
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий чуулган хагас жил тутамд зохион байгуулагддаг. 2020 оны 10-р сарын Чуулган (2020 оны 10-р сарын 3, 4-ний өдрүүдэд) зөвхөн цахим хэлбэрээр явагдсан бөгөөд Солт Лэйк Сити хотын Ариун сүмийн талбайгаас дамжуулан хүргэсэн. 2020 оны 10-р сарын чуулганы онцлох сургаал, мэдээ мэдээлэл, зарлалыг доор тоймлон хүргэж байна.
.
-
Кени улсад амьдардаг ах дүүс 2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Ерөнхий чуулганы илтгэгчдийн үгийг сонсон, тэмдэглэл хөтөлж байгаа нь.
-
10-р сарын 3-ны бямба гарагт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Юта мужийн Солт Лэйк Сити хотын Ариун сүмийн талбай дахь Чуулганы төвийн театраас 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы нээлтийн үеэр үг хэлэв.
-
Орчны харагдах байдал. 2020 оны 10-р сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр Солт Лэйк Сити хотын Ариун сүмийн талбайн Чуулганы төвийн дээвэр дээрээс.
-
2020 оны 10-р сарын 3-ны Бямба гарагт Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Дийтр Ф.Угдорфын Ерөнхий чуулганы үеэр хэлсэн үгийг Самоа улсын хүүхдүүд сонсож байгаа нь.
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон болон түүний эхнэр Вэнди нар 2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Солт Лэйк Сити хотын Ариун сүмийн талбай дахь Чуулганы төвийн театрт хүрэлцэн ирж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ерөнхий чуулганы үеэр Сүмийн удирдагчид Есүс Христийн тухай үг хэлж буйг Орос улсын нэгэн гэр бүл үзэж байгаа нь.
-
Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг 2020 оны 10-р сарын 4-ний өдөр Ерөнхий чуулганы ням гаргийн өглөөний хуралдааны үеэр индэр дээр зогсож байна. Түүний ард Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд сууж байна.
-
Бүгд Найрамдах Доминикан улсын нэгэн гэр бүл 2020 оны 10-р сарын 3-ны өдрийн Ерөнхий чуулганы бямба гаргийн өглөөний хуралдааныг гэртээ үзэж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 4-ний өдөр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ахлагч М.Рассэлл Баллард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хагас жил тутмын 190 дэх Ерөнхий чуулганы ням гаргийн өглөөний хуралдаан дээр үг хэллээ.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Бразил улсын нэгэн залуу насанд хүрэгч 10-р сарын Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойшхи хуралдааныг үзэж байгаа нь.
-
Юта мужийн Солт Лэйк Сити хотын Ариун сүмийн талбай дахь Чуулганы төвд байрлах Есүс Христийн хөшөө. 2020 оны 10-р сарын 3-ны бямба гараг.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Гана улсын нэгэн гэр бүл Ерөнхий чуулганы үеэр Сүмийн удирдагчдын удирдамжийг сонсохоор бэлтгэж байх үедээ гэр бүлийн зураг авч байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Сүмийн удирдагчдын Ерөнхий чуулганы үеэр хуваалцсан сургаалуудаас суралцахаар Энэтхэг улсын нэгэн гэр бүл цугларсан нь.
-
2020 оны 10-р сарын 4-ний өдөр Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Лиза Л. Харкнэсс эгч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хагас жил тутмын 190 дэх Ерөнхий чуулганы ням гаргийн өглөөний хуралдаан дээр үг хэллээ.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Япон улсын нэгэн гэр бүл Ерөнхий чуулганы хуралдаануудыг онлайнаар шууд дамжуулан хүлээн авч үзэж байгаа нь.
-
КОВИД-19-ийн улмаас 10-р сарын Ерөнхий чуулганыг зөвхөн цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд 2020 оны 10-р сарын 3, 4-ний өдрүүдэд Ариун сүмийн талбай дахь Чуулганы төвийн театраас дамжуулав.
-
2020 оны 10-р сарын 4-ний ням гарагт залуу эмэгтэйчүүд Юта дахь гэрээсээ гэр бүлийн хамт ерөнхий чуулганыг үзэн, тэмдэглэл хөтөлж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Япон улсын нэгэн гэр бүлийн эцэг эх хүүхдэдээ 10-р сарын Ерөнхий чуулганы сургаалыг ойлгож, суралцахад нь тусалж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Япон улсын нэгэн эмэгтэй Ерөнхий чуулганы өглөөний хуралдааныг гар утсаараа үзэж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Кени улсын нэгэн гэр бүлийн хос Сүмийн удирдагчдын номлолыг сонсохоор бэлтгэн хамтдаа ариун дуулал дуулж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 3-ны өдөр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Дэвид А.Бэднар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хагас жил тутмын 190 дэх Ерөнхий чуулганы бямба гаргийн өглөөний хуралдаан дээр үг хэллээ.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Айдахо мужийн нэгэн гэр бүлийн хүүхдүүд Ерөнхий чуулганыг үзэж байх үедээ Сүмийн удирдагчдыг дэмжиж буйгаа илэрхийлэн гараа өргөж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Самоа улсын нэгэн хожмын үеийн гэгээнтэн Ерөнхий чуулганы хуралдааныг гар утсаараа үзэж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Самоа улсын нэгэн гэр бүл Ерөнхий чуулганыг гэртээ үзэж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Самоа улс дахь хожмын үеийн гэгээнтнүүд Ерөнхий чуулганыг анхаарал хандуулан үзэж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 3-ны бямба гарагт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон эмэгтэйчүүдийн хуралдаан эхлэхээс өмнө Сүмийн эмэгтэй удирдагчидтай мэндчилж байгаа нь.
-
Малайз дахь сүмийн гишүүд Ерөнхий чуулганы бямба гаргийн хуралдааны захиасыг үзэж, тэмдэглэл хөтөлж байгаа нь.
-
2020 оны 10-р сарын 4-ний өдөр Бразил улсын нэгэн эмэгтэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяарх удирдагчдын яриаг сонсож, тэмдэглэл хөтөлж байгаа нь.
| 1 / 2 |
Сүмийн зарим удирдагч дуудлагаасаа чөлөөлөгдөж, шинээр дуудагдав
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдааны үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Далын шинэ ерөнхий эрх мэдэлтэн, Тэргүүлэх бишопын зөвлөлийн шинэ гишүүн, Бүсийн далын дөрвөн шинэ гишүүнийг шинээр дуудаж байгааг танилцуулав. Мөн тэрээр Тэргүүлэх бишопын зөвлөлийн нэг гишүүн, Далын гурван ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн далын 47 гишүүнийг чөлөөлж байгааг мэдэгдлээ.
Сүмийн удирдагчдын дуудлагад орсон өөрчлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
Удирдагчид эмэгтэйчүүдийг итгэлтэй байж, дэлхийг өөрчлөх нэгдмэл хүчин болохыг уриалав
Бямба гаргийн орой Эмэгтэйчүүдийн хуралдаанд Тэргүүн Зөвлөлийн гишүүд, Шэрон Юбанк эгч, Кристина Б.Франко эгч, Бэки Крэйвэн эгч нар тус тус үг хэлэв. Тэдний хэлсэн үгийн тоймыг эндээс уншина уу.
Бошиглогч зургаан ариун сүм шинээр барих шийдвэрийг зарлав
2020 оны 10-р сарын 4-ний ням гаргийн үдээс хойших хуралдаанаар бошиглогч дараах байршлуудад зургаан ариун сүм барих төлөвлөгөөг зарлалаа. Үүнд:
- Кирибатийн Тарава
- Вануатугийн Порт Вила
- Ютагийн Линдон
- Гватемалын Их Гватемала Сити
- Бразилийн Сан Паулу
- Боливийн Санта Круз
Байршил тус бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
Ерөнхийлөгч Нэлсон: Бурхан ялах болтугай, ирээдүйгээ хүлээн ав, “шинэ хэвийн байдал”-аар амьдар
Бошиглогч энэ амралтын өдрүүдэд Чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгэндээ урагш тэмүүлэх, ирээдүйгээ итгэлээр хүлээн авах, хүнд хэцүү цаг үеийг сүнслэг байдлын хувьд хөгжин цэцэглэх боломж хэмээн харах, амьдралдаа Бурханыг ялуулах сонголт хийх талаар ярьсан.
Ерөнхийлөгч Нэлсоны бямба, ням гарагт хэлсэн үгийн тоймыг эндээс уншина уу.
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы хэлсэн үгийн англи хэл дээрх бичвэрүүд
Ерөнхий чуулганы бүх үгийн албан ёсны англи хэл дээрх бичвэрүүдийг conference.ChurchofJesusChrist.org вэбсайт дээрээс унших боломжтой бөгөөд удахгүй Сайн мэдээний номын сан (Gospel Library)-д орно.