Download Photo2025 оны 9-р сарын 25-нд Монголын Говь цөлд байрлах Дорноговь аймгийн Сайншанд хотод нутгийн удирдлагууд болон сургуулийн захирлууд цугларч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн энэрлийн хандиваар боломжтой болсон зөөврийн компьютеруудыг хүлээн авлаа.
Монгол дахь хүмүүнлэгийн олон төслийг зохион байгуулахад уг хандивын санг зарцуулдаг.
Дезерет олон улсын энэрлийн байгууллагын хүмүүнлэгийн төслийн захирал Пүрэвжаргал: “[Есүс Христийн Сүмийн] гишүүдийн хандивын ачаар бид энэ хүүхдүүдэд тусалж, тэдний шинийг сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн инээмсэглэсэн төрх, гэрэлтсэн харцыг харах боломжтой байна” гэжээ.
-
§ Picture 2: Айраг сумын ерөнхий боловсролын сургуульд багш нь шинэ компьютерыг бэлтгэх явцад баярласан сурагчид хэрэглэж үзэхийг тэсэн ядан хүлээнэ. 2025 оны 9-р сарын 25
-
Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шинэ компьютероо баярлан ашиглаж байгаа нь. 2025 оны 9-р сарын 25
-
Сургуульд нь компьютер хандивласан үйл явдлыг тэмдэглэн авьяасаа үзүүлж буй бүжигчин сурагч. Дорноговь аймгийн Айраг сум. 2025 оны 9-р сарын 25
-
Монголын Сайншанд хотыг агаараас харуулсан зураг. 2025 оны 9-р сарын 25
-
Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шинэ компьютероо баярлан ашиглаж байгаа нь. 2025 оны 9-р сарын 25
-
Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шинэ компьютероо баярлан ашиглаж байгаа нь. 2025 оны 9-р сарын 25
-
Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шинэ компьютероо баярлан ашиглаж байгаа нь. 2025 оны 9-р сарын 25
-
Сургуульд нь компьютер хандивласан үйл явдлыг тэмдэглэн дуу дуулж буй сурагч. Дорноговь аймгийн Айраг сум. 2025 оны 9-р сарын 25
-
Сургуульд нь компьютер хандивласан үйл явдлыг тэмдэглэн авьяасаа үзүүлж буй бүжигчин сурагч. Дорноговь аймгийн Айраг сум. 2025 оны 9-р сарын 25
| 1 / 2 |
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгч Ахлагч Нийл Л.Андэрсэн Монголын алслагдсан сургуулиудад хүрэх уг компьютерын хандивыг зохион байгуулахад тусалсан юм. Ахлагч Андэрсэний анд болох Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаярын хүсэлтээр энэ төсөл эхэлсэн байна.

Mongolia-Chromebooks-00.jpeg
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн болон Молнгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяр нар 2024 оны 12-р сарын 3-д Вашингтон ДС ариун сүмийн талбай дахь Христийн мэндэлсний баярын 500,000 гэрэл асаах арга хэмжээний үеэр.2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.“Улаанбаатарт бидэнд англи хэл сурах арга хэрэгсэл байгаа харин энэ аймгуудад тусламж хэрэгтэй байна. Тэдэнд цахимаар сурах арга хэрэгтэй байна гэж [элчин сайд Батбаяр] хэлсэн. Тэдэнд технологийн арга хэрэгсэл хэрэгтэй. Энэ нь маш олон газарт агуу адислал болж байгаа. Энэ нь үнэхээр бодит хэрэгцээг хангаж байна” хэмээн ахлагч Андэрсэн хэлжээ.
Сайншандад болсон хандивын арга хэмжээнд алслагдсан 17 сургуульд 240 орчим компьютерыг хандивласан.
Хятадтай хиллэдэг Замын Үүд хотын сургуулийн захирал Алтанхүүгийн Сүрэнхүү: “Энэ бол сурагчдад хэрэгтэй байсан, цагаа олсон тусламж байлаа гэж би харж байна. Энэ нь сурагчдын суралцах чанарыг сайжруулж, мэдээлэл технологийн чадварыг нэмэгдүүлнэ” гэжээ. Иххэт сумын сургуулийн захирал Сүрэнхүүгийн Хүрэлбаатар: “Манай сургуульд цахим лаборатори, цахимаар суралцах тоног төхөөрөмжийн хүрэлцээ бага байдаг. Энэ 14 компьютер нь 6-аас 12-р ангийн сурагчдад болон тэдний суралцах явцад маш их ач холбогдолтой” гэж хэлжээ.
2023 оноос хойш улс даяар үргэлжилж буй энэхүү төсөл Монголын олон ангийн суралцах чанарыг өөрчилж байгаа ба уг төсөл хэрэгжиж дуусахад 3,000 компьютер 300 сургуульд хуваарилагдаж, 100,000 гаруй сурагчдын хүсэл мөрөөдөлдөө хүрэх хэрэгсэл болох юм.
Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батбаатарын Халиунаа: “Би том болоод компьютерын мэргэжилтэй болохыг мөрөөддөг. Өнгөрсөн жил манай сургуульд тогтсон компьютерын багш байгаагүй болохоор би сайн суралцаж чадаагүй. Энэ удаад би хичээж суралцахыг амлаж байна” гэжээ.
Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ариунбаярын Энхбаярын хувьд энэ нь зүгээр нэг технологийн дэвшил байгаад зогсохгүй улсын ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг онцолж байлаа.
Тэрээр: “Ирээдүй болсон энэ сурагчид маань боловсролтой, мэдлэгтэй иргэн болж төлөвшинө гэдэг нь Монголын ирээдүйн удирдагчдыг бэлтгэж байна гэсэн үг юм” гэжээ.
-
Монголын Говь цөлд байрлах Сайншандад болсон хандивын арга хэмжээний төгсгөлд сургуульдаа олгогдсон компьютерыг зөөж буй захирал. 2025 оны 9-р сарын 15.
-
Дорноговь аймгийн удирдагч, сургуулийн захирлууд болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгчид 240 компьютер хандивлах арга хэмжээний үеэр хамт зураг даруулав. 2025 оны 9-р сарын 15.
-
Сайншандын сургуулийн сурагчид нутгийн удирдлага, захирал, багш нарт үзүүлбэр үзүүлэв. 2025 оны 9-р сарын 15.
-
Дорноговь аймагт болсон хандивын арга хэмжээнд компьютерын дэргэд бүжиглэхээр хүлээж буй бүжигчид. 2025 оны 9-р сарын 15.
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн энэрлийн хандиваар Монгол улсын Дорноговь аймагт 240 орчим компьютер хүргэгдэв. 2025 оны 9-р сарын 15.
-
Сайншандад болсон хандивын арга хэмжээнд хандивлагдах компьютер. 2025 оны 9-р сарын 15. Дезерет олон улсын энэрлийн байгууллага Дорноговь аймгийн сургуулиудад 240 орчим компьютер хандивласан.
-
Сайншандын сургуулийн сурагчид удирдагч, захирал, багш нар. 2025 оны 9-р сарын 15.
-
Дорноговь аймагт болсон хандивын арга хэмжээнд удирдагч, захирал, багш нарт зориулан бүжиглэхээр хүлээж буй бүжигчид. 2025 оны 9-р сарын 15.
-
Дорноговь аймгийн талд адуу, тэмээ бэлчинэ. 2025 оны 9-р сарын 14. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар санхүүжсэн компьютерын хандив энэ аймгийн сурагчдад хүрэх болно.
-
Дорноговь аймгийн талд тэмээ бэлчинэ. 2025 оны 9-р сарын 14. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар санхүүжсэн компьютерын хандив энэ аймгийн сурагчдад хүрэх болно.
-
Монголын Говь цөл нутагт аялж буй гэр бүл замын хажууд зогсож байгаа нь. 2025 оны 9-р сарын 14. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандиваар санхүүжсэн компьютерын хандив энэ аймгийн сурагчдад хүрэх болно.
-
Сайншанд хот руу орох замд байрлах нуман хаалга ирж буй хүмүүсийг угтан сүндэрлэнэ. 2025 оны 9-р сарын 14.
| 1 / 2 |
Айраг сумын засаг дарга Ганбаатарын Сүхбаатар алслагдсан суурины хүүхдүүдэд хүрсэн энэ хандивт талархлаа илэрхийлжээ. Тэрээр: “Бидэнд орчин үетэйгээ хөл нийлүүлэн, эдүтэн хөтөлбөр дээр ажиллах компьютерын бололцоо бага байдаг. Энэ тусламж, боломжид бид их талархаж байна” гэжээ.
Эдгээр зөөврийн компьютер нь Монголын алслагдсан сургуулиудын хүүхдүүдэд томоохон хотын сурагчдын адил математик, англи хэл, мэдээлэл технологид суралцах боломж олгож байгаа юм.
Дезерет олон улсын энэрлийн байгууллагын төслийн захирал Пүрэвжаргал: “Боловсрол бол амжилтад хүрэх түлхүүр гэдэгт бид итгэдэг. Энэ төсөл нь алслагдсан нутагт байдаг хүүхдүүдэд амьдралдаа илүү амжилттай байх боломжийг олгоход тусална” гэжээ.
Монгол дахь Сүмийн ажлын албаны дарга Гомбын Түвшинжаргалын хувьд энэ хандив нь их онцлох ач холбогдолтой байв. Тэрээр уг хандив хүрч буй нутагт төрж өссөн бөгөөд энэ хандив нь Есүс Христийн сургаалын дагуу явагдаж байгааг чухалчлав.
Тэрээр: “Есүс Христ бидэнд бусдыг халамжил гэж заасан. Тийм учраас Монголд хэрэгжиж буй [Сүмийн гишүүдийн хандив] нь үүний нэг том жишээ төдийгүй Монголын ард түмэнд Түүний хайр, халамж, чин сэтгэлийг харуулж байгаа явдал юм” гэжээ.