Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгч, ахлагч Нийл Л.Андэрсэн эхнэр Кэтитэйгээ 2025 оны 9-р сарын 18-19-ий хооронд Монгол улсад айлчиллаа. Тэдэнтэй хамт Азийн хойд бүсийн ерөнхийлөгч Ж.Кимо Эсплин, түүний эхнэр Каеэ нар ирсэн байна. Уг хоёр өдөрт ахлагч Андэрсэн зочилсон газар бүрдээ “Их Эзэний өргөө Монголд баригдах гэж байна” гэх нэг ижил захиасыг хуваалцаж байлаа.
“Монголд ариун сүм баригдана гэдэг нь Сүмийн хувьд түүхэн үйл явдал. Ариун сүм баригдаж, нээгдэхийг харахад 4, 5 жил зарцуулах хэдий ч, энэ нь Аврагчийг эргэн иртэл үүрд сүндэрлэн босох тэмдэг юм” хэмээн ахлагч Андэрсэн хэлжээ.
-
- 20250918_053420_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4461.jpeg
- 20250918_061034_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4546.jpeg
- 20250918_052615_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4430.jpeg
- 20250918_051953_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4411.jpeg
- 20250918_032945_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4139.jpeg
- 20250918_043422_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4283.jpeg
- 20250918_045440_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4314.jpeg
- 20250918_041050_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4195.jpeg
- 20250918_042856_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4275.jpeg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
2025 оны 9-р сарын 15-ы даваа гарагт Есүс Христийн Сүмийн Тэргүүн зөвлөлийн алба Монголын Улаанбаатар ариун сүмийн загвар болон байршлыг зарласан.
Ахлагч Андэрсэн Сүмийн гишүүдийг “Тэрхүү мөчийн сүр жавхланг мартахгүй” байхыг урамшуулав.
Тэрээр: “‘Яг энд, Улаанбаатарт та бүхэнд зориулж Их Эзэний өргөө сүндэрлэн босох болно’ гэхэд тэдний царай яаж өөрчлөгдөхийг бид харсан. Тэд баяраар дүүрсэн. Бид бүгдээрээ баярласан” гэжээ.
Монгол дахь Сүмийн гишүүд одоогоор ариун сүмд орохын тулд Хонг Конг, Бангкок, Тайланд зэрэг улсад очихоор 3000-5000 км замыг туулдаг байна.
“Тэргүүн зөвлөлөөс уг ариун сүмийн байрлал, загварыг зарласан нь Монголын гэгээнтнүүдийн уйгагүй залбирлын хариулт байлаа. Сүмийн гишүүд ариун сүмийн дотор, гадна загвар зургийг анх хараад баярлацгаан, баярын нулимс дуслуулж байсан” хэмээн ахлагч Эсплин хэллээ.
Төлөөлөгч маань харьяа удирдлагууд, олон нийт болон шашны удирдагчдад яагаад хожмын үеийн гэгээнтнүүдэд Их Эзэний өргөө чухал утга учиртай байдгийг тайлбарлажээ.
Өөр нэгэн уулзалтын үеэр ахлагч Андэрсэн ариун сүмийн газрыг олоход тусалсан Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарт ариун сүмийн загвар зургийг харуулсан байна.
“Ариун сүм нь үнэхээр Их Эзэний өргөө гэдгийг би мэдэх учраас үүнийг хуваалцахдаа баяртай байдаг. Энэ нь зүгээр нэг өнгө үзэмжтэй барилга биш. Харин Сүмийн гишүүд болон олон нийтэд сүнслэг хүч, адислалыг авчрах ариун нандин ёслолуудыг багтаадаг юм” хэмээн ахлагч Андэрсэн хэлжээ.
Ариун сүм нь Монголын Хан-Уул буюу “Хааны уул, Эзэний уул” гэсэн утгатай ариун дагшин уулын бэлд баригдах юм.

20250916_124329_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_1937-2-2.jpeg
Монголын Улаанбаатар ариун сүм баригдах байршил: Ариун сүм нь нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хороонд, Наадамчдын зам дагуух 4,4 га газарт байрлана.2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Ахлагч Андэрсэн газар худалдаж авах үйл явцын талаар цухас дурдав. Тэрээр Тэргүүн зөвлөлөөс худалдан авах зөвшөөрөл авах үед Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид яагаад ‘Эзэний уул’-ын бэлд Их Эзэний өргөө баригдах адислалыг үгүйсгэх билээ?” гэсэн байна.
Уг газар нь онгоцны буудлаас Улаанбаатар хот руу явах замд байрладаг учраас хот руу явах хүн бүрд харагдахуйц сүндэрлэх юм. “Их Эзэн гайхамшигт үйл явдлаар дамжуулан биднийг энэ газарт хөтөлсөн. Бид үүнийг авсандаа маш баяртай байна” хэмээн ахлагч Андэрсэн хэлжээ.
Улаанбаатарт байх үеэрээ ахлагч Андэрсэн улс даяар англи хэл заадаг америк болон монгол сайн дурын багш нартай мөн уулзсан.
Гандантэгчэнлин хийдэд айлчлав
Ахлагч Андэрсэн Гандантэгчэнлин хийдэд айлчлан, өнгөрсөн 10-р сард танилцсан Батцэнгэл эрхэмтэй уулзаж, нөхөрлөлөө бэхжүүлэв.
“Бид ижил төстэй зүйлсдээ баяртай байдаг. Буддын сургаал нь хүмүүст илүү сайн, хүмүүжилтэй, өрөвч сэтгэлтэй байж, хамгийн сайнаараа хичээхийг заадаг” хэмээн ахлагч Андэрсэн хэлжээ.
Түүнчлэн Ахлагч Андэрсэн найздаа ариун сүмийн загварын зургуудыг харуулсан.
“Тэр бидний өсөлт хөгжилд баяртай байгаагаа илэрхийлсэн. Бид Монгол дахь шашны эрх чөлөөний чухлыг хамтдаа дэмждэг. Хамтын хичээл зүтгэл маань эрхэм үнэтэй билээ” хэмээн тэрээр дурдав.
Ахлагч Эсплин Монгол дахь бусад шашинтай хамтран ажиллахын ач холбогдлын талаар ийн хэлсэн:
“Хуулиар баталгаажин, хэрэгжсэн шашны эрх чөлөө нь Монголд харьцангуй шинэ учраас Сүм уг бүс дэх Будда, Муслим зэрэг томоохон шашнуудтай хамтран, бие биеийнхээ үйлсийг дэмжих шашин хоорондын уулзалтыг зохион байгуулж, тус тусынхаа итгэл үнэмшлийг илүү их ойлгохыг хичээж байгаа.”
- 20250917_232233_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4077.jpeg
- 20250917_233410_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4119.jpeg
- 20250917_224046_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3964.jpeg
- 20250917_223452_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3949A-2.jpeg
- 20250917_233302_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4114.jpeg
- 20250917_230816_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4049.jpeg
- 20250917_230434_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4020.jpeg
- 20250918_110239_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4588.jpeg
- 20250917_220011_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3818.jpg
- 20250917_222206_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3910.jpeg
- 20250917_215504_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3788.jpeg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
71-р цэцэрлэгийн хүүхдүүдэд зочлов
Дезерет олон улсын энэрлийн байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяарх хүмүүнлэгийн ажлын нэг хэсэг юм.
2025 оны 9-р сарын эхний долоо хоногт Дезерет олон улсын энэрлийн байгууллагаар дамжуулан Сүмийн гишүүд Хан-Уул дүүрэг дэх 3500 хүүхэд хамрагддаг 12 цэцэрлэгт нийт 70 ширхэг гал тогооны төхөөрөмж хандивласан.
Эдгээр цэцэрлэгийн нэг болох 71-р цэцэрлэг ахлагч Андэрсэн, Андэрсэн эгч болон ахлагч Эсплин, Эсплин эгч нарыг хүлээн авч, чанарын шаардлага хангахгүй гал тогооны хэрэгслийг сольж өгсөнд нь талархлаа илэрхийлж, үндэсний дуу, бүжгээр мэндчилгээ дэвшүүлсэн юм.
“Хүүхдүүд тун авьяаслаг, хөөрхөн байна. Тэд бидэнд сайн сайхан, гэнэн цайлган, цэвэр ариуныг сануулж байдаг. Энэ нь биднийг Улаанбаатарт зочлоход тохиосон сайхан үйл явдлуудын нэг байлаа” хэмээн ахлагч Андэрсэн өгүүлэв.
71-р цэцэрлэгийн захирал С.Эрдэнэчимэг: “Эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах нь хамгийн чухал. Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээж авснаар хоол үйлдвэрлэлийг эрчимтэй явуулах, цахилгаан хэмнэх, тогооч нарын ажлыг хөнгөвчлөх юм. Энэ нь эрүүл зөв монгол хүүхдийг өсгөх бидний зорилготой уялдаж байна” хэмээв.
С.Эрдэнэчимэг захирал мөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн өмнөөс талархлаа илэрхийллээ.
- 20250918_233519_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3162-(1).jpeg
- 20250918_231342_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3101.jpeg
- 20250918_233827_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3172-(1).jpeg
- 20250918_234214_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3177.jpeg
- 20250918_231715_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3113.jpeg
- 20250918_233315_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3156-(1).jpeg
- 20250918_232334_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3126.jpeg
- 20250918_233224_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3148-(1).jpeg
- 20250918_233037_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3141.jpeg
- 20250918_233244_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3152.jpeg
- 20250918_234936_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3207-(1).jpeg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Монгол гэрт зочлов
Ахлагч Андэрсэн, Андэрсэн эгч болон ахлагч Эсплин, Эсплин эгч нар 9-р сарын 19-ий орой А.Амарбаясгалангийн гэр бүлд зочилсон байна.
Уг гэр бүл өнгөрөгч 7-р сард Хонг Конгийн ариун сүм рүү аялан, Есүс Христэд итгэлтэй байж, хайраа харуулах амлалт өгч, гэр бүлээрээ үүрд холбогдох боломж бүхий нандин ёслолыг хийсэн байна.
Тэдний гэр бүлийнхэн ахлагч Андэрсэн болон Андэрсэн эгч нартай тэнд мэдэрсэн зүйлсээ баяртайгаар хуваалцаж байлаа. Тэдэнд Монголын Улаанбаатар ариун сүмийн зургийг харуулахад баяр хөөртэйгөөр сонсож байв.
“Энэ нь үнэхээр халуун дулаан үйл явдал байсан. Тэдний гэрт зочлоход үнэхээр гайхалтай мэдрэмж төрлөө. Та бүхэн Их Эзэний гэрээний хүүхдүүд хэмээн дууддаг хүмүүсийг харж байна. Монгол гэр эсвэл Нью Йоркын барилгын алинд нь ч байсан бүх хүн онцгой бөгөөд бид үүнийг өнөө орой мэдэрлээ” гэж ахлагч Андэрсэн хэлжээ.
“Их Эзэний төлөөлөгч тэдэнтэй нүүр тулан уулзаж, залбиран, гэр бүлд нь төлөөлөгчийн адислалаа үлдээснийг тэд санаж явна гэж найдаж байна” хэмээн ахлагч Эсплин хэлэв.
Ахлагч Андэрсэн илүү ойр дотно нөхцөлд хүмүүстэй уулзах боломжид дуртай байдгаа дурдав.
“Энэ нь бид хувь хүмүүс болон гэр бүлүүдтэй хамт байхад Их Эзэний биднийг гэх сэтгэгдэл, сүнслэг нөлөөг мэдэрдэгтэй адил юм. Бид тэднийг таньж мэдэн, хайраа илэрхийлэхийг хүсдэг” гэж ахлагч Андэрсэн хэлсэн.
Уг гэр бүл энэ өдрийг хэзээ ч мартагдахгүй өдөр байлаа гэжээ.
“Есүс Христийн төлөөлөгч манай гэрт айлчилсанд би ер итгэж чадахгүй байна” гэж гэрийн эзэн Амарбаясгалан хэлж байлаа.
- 20250919_035453_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4803.jpeg
- 20250919_180140_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4595.jpeg
- 20250919_034842_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4774.jpeg
- 20250919_031710_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4701.jpeg
- 20250916_164758_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_1993.jpeg
- 20250919_025425_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3403.jpeg
- 20250919_035409_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4790.jpeg
- 20250919_034959_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_4780.jpeg
- 20250916_165144_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_2019.jpeg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Зайсан толгойд зочлов
32 жилийн өмнө буюу 1993 оны 4-р сарын 15-д Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл Зайсан толгой дээрээс Монгол улсыг адисалсан юм.
Тэрээр энэхүү дурсгалт газрын шатны 300 гишгүүрээр Монгол дахь сүм хаанаас эхлээд хаа хүрсэн, түүнчлэн өнөөдөр ариун сүм зарлагдах хэмжээнд хэрхэн хүрсэн тухай дурсаж эргэцүүлсээр дээш өгссөн юм.
“Би энэхүү цэг дээрээс Их Эзэний онцгой адислал хэрхэн биелснийг харж, гэрчлэх боломжтой байгаадаа талархалтай байна. Би ахлагч Максвэлл 32 жилийн өмнө энд гарч ирсэнийг өөрийн биеэр мэдрэхийг хүссэн учраас мөн түүнчлэн ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн “Бид энэ цаг мөчийн сүр жавхланг олж харахын төлөө би залбирч байна” гэж хэлсэнийг нь тунгаачлахыг хүссэн тул энд зорин гарч ирлээ” хэмээн ахлагч Андэрсэн өгүүлэв.
- 20250917_192337_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3484.jpeg
- 20250917_195208_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3641.jpeg
- 20250917_192200_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3471.jpeg
- 20250917_193906_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_3589.jpeg
- 20250916_064737_BNicholson_Newsroom_Ministry_Mongolia_NeilLAndersen_19271.JPG
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Ахлагч Андэрсэны Монголд байхдаа хэлсэн сүүлийн сэтгэгдэл
Монголд ирэхийнхээ өмнө ахлагч Андэрсэн Өмнөд Солонгос, Япон, Гуам болон Монголын Сүмийн удирдагчдад зориулсан сургалт явуулсан байна.
“Бид үргэлж сайн хүмүүстэй гар нийлэн, муугаас илүү сайн сайхныг дэлгэрүүлж, ядуу, хаягдсан, гачигдсан тэдэнд туслах хэрэгтэй. Бид Сүмд нэгдэж, итгэлтэй байж, Есүс Христэд итгэхэд итгэл, зориг шаарддаг Азийн хойд бүсийн улсуудад амьдардаг онцгой хүмүүстээ маш их талархдаг. Эдгээр орны гишүүд үнэхээр мундаг. Тэд энэ онцгой нутагтаа анхдагчид бөгөөд төлөөлөгчид юм.
Энд байгаа удирдагчдын хүч чадал болон Их Эзэний тэдэнд авчирсан адислалыг харах нь бахдам сайхан байна. Би урамшиж, хүчирхэгжиж, илүү жаргалтай болж, улам сайн хүн болох хүсэл өвөртлөн буцаж байна. Би ирсэндээ маш их баяртай байна. Эргэж ирэх боломжоо тэсэн ядан хүлээж байна” хэмээн ахлагч Андэрсэн хэллээ.