Мэдээ мэдээлэл

КОВИД-19-ийн хөл хорионы дэглэмийг бууруулах явцад Сүмийг буцаан нээж байна

Сүм хөгжлийн явцыг үргэлжлүүлэн сайтар хянаж байна

        

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм КОВИД-19-ийн улмаас тасалдсан хэвийн үйл ажиллагааны горимдоо эргэн орохоор бэлтгэхдээ, дэлхий даяарх засгийн газар, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн удирдамжийг дагаж байна.

Сүм дэлхийн бүх бүсийн цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх засгийн газрын удирдамжийг үргэлж чанд дагахын сацуу анхаарал болгоомжтой ажиллаж байна. Сүмийн бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2020 оны 5-р сарын 6-ны өдөр “Таны аюулгүй байдал болон сайн сайхан байдал бидний хамгийн гол анхаардаг зүйл юм” гэж хэлсэн.

Сүм ямар үйл ажиллагаагаар эргэн нээгдэх үе шатыг эхлүүлсэн бэ?

Сүмийн аль үйл ажиллагаа олон нийтэд түр хугацаанд зогссон, хойшлогдсон эсвэл бүр хаагдсан хэвээр байгаа вэ?

Сүмийн хангамжийн жижиглэн худалдааны дэлгүүрүүд (4-р сарын 10-нд шинэчлэгдсэн)

Анх 2020 оны 3-р сарын 31-нд явагдах ёстой байсан ариун сүмийн ёслолын шинэ хувцасны нээлт цар тахлаас болж хойшлогдсон. Сүм шинэ ёслолын хувцсыг ирээдүйд онлайнаар болон жижиглэн худалдааны дэлгүүрүүдээр худалдаалах болно.

Сүмийн хангамжийн жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн ихэнх нь хаалттай байна. Орон нутгийн засаг захиргаа нь КОВИД-19-ийн улмаас хязгаарлахыг шаардаагүй газруудын Түгээлтийн жижиглэн худалдааны болон Дэзэрэт бүүк дэлгүүрүүд нээлттэй ажиллаж байна.

Хангамжийн жижиглэн худалдааны хязгаарлагдмал цагийн хуваариар ажиллаж байгаа дэлгүүрүүд (өөрөөр заагаагүй бол):

  • Бэнинийн Котону
  • Хонконг (энгийн цагийн хуваариар)
  • Индонезийн Жакарта
  • Либери
  • Тогогийн Ломе
  • Америкийн Самоагийн Паго Паго (энгийн цагийн хуваариар)
  • Кэйп Вердегийн Прайа
  • Сиэрра Лион
  • Вайомингийн Стар Валли
  • Тайванийн Тайпэй (энгийн цагийн хуваариар)

Зөвхөн зам дагуу хүргэх үйлчилгээ үзүүлэн, нээлттэй ажиллаж байгаа Дэзэрэт бүүк дэлгүүрүүд:

  • Ютагийн Американ Форк
  • Айдахогийн Аммон
  • Айдахогийн Бойзи
  • Ютагийн Баунтифул
  • Ютагийн Сийдар Сити
  • Ютагийн Клинтон
  • Калифорнийн Коста Мэса
  • Ютагийн Дрэйпэр
  • Ютагийн Форт Юнион
  • Айдахогийн Айдахо Фоллс
  • Орегоны Лэйк Освэго
  • Невадагийн Лас Вэгас
  • Ютагийн Лэйтон
  • Ютагийн Логан
  • Ютагийн Огдэн
  • Ютагийн Орем Парквэй
  • Айдахогийн Покатэлло
  • Айдахогийн Рэксбург
  • Ютагийн Ривэртон
  • Ютагийн Спаниш Форк
  • Ютагийн Сэйнт Жорж
  • Ютагийн Шугархаус
  • Айдахогийн Твин Фоллс
  • Ютагийн Юнивэрсити Виллэж
  • Ютагийн Валли Фэйр
  • Ютагийн Вэст Жордан

Гишүүдэд зориулсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ*

  • Гараа савантай усаар сайтар угаа эсвэл спиртэн суурьтай гар ариутгагчаар цэвэрлэ.
  • Өвчтөй хүмүүстэй ойр харьцахаас зайлсхий (үүнд гар барих эсвэл бусад уламжлалт байдлаар мэндчилэхээс зайлсхийх орно).
  • Нүд, хамар, амандаа гараараа хүрэхээс зайлсхий.
  • Өвчтэй үедээ гэртээ үлд.
  • Ханиах, найтаахдаа амны цаасаар амаа дарж, цаасаа хогийн саванд хая.
  • Ханиалгаж, найтааж байгаа хүнээс хамгийн багадаа хоёр метрийн зай барь.
  • Гэр цэвэрлэх түгээмэл шүршигч эсвэл нойтон алчуураар байнга хүрдэг зүйлс болон гадаргууг цэвэрлэж ариутга.
  • Амны хаалт хэрэглэх талаарх эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дага.

*Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын болон Америкийн Нэгдсэн Улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжид үндэслэв

Орон нутгийн удирдагчид гишүүдээ эдгээр удирдамжийг дагаж мөрдөхөд дэмжих хэрэгтэй.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.