Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь энэ сарын 2-нд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд тохиолдсон байгалийн гамшгийн улмаас хохирол амссан 150 өрхөд хүнсний болон ахуйн хэрэглээний тусламж үзүүллээ.
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Мөн гамшгийн улмаас тог цахилгааны хэлбэлзэлд орж тоног төхөөрөмж нь ажиллагаагүй болсон тус сумын цэцэрлэгийн гал тогоонд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, бяцхан хүүхдүүдийг эрүүл, чанартай хоолоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Байгалийн гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлсийн улмаас хохирсон байгууллагад очиж буй энэхүү тусламж нь хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулж буй тус байгууллагын бодит хувь нэмэр бөгөөд ирээдүйн эзэд болсон бяцхан хүүхдүүдэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дэлхийн хэмжээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, өөртөө туслах чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Монголын ард түмний төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!