Мэдээ мэдээлэл

Ахлагч Рэнланд болон түүний эхнэр Рэнланд эгч коронавирусын халдвар авчээ. 

2020 оны 12-р сарын 5-ны өдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хэвлэлийн төлөөлөгч Эрик Хокинс дараах мэдэгдлийг хийлээ.

Ахлагч Дэйл Г.Рэнланд, түүний эхнэр Рут Л.Рэнланд нар нийтээр дагаж мөрдөх эрүүл мэндийн зөвлөмжүүдийг анхааралтай мөрдөж байсан ч тэдний КОВИД-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тэдний эрүүл мэндийн байдлыг анхааралтай хянаж байгаа ба талархууштай нь одоогоор ахлагч Рэнландад хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч, харин Рэнланд эгчид ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Халдварын болзошгүй нөхцөл байдлын улмаас Сүмийн бусад удирдагчид шинжилгээ хийсэн ба урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байгаа болно.

Ойрын хавьтлуудыг тогтоох, Сүмийн удирдагчид болон олон нийтийг энэхүү вирусээс хамгаалахын тулд эрүүл мэндийн байгууллагын удирдамжуудыг үргэлжлүүлэн дагах зэргээр зохих ёсны бүх эрүүл мэндийн дүрэм журмыг Сүмийн зүгээс дагаж мөрдөж байна. Бид бүх хүнийг энэхүү цар тахлын үеэр амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих зэргээр өөрсдийгөө болон бусдыг хамгаалах арга хэмжээнүүдийг авахад уриалсаар байна.

Covid-Renlunds.jpg
Зургийн тайлбар: Сүмийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ба түүний эхнэр Рут Либбэрт Рэнланд. © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                  

Нэмэлт эх сурвалж 

Ахлагч Гонг болон түүний эхнэр Гонг тусгаарлалтыг амжилттай дуусгалаа ( 2020 оны 10-р сарын 16) 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.