Мэдээ мэдээлэл

КОВИД-19-ийн үеэр Вашингтон Ди.Си-ээс Йоханнесбург хүртэлх хожмын үеийн гэгээнтнүүдийн шүтлэг бишрэлийг олж харсан нь

‘[Ариун ёслол] долоо хоногийн маань онцлох үйл явдал юм. Аврагчтай үнэхээр ойр санагдуулдаг энэ мөчийг би тэсэн ядан хүлээдэг” гэж Герман дахь нэгэн гишүүн хэлжээ

                                             

Бараг 2100 жилийн тэртээ нэгэн ариун хүн дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэгт хүнд байдалд ороод байсан хүмүүст Бурханыг шүтэн бишрэх нь сүмийн байраар хязгаарлагддаг зүйл биш хэмээн заажээ.

“Болгоогтун би та нарт хэлнэ, та нар зөвхөн өөрсдийн синагогуудад бус бол Бурханыг шүтэж чадахгүй хэмээн бодно уу? Хэрэв та нар Бурханыг шүтэн биширч чаддаггүй хэмээн бодвол, та нар маш ихээр алдаж байна, мөн та нар судруудыг судалбал зохино; хэрэв та нар тэдгээр нь та нарт үүнийг заасан гэвэл, та нар тэдгээрийг ойлгодоггүй аж” (Алма 32:10; 33:2) хэмээн Мормоны Номын бошиглогч Алма шашны эрх чөлөөгөө хатуу хязгаарлуулж, гадуурхагдсан хүмүүсээс асуусан.

Шүтэн бишрэх газар нь Алмагийн хэлснээр аглаг буйд, газар хагалах талбай, гэр орон, хувцасны шүүгээ эсвэл хүмүүсийн байнга цуглардаг газар гээд ерөнхийдөө хаана ч байж болно.

Бурханыг зохи ёсоор шүтэн бишрэх газар зүйн хэмжүүрийн талаарх энэ сургаалын хязгааргүй уян хатан байдал нь 2020 оны 3-р сараас хойших хожмын үеийн гэгээнтнүүдийн ертөнцөд бүрэн дүүрэн харагдаж байна. Энэ үе бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон дэлхийн бусад хэсэг КОВИД-19-өөс үүдэн дэлхий дахинд өрнөсөн хүнд нөхцөл байдалд дасан зохицож эхэлсэн үе юм.

                                                          Энгийн үед хожмын үеийн гэгээнтнүүд бусад шашны хүмүүсийн адил долоо хоног бүр шүтэн бишрэхээр орон нутгийнхаа сүмийн байранд цуглардаг. Сүмийн ихэнх гишүүний хувьд энэ нь ням гарагт тохиодог. Судар дээрх тогтсон загварын дагуу энд Их Эзэний Сүүлчийн зоог дээр болсон ариун ёслолыг гүйцэтгэнэ. Есүс Христийн бие махбод, цусны бэлгэдэл болох талх, усыг санваартай гишүүд цуглаанд ирсэн хүн бүрд нэг бүрчлэн түгээдэг. Энэ ариун ёслолын цуглааны дараа Есүс Христийн сайн мэдээнээс суралцахад төвлөрдөг шүтлэг бишрэлийн хоёрдугаар цаг ордог.

Энэхүү загвар нь 2020 оны 3-р сарын 12-нд Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдийн нийтийн цугларалтыг түр зогсоох үед дагаад зогссон билээ.

 

Гэрт төвлөрсөн шүтлэг бишрэлийн үр жимсийг хүртсэн нь

Бүлгээр нүүр тулан шүтэн бишрэх боломж илүү тохиромжтой боловч Сүмийн сайн дурын тохинуулал нь хожмын үеийн гэгээнтнүүдэд Бурханд болон өөрсдийн орон нутгийн итгэлийн сүлжээнд ойр байгаагаа мэдрэх боломжийг олгосон. Эрэгтэйчүүд 11 нас хүрээд, санваар хүртэж болох ба хамгийн багадаа 16 нас хүрсэн залуу эрэгтэйчүүд ариун ёслолыг гүйцэтгэж болно. Иймээс нөхцөл байдлаас шалтгаалан Сүмийн удирдагчид зөвшөөрөл олгосон тохиолдолд эцгүүд хөвгүүдтэйгээ хамт КОВИД-19-ийн үеийн нөхцөл байдалд тохируулсны адил энэ үүргээ гэртээ гүйцэтгэх боломжтой юм. Санваартай гишүүд өөрсдийнх нь хил хязгаарт хамаарах гэртээ санваартангүй бусад хүнд энэ адислалыг хүртээмжтэй болгосон.

“Гэр бүлдээ санваартангүй өрх толгойлсон эх хүний хувьд ариун ёслолд [удаан хугацаанд] оролцож чадахгүй байх нь бэрхшээлтэй байсан. Гэвч заримдаа тохинуулагч ах нар маань ирэх боломжтой байдаг. Энэ нь өмнөх шигээ долоо хоног бүр биш ч бидэнд том адислал болдог” гэж Өмнөд Африкийн Лиззи Моходиза хэлэв.

South-Africa-Home-Church.Mongul.jpg
Өмнөд Африкийн Йоханнесбург хотын нэгэн гэр бүл Хүндэтгэлийн өдөр мөргөл үйлдэхээр цугларч “Ир, намайг дага” сургалтын хөтөлбөрийг хэлэлцэж байна.© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
     Юта дахь испани хэлээр ярьдаг ганц бие залуучуудын цуглааны гишүүн Дэвид Сото гэртээ санваартангүй тойргийнхоо эмэгтэйчүүдэд зориулан ариун ёслол гүйцэтгэсэн юм. Тэрээр үүнийг даруусмаар завшаан гэж тодорхойлжээ.

“Миний хувьд санваар атгаж, хүмүүст үйлчлэх боломжтой байна гэдэг нь нэр төрийн хэрэг гэж би боддог. Ялангуяа ариун ёслол бол тэдний Аврагчтайгаа холбогдож, илүү ойртож байгаагаа мэдрэх боломжтой үе юм. Би өөрийн эгэл даруу арга замаар үүнийг улиран тохиолгох зэмсэг болж байгаагаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй билээ” гэжээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 3-р сард хэлсэнчлэн, ердийн амьдралд нь энэ бүх амсхийх цаг зав гарснаар гэрт төвлөрсөн сайн мэдээг судлах үйл явц хэчнээн чухал болохыг мэдрэх “нэмэлт хугацаа” болсныг олон гэгээнтэн мэдэж авсан билээ. Зарим нь хангалттай хугацаанд гэр бүлтэйгээ хамт байж, гэр бүлийн хайр, эв нэгдэл нь цэцэглэн хөгжиж байгааг дүрслэн хэлжээ.

“Энэ түүхэн цар тахал, дэлхий дахинд нүүрлэсэн зогсонги байдлын үед гэр орон маань бидний хоргодох газар, ариун газар хийгээд шүтлэг мөргөлийн төв маань болсон юм” гэж Гватемала дахь таван хүүхдийн эцэг Бэнжамин Поай Чигүйн хэлэв.

“Бидэнд шүтэн бишрэх мөн ариун ёслолоос хүртэх боломж гарсаар байгаа болохоор энэ долоо хоногт сүмдээ яваагүй гэсэн мэдрэмж төрөхгүй байна” —Олев Тайм, Өмнөд Африк

Шинэ Зеландын Жэйд Рэйри “Аав, ах нарыгаа яг урд нь ариун ёслолыг адисалж, мөн юу болж байгааг харж, түүнчлэн энэ бүхнийг гэртээ үйлдэж байгааг харах нь хүүхдүүдийн маань хувьд үнэхээр гайхалтай боломж байсан” гэв.

Гэрийнхэн нь гэр орноо сүм болгон хувиргах үед түүний гэр бүлийг сүнс нөмрөн авч байгаа явдал хамгийн чухал хэсэг нь байсан гэж Өмнөд Африкийн Дайна Тайм хэлсэн.

“Эхэндээ та нар том аягатай устай мөн бүх зүйл өөр харагдана (Сүмийн ариун ёслолын жижиг аяганд баримжаалбал нэг халбага ус багтдаг). Гэхдээ би Аврагч маш ойр байгааг мөн Тэр бидний хийж байгаа зүйлийг маш сайн мэддэг гэдгийг мэдэрсэн. Энгийн бөгөөд нэлээд үйлдэж хэвшсэн зүйлс гайхалтай ариун нандин мэдрэмж төрүүлдэг” гэж дөрвөн хүүхдийн ээж хэлэв.

“Бидэнд шүтэж бишрэх мөн ариун ёслолоос хүртэх боломж гарсаар байгаа болохоор энэ долоо хоногт сүмдээ яваагүй гэсэн мэдрэмж төрөхгүй байна” гэж түүний нөхөр Олев нэмж хэлэв. Их Эзэн бидэнд энэхүү төлөвлөгөөг дагаж, ариун ёслолыг гүйцэтгэн, цуглаан явуулж, Сүнстэй байх боломжийг олгосон нь гайхамшиг гэж би бодож байна. Энэ үнэхээр сайхан туршлага болсон.

Өмнөд Африкийн Йоханнесбург дахь Таймын гэр бүл Хүндэтгэлийн өдрийг гэртээ сахиж, гэр бүлийнхээ гишүүдтэй видео чат хийж мөн "Ирээд, Намайг дага" сургалтын хөтөлбөрөө ярилцахаар цуглараад байгаа нь, 2020 оны 7-р сарын 19.

                            2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.

Энэ мэдрэмж хил хязгаар гэж юу байдгийг мэдэхгүй. Өмнөд Африкаас 8000 бээрийн зайд Вашингтон Ди.Си-д оршин суудаг Рөүзмэри Демос “Миний хаана [ариун ёслол] хүртэж байгаа нь, тухайлбал Сүмийн байранд уу, гэртээ хүртэж байна уу гэдэг нь тийм ч чухал биш бөгөөд би тэрхүү сүнсийг мэдэрч, ёслолын ариун нандин байдлыг мэдэрч чадна” гэсэн юм.

Гэрт төвлөрсөн шүтлэг бишрэлийг илүү баяжуулах өөр нэг боломж олгогч хүчин зүйл нь ерөнхийлөгч Нэлсоны 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр танилцуулсан гэрт төвлөрсөн сургалтын хөтөлбөр юм.

“Бид Бурханаас дуудагдсан бошиглогчтой, адислагдсан хүмүүс. [2019 оны 1-р сард] хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрүүдийг эргэн харахад, нэг талаараа биднийг энэ цаг үед бэлтгэж байжээ. Одоо бид гэрт суурилсан хуралдаануудыг ямар ч асуудалгүй зохион байгуулах боломжтой болсон ” гэж Модохиса хэлэв.

Ариун ёслолын байрандаа хянуур болгоомжтой эргэж ирсэн нь

5-р сард орон нутгийн нөхцөл байдал болон засгийн газрын дүрэм журам дээр үндэслэн Сүм долоо хоног тутмын шүтлэг бишрэлээ цуглааны байрууддаа анхаарал, болгоомжтой гүйцэтгэхээр болоод байна. 1830 онд Сүм албан ёсоор зохион байгуулагдахаас өмнө, шашны байгууллага болж цугларахын ач холбогдлыг илчлэлтүүдэд дурдсан байдаг. Ахлагч Дэвид А.Бэднар 2020 оны 6-р сард эрдэмтэд, хуулийн мэргэжилтнүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Сүмийн гол зорилго бол Абрахамын тараагдсан гэр бүлийг — үнэндээ Аврагчийн сайн мэдээний ёслол, гэрээнүүдэд бэлэн бүх хүнийг хамтад нь цуглуулах явдал юм. Энэ цугларалтаар дамжуулан, Бурхан нэг зүрх, нэг оюунтай, зөв шударга, амар амгаланд хамтдаа оршдог, бие биенээ хайрлаж халамжилдаг тул тэдний дунд оюун санаа, бие бялдрын хувьд ядуу зүдүү биш хүмүүсийг зохион байгуулах болно гэдэгт бид итгэдэг.

Цугларалт бол бүхий л итгэл, шашны гол цөм юм. Хэрэв итгэгчид цуглараагүй бол эрт орой хэзээ нэгэн цагт тэд тарж эхлэх нь дамжиггүй” гэж хэлжээ.

                          Ютагийн Тэйлорсвиллын санваартнууд 2020 оны 8-р сарын 16-ны ням гаргийн ариун ёслолын цуглаан дээр хожмын үеийн гэгээнтнүүдэд ариун ёслол түгээж байхдаа амны хаалт зүүн, резин бээлий өмссөн байв. Дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдийн шүтлэг бишрэл дэх үйлчлэл нь цар тахлыг тараахаас урьдчилан сэргийлэх, засгийн газрын болон сүмийн удирдагчдын зааврыг чанд дагаж мөрдөх зорилгоор цуцлагдаж эсвэл өөрчлөгдсөн юм. 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.

Хожмын үеийн олон гэгээнтний хувьд эргээд нийтээр шүтэн бишрэх болсон нь сударт дүрсэлсэнчлэн, цэвэр агаараар амьсгалсан мэт байв. Юта дахь испани хэлээр ярьдаг ганц бие залуучуудын тойргийн Жоанн Монтэсинос нийгэм нь “маш чухал үүрэгтэй байдаг” латин уламжлалтай оршин суугчдын хувьд ялангуяа энэ нь үнэхээр үнэн гэжээ.

“Гурав, дөрвөн сар [долоо хоногийн шүтлэг бишрэлгүйгээр] явах нь тойргийн хувьд болон хүмүүст ерөнхийдөө үнэхээр хүндрэлтэй байсан. Хэдийгээр бид [урьдчилан сэргийлэх арга хэмжээний улмаас] урьд өмнөх шигээ нэгдэж чадахгүй ч гэсэн [Ютад] ирсэн ганцаараа байгаа хүмүүс тойргийнхоо гэр бүлийн дэмжлэгийг, ялангуяа дахин авах боломжтой болсон юи. Тэд гэр бүлгүй ба амьдралаа дахин эхлүүлж байна. Сүмд дахин ийм дэмжлэгийг авах боломжтой нь гайхалтай, үнэхээр гайхалтай сайхан зүйл юм” гэж Монтэсинос хэлжээ.

Зүүн зүгт хоёр мянган бээрийн зайд амьдардаг Вашингтон Ди.Си- ийн Вивиан Оолсэн ийм бодол тээж явдгаа хуваалцсан юм.

“Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох нь үнэхээр сэтгэл хөдөлгөж байна. Би тойргийн гишүүддээ маш их хайртай. Би Zoom-ээр явагдсан ямар ч уулзалтыг тасалж үзээгүй. Одоогийн байдлаар нөхөр бид хоёр л гэртээ байдаг. Бид үнэхээр ариун ёслолын цагтаа хайртай. Бид үргэлж гишүүдтэйгээ уулзаж, тэдний сүнсийг мэдэрч, олон жилийн турш хамтдаа хөгжилдөж, хамтдаа бүтээн босгож ирсэн хамт олноо мэдрэхийг хүсэж байна" гэж Оолсэн хэлжээ.

“Сүмд дахин [нүүр нүүрээ харан шүтэн бишрэх] боломжтой байх нь гайхалтай, үнэхээр гайхалтай сайхан зүйл юм” гэж орон нутгийн Латино нийгэмлэгийнхэн хэллээ. — Жоанн Монтэсинос, Юта

Шинэ Зеландын Жефф Кафф Номхон далайн гэгээнтнүүдтэй хамт шүтэн бишрэхээр эргэн ирж байгаа эрч хүч, халуун дулаан уур амьсгалдаа баяртай байна. "Сүм байгуулагдсан гол шалтгаануудын нэг нь гэгээнтнүүд ойр ойрхон уулзаж, хамтдаа нөхөрлөхөд оршиж байсан. Бусад гэгээнтний сүнсийг болон гэрчлэлийг мэдрэх нь эргэж ирэхэд гайхалтай зүйл байлаа" хэмээн тэр хэлэв.

Нөхөрлөл нь сайн, эрүүл, чухал ач холбогдолтой байдаг шиг, гэгээнтнүүд өөрсдийнх нь Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэлийн үндсэн зорилго бол Их Эзэний Сүүлчийн зоогийн ариун ёслол гэдгийг санадаг.

“Энэ нь долоо хоногийн өдрүүдийн маань онцлох үйл явдал учраас энэ цаг мөч онцгой юм. Аврагчтай үнэхээр ойртуулсан мэт санагдуулдаг энэ мөчийг би тэсэн ядан хүлээдэг” гэж Германы Франкфуртын Эдвардо Санз Гаршиа хэлэв.

Вашингтон Ди.Си-ийн хатагтай Демос ариун ёслолын ёслолыг Христ Сүүлчийн зоог барихдаа гүйцэтгэсний адил үйлддэг тул тэрээр үүнд үнэхээр хайртай гэдгээ илэрхийлээд, … “Ариун ёслолын цуглааны үг хэлэх, хөгжим эгшиглэх гээд бүх мөч надад Христэд хамгийн ойр байгааг мэдрүүлэх шиг санагддаг” хэмээв.

Дэлхийн Аврагч дээр ийн анхаарлаа хандуулсан нь энэ өгүүллийн эхэнд гарсан бөгөөд хаягдсан зорамчуудад хандан үг хэлсэн ариун хүн болох Алмагийн номлолын мөн чанар байв. Тэрээр шүтэн бишрэхэд байршил чухал биш гэдгийг мэддэг байсан ч шүтлэг бишрэлийн зорилго чухал гэдгийг баталж өгчээ.

“Бурханы Хүүд итгэв. … Мөн тэгээд Түүний Хүүгийн баяслаар танд үүрэг чинь хөнгөн байж болохыг Бурхан соёрхох болтугай” гэж Алма гуйсан.

Гэртээ ч бай, сүм дээр ч бай мөн амар амгалан байхад ч эсвэл цар тахлын үед ч дэлхийн өнцөг булан бүрд байгаа олон хожмын үеийн гэгээнтэн Хүндэтгэлийн өдөр бүрийг сахиж, тунхаглах болно гэдгийг та олж харах болно.

Хожмын үеийн гэгээнтэн санваартнууд 2020 оны 8-р сарын 16-ны ням гарагт Юта мужийн Ривертон дахь өөрсдийн гэрт ганц бие залуучуудад зориулан ариун ёслолыг гүйцэтгэж байгаа нь. КОВИД 19 гарснаас хойш итгэлтэй гишүүд хязгаарлагдмал буюу өөрчлөгдсөн шүтлэг бишрэлийн үйлчлэлд оролцсоор байна.

                    2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.