хэл дээр дахин боловсруулж, шинэчлэх ажил үргэлжилж байгаа тул дараагийн хэдэн сар тутамд нэг удаа орчуулагдсан бүлгүүд нэмэгдэн гарах болно. Удирдагчид шинээр засварласан бүлгүүдийг өөрсдийн хэл дээр орчуулагдан гарсны дараа ашиглах хэрэгтэй. Харин шинэчилсэн бүлгүүд хараахан бэлэн болоогүй тохиолдолд одоо байгаа Гарын авлага 1: Гадасны ерөнхийлөгч, бишопуудад зориулав” болон “Гарын авлага 2: Сүмийг удирдах нь” дээрх бүлгүүдийг үргэлжлүүлэн ашиглах нь зүйтэй.

Гарын авлага 2021 оны дундуур бүрэн эхээрээ 35 хэлээр, түүнээс хойш бусад хэлээр гарах болно.

Орчуулсан 12 бүлэг, 26 хэлний жагсаалтыг доор үзүүлэв.

Орчуулсан бүлгүүд:

  • Оршлын тойм
  • 1-р бүлэг:Бурханы төлөвлөгөө ба аврал, өргөмжлөлийн ажилд таны гүйцэтгэх үүрэг
  • 2-р бүлэг:Аврал, өргөмжлөлийн ажилд хувь хүн, гэр бүлүүдийг дэмжих
  • 3-р бүлэг:Санваарын зарчмууд
  • 4-р бүлэг:Есүс Христийн Сүмийн удирдлага
  • 10-р бүлэг:Аароны санваарын чуулгууд
  • 11-р бүлэг:Залуу эмэгтэйчүүд
  • 12-р бүлэг:Хүүхдийн хэсэг
  • 15-р бүлэг:Шашны институт, семинар
  • 18-р бүлэг:Санваарын ёслол ба адислал
  • 36-р бүлэг:Шинэ нэгжийг үүсгэн байгуулах, өөрчлөх, нэрлэх
  • 37-р бүлэг:Тусгай гадас, тойрог, салбар

Орчуулсан хэлнүүд:

  • Орос
  • Самоа
  • Испани
  • Швед
  • Тагалог
  • Тай
  • Тонга
  • Украин

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.