
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган өндөрлөсний дараа Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд өөрчлөлт орлоо. Ахлагч Такаши Вада Азийн хойд бүсийн ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн үйлчлэх бөгөөд ахлагч Жэймс Р.Расбанд нэгдүгээр зөвлөхөөр дуудагдлаа. Ахлагч Жон А.Маккюн Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд хоёрдугаар зөвлөх болж шинээр нэмэгдлээ.

E-Wada-2020.jpg
Далын ерөнхий эрх мэдэлтэн, ахлагч Такаши Вада болон түүний эхнэр Наоми Үэно Вада нар. Эх сурвалж: Скотт Г Винтэртон, Дэзэрэт Ньюс, Дэзэрэт Ньюс© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Ахлагч Такаши Вада 2018 оны 3-р сарын 31-ний өдөр 53 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Уг дуудлагыг хүлээн авах үедээ тэрээр Сайн мэдээний сургаалын багш, Азийн хойд бүсийн Ажлын албаны захирлын албанд тус тус үйлчилж байжээ. Өмнө нь тэрээр Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд одоогоор Азийн хойд бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилж байна.

ES-James-A-Rasband.png
Мэри Расбанд эгч болон Далын шинэ ерөнхий эрх мэдэлтэн, ахлагч Жэймс Р.Расбанд нар 2019 оны 4-р сарын 8-ны Даваа гарагт Солт Лэйк Сити хот дахь Сүмийн оффисын гадна зураг авахуулсан нь. Эх сурвалж: Скотт Г Винтэртон, Дэзэрэт Ньюс, Дэзэрэт Ньюс© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Ахлагч Жэймс Р.Расбанд 2019 оны 4-р сарын 6-ны өдөр 56 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Уг дуудлагыг хүлээн авах үедээ тэрээр Бүсийн далын гишүүн, Ютагийн өмнөд бүсийн Далын тавдугаар чуулгын гишүүнээр тус тус үйлчилж байсан.
Ахлагч Жон А.Маккюн
Далын ерөнхий эрх мэдэлтэн

ES-McCune-Mongul.png
Дэббра Кингсбэри Маккюн эгч болон ахлагч Жон А.Маккюн нар 2019 оны 4-р сарын 8-ны Даваа гарагт Солт Лэйк Сити хот дахь Сүмийн оффисын барилгын гадна зураг авахуулсан нь. Ахлагч Маккюн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдав. Эх сурвалж: Скотт Г Винтэртон, Дэзэрэт Ньюс, Дэзэрэт Ньюс© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Ахлагч Жон А.Маккюн 2019 оны 4-р сарын 6-ны өдөр 55 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдсан. Уг дуудлагыг хүлээн авах үедээ тэрээр Бүсийн далын гишүүн, Ютагийн өмнөд бүсийн Далын тавдугаар чуулгын гишүүнээр тус тус үйлчилж байсан.
Ахлагч Маккюн Бригам Янгийн Их сургуульд санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг, 1992 онд Калифорни мужийн Лос Анжелесийн их сургуульд санхүү бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр Капитал Инвэстмэнт Эдвайсорс компанид 1997-2012 оны хооронд ахлах дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын албан тушаал тус тус хашиж байсан бөгөөд энэ үедээ номлолын ерөнхийлөгчөөр ажиллах дуудлага хүлээн авсан. Тэрээр 2016 онд Сүмийн Филантропийн санд голлох хандив хариуцсан зохицуулагчаар ажиллаж эхэлсэн.
Ахлагч Маккюн Японы Фукуока номлолд бүрэн цагийн номлогч, тойргийн санхүүгийн бичиг хэргийн ажилтан, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, бишопын зөвлөлийн зөвлөх, бишоп, гадасны ерөнхийлөгч, Ютагийн Прово номлолын ерөнхийлөгч зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилж байсан.
Жон Аллэн Маккюн 1963 оны 6-р сарын 20-ны өдөр Калифорнийн Санта Круз хотод төрсөн бөгөөд 1984 онд Дэббра Эллэн Кингсбэритэй гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх юм.