
2025 оны 9-р сарын 25-нд Монголын Говь цөлд байрлах Дорноговь аймгийн Сайншанд хотод нутгийн удирдлагууд болон сургуулийн захирлууд цугларч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн энэрлийн хандиваар боломжтой болсон зөөврийн компьютеруудыг хүлээн авлаа.
Монгол дахь хүмүүнлэгийн олон төслийг зохион байгуулахад уг хандивын санг зарцуулдаг.
Дезерет олон улсын энэрлийн байгууллагын хүмүүнлэгийн төслийн захирал Пүрэвжаргал: “[Есүс Христийн Сүмийн] гишүүдийн хандивын ачаар бид энэ хүүхдүүдэд тусалж, тэдний шинийг сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн инээмсэглэсэн төрх, гэрэлтсэн харцыг харах боломжтой байна” гэжээ.
- Mongolia-Chromebooks-1.jpeg
- Mongolia-Chromebooks-2.jpeg
- Mongolia-Chromebooks-3.jpeg
- Mongolia-Chromebooks-4.jpeg
- Mongolia-Chromebooks-5.jpeg
- Mongolia-Chromebooks-6.jpeg
- Mongolia-Chromebooks-7.jpeg
- Mongolia-Chromebooks-8.jpeg
- Mongolia-Chromebooks-9.jpeg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгч Ахлагч Нийл Л.Андэрсэн Монголын алслагдсан сургуулиудад хүрэх уг компьютерын хандивыг зохион байгуулахад тусалсан юм. Ахлагч Андэрсэний анд болох Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаярын хүсэлтээр энэ төсөл эхэлсэн байна.

Mongolia-Chromebooks-00.jpeg
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн болон Молнгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяр нар 2024 оны 12-р сарын 3-д Вашингтон ДС ариун сүмийн талбай дахь Христийн мэндэлсний баярын 500,000 гэрэл асаах арга хэмжээний үеэр.2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.“Улаанбаатарт бидэнд англи хэл сурах арга хэрэгсэл байгаа харин энэ аймгуудад тусламж хэрэгтэй байна. Тэдэнд цахимаар сурах арга хэрэгтэй байна гэж [элчин сайд Батбаяр] хэлсэн. Тэдэнд технологийн арга хэрэгсэл хэрэгтэй. Энэ нь маш олон газарт агуу адислал болж байгаа. Энэ нь үнэхээр бодит хэрэгцээг хангаж байна” хэмээн ахлагч Андэрсэн хэлжээ.
Сайншандад болсон хандивын арга хэмжээнд алслагдсан 17 сургуульд 240 орчим компьютерыг хандивласан.
Хятадтай хиллэдэг Замын Үүд хотын сургуулийн захирал Алтанхүүгийн Сүрэнхүү: “Энэ бол сурагчдад хэрэгтэй байсан, цагаа олсон тусламж байлаа гэж би харж байна. Энэ нь сурагчдын суралцах чанарыг сайжруулж, мэдээлэл технологийн чадварыг нэмэгдүүлнэ” гэжээ. Иххэт сумын сургуулийн захирал Сүрэнхүүгийн Хүрэлбаатар: “Манай сургуульд цахим лаборатори, цахимаар суралцах тоног төхөөрөмжийн хүрэлцээ бага байдаг. Энэ 14 компьютер нь 6-аас 12-р ангийн сурагчдад болон тэдний суралцах явцад маш их ач холбогдолтой” гэж хэлжээ.
2023 оноос хойш улс даяар үргэлжилж буй энэхүү төсөл Монголын олон ангийн суралцах чанарыг өөрчилж байгаа ба уг төсөл хэрэгжиж дуусахад 3,000 компьютер 300 сургуульд хуваарилагдаж, 100,000 гаруй сурагчдын хүсэл мөрөөдөлдөө хүрэх хэрэгсэл болох юм.
Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батбаатарын Халиунаа: “Би том болоод компьютерын мэргэжилтэй болохыг мөрөөддөг. Өнгөрсөн жил манай сургуульд тогтсон компьютерын багш байгаагүй болохоор би сайн суралцаж чадаагүй. Энэ удаад би хичээж суралцахыг амлаж байна” гэжээ.
Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ариунбаярын Энхбаярын хувьд энэ нь зүгээр нэг технологийн дэвшил байгаад зогсохгүй улсын ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг онцолж байлаа.
Тэрээр: “Ирээдүй болсон энэ сурагчид маань боловсролтой, мэдлэгтэй иргэн болж төлөвшинө гэдэг нь Монголын ирээдүйн удирдагчдыг бэлтгэж байна гэсэн үг юм” гэжээ.
- Mongolia-Chromebooks-21.jpeg
- Mongolia-Chromebooks-22.jpeg
- Mongolia-Chromebooks-23.jpeg
- Mongolia-Chromebooks-24.jpeg
- Mongolia-Chromebooks-25.jpeg
- Mongolia-Chromebooks-26.jpeg
- Mongolia-Chromebooks-27.jpeg
- Mongolia-Chromebooks-28.jpeg
- Mongolia-Chromebooks-29.jpeg
- Mongolia-Chromebooks-30.jpeg
- Mongolia-Chromebooks-31.jpeg
- Mongolia-Chromebooks-32.jpeg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Айраг сумын засаг дарга Ганбаатарын Сүхбаатар алслагдсан суурины хүүхдүүдэд хүрсэн энэ хандивт талархлаа илэрхийлжээ. Тэрээр: “Бидэнд орчин үетэйгээ хөл нийлүүлэн, эдүтэн хөтөлбөр дээр ажиллах компьютерын бололцоо бага байдаг. Энэ тусламж, боломжид бид их талархаж байна” гэжээ.
Эдгээр зөөврийн компьютер нь Монголын алслагдсан сургуулиудын хүүхдүүдэд томоохон хотын сурагчдын адил математик, англи хэл, мэдээлэл технологид суралцах боломж олгож байгаа юм.
Дезерет олон улсын энэрлийн байгууллагын төслийн захирал Пүрэвжаргал: “Боловсрол бол амжилтад хүрэх түлхүүр гэдэгт бид итгэдэг. Энэ төсөл нь алслагдсан нутагт байдаг хүүхдүүдэд амьдралдаа илүү амжилттай байх боломжийг олгоход тусална” гэжээ.
Монгол дахь Сүмийн ажлын албаны дарга Гомбын Түвшинжаргалын хувьд энэ хандив нь их онцлох ач холбогдолтой байв. Тэрээр уг хандив хүрч буй нутагт төрж өссөн бөгөөд энэ хандив нь Есүс Христийн сургаалын дагуу явагдаж байгааг чухалчлав.
Тэрээр: “Есүс Христ бидэнд бусдыг халамжил гэж заасан. Тийм учраас Монголд хэрэгжиж буй [Сүмийн гишүүдийн хандив] нь үүний нэг том жишээ төдийгүй Монголын ард түмэнд Түүний хайр, халамж, чин сэтгэлийг харуулж байгаа явдал юм” гэжээ.