Мэдээ мэдээлэл

2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр удирдлагад орсон өөрчлөлтийг зарлав

Нэг Далын ерөнхий эрх мэдэлтэн, хоёр Тэргүүлэх бишопын зөвлөлийн гишүүн, дөрвөн Бүсийн дал шинээр дуудагдлаа

        

          

2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдаанаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Далын шинэ ерөнхий эрх мэдэлтэн, Тэргүүлэх бишопын зөвлөлийн шинэ гишүүн болон Бүсийн далын дөрвөн шинэ гишүүнийг зарлав. Мөн тэрээр Тэргүүлэх бишопын зөвлөлийн нэг гишүүн, Далын гурван ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн далын 47 гишүүнийг чөлөөлж байгааг дурдсан.

        

Татаж авах боломжтой SOTs

Тэргүүлэх бишопын зөвлөлийн шинэ зөвлөх

2012 оны 4-р сараас эхлэн тэргүүлэх бишопын зөвлөлийн зөвлөхөөр үйлчилсэн бишоп Дийн М.Дэйвийс уг дуудлагаасаа чөлөөлөгдөж, Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдав. Бишоп Дэйвийсийн оронд бишоп В.Кристофэр Ваддэллыг Тэргүүлэх бишопын зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр дэмжин баталлаа. Ахлагч Л.Тодд Баджийг хоёрдугаар зөвлөхөөр (бишоп Ваддэллын өмнө нь хашиж байсан албан тушаал) дэмжин батлав. Калифорнийн уугуул, ахлагч Бадж нь 2019 оны 4-р сараас хойш Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байгаа юм. “Дэйвийс нэг жил гаруй хугацаанд эрүүл мэндийн асуудалтай байгаа ч одоогоор биеийн байдал сайн байгаа.” Бид түүнийг Далын ерөнхий эрх мэдэлтний энэ шинэ дуудлагад үргэлжлүүлэн үйлчлэх болсонд баяртай байна гэж Сүмийн төлөөлөгч Эрик Хоккинс мэдэгдэв.

Тэргүүлэх бишопын зөвлөл Сүмийн олон ажил хэргийг хариуцан явуулдаг. Тэргүүлэх бишопын зөвлөл нь Тэргүүлэх бишоп болон түүний хоёр зөвлөхөөс бүрддэг ба тэд бүгд бишопын алба хашиж, Тэргүүн Зөвлөлийн шууд удирдлаган доор үйлчилдэг.

Pres-Bishopric-Change-1-Mongul.jpg
Зүүн гар талд буй бишоп В.Кристофэр Ваддэлыг бишоп Дэйвийсийн оронд Тэргүүлэх бишопын зөвлөлийн нэгдүгээр зөвлөхийн үүрэгт ажилд дэмжин батлав. Баруун гар талд буй ахлагч Л.Тодд Баджийг хоёрдугаар зөвлөхөөр (өмнө нь бишоп Ваддэллын хашиж байсан албан тушаалд) дэмжин батлав. 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Мэдээг татаж авах© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                         

Бүсийн дал болон Далын ерөнхий эрх мэдэлтнүүдэд гарсан өөрчлөлт

Далын ерөнхий эрх мэдэлтнүүд нь Далын ерөнхийлөгчийн болон Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд мөн бусад удирдах албанд үйлчилдэг. Тэд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган доор орон нутгийн цуглааны Сүмийн удирдагч, номлогч, гишүүдтэй уулзаж, тэдэнд зааж, сургахаар байнга аялдаг. Ерөнхийдөө, Бүсийн далын эрх мэдэл нь үйлчилдэг газартаа хязгаарлагддаг ч тэд дэлхийн аль ч хэсэгт үйлчлэх эрх мэдэлтэй.

Pres-Bishopric-Change-3-Mongul.jpg
Далын ахлагч Дийн М.Дэйвийс 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Мэдээг татах © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
                       

Далын шинэ ерөнхий эрх мэдэлтэн

Дийн М.Дэйвийс нь 69 настай, Солт Лэйк Сити хотын уугуул. 2012 оноос Тэргүүлэх бишопын зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байна. Үүнээс өмнө тэрээр Сүмийн тусгай төсөл хариуцсан албаны тусгай зориулалтын үл хөдлөх хөрөнгө болон ариун сүмийн зураг төсөл, барилгын ажил хариуцсан гүйцэтгэх захирлын алба хашиж байсан. Тэр эхнэр Дарла Жэймсийн хамт амьдардаг ба таван хүүхэд, 17 ач зээтэй.

Бүсийн шинэ дал

Лауриан П.Балилемва 49 настай, Танзанийн Дар эс Салам хотод амьдардаг. “As Salaam Air (Z)” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал. Саяхан Кени Найроби номлолын ерөнхийлөгчийн зөвлөлөөс чөлөөлөгдсөн. Өмнө нь салбарын болон дүүргийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан. Эхнэр Хаппинэсс Кагэмуло болон хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Жонатон В.Банкэр 61 настай, Невадагийн Лас Вегас хотод амьдардаг.

Эрүүл мэндийн зөвлөх. Одоо Лас Вегас Невада гадсанд номлогч бэлтгэх багшаар үйлчилж байгаа. Өмнө нь бишоп, бишопын зөвлөлийн зөвлөх, дээд зөвлөлийн гишүүн, номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд тус тус үйлчилж байсан. Эхнэр Сьюсан болон таван хүүхдийн хамт амьдардаг.

Энрик Р.Маяорга 47 настай, Эквадорын Отавалод амьдардаг. Институт, семинарын зохицуулагч. Сая Амбато Эквадоро гадасны ерөнхийлөгчөөс чөлөөлөгдсөн. Салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан. Эхнэр Анжелика болон гурван хүүхдийн хамт амьдардаг.

Константин Толомэев 38 настай, Оросын Анапа хотод амьдардаг. Мод экспортлох бизнес эрхлэдэг. Одоогоор Оросын Ростов-на-Дону номлолд ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж байгаа. Салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, салбарын ерөнхийлөгч, дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр тус тус үйлчилж байсан. Эхнэр Жулиа болон таван хүүхдийн хамт амьдардаг.

Чөлөөлөгдсөн Ерөнхий эрх мэдэлтэн

Л.Витни Клэйтон

Энрикэ Р.Фалабэлла

Ричард Ж.Мэйнс

Чөлөөлөгдсөн Бүсийн дал

Рүбэн Акоста
Рэнэ Р.Алба
Албэрто А.Алварэз
Владимир Н.Асташов
Хосэ Баталла
Брадфорд С.Бөүвэн
Сэржио Луис Карбони
Армандо Каррион
С.Марк Клэй Бага
З.Доминик Дикая
Освалдо Р.Диэс
Майкл М.Дүдли
Марк П.Дурхам
И.Хавиэр Эспиноза
Жэймс И.Эвансон
Пасшоал Ф.Фортунато
Сэм М.Галвэз
Патришио М.Гиуффра
Лионард Д.Гриэр
Даниэл П.Холл
Тору Хаяаши
Паул Ф.Хинце
Адольф Ж.Иоханссон
Визит Ханахам
Сиүнг Хоон Коо
Пэдро Х.Ларрийл

Жонни Л.Лиота
Хосэ И.Марвилла
Иоэл Мартинэз
Жоакүим Ж.Морэира
Исаак К.Моррисон
Эдвардо А.Норамбуэна
Фэрдинанд П.Панган
Жайрус С.Пэрэз
Стэвэн М.Питэрсэн
Жэй Д.Пимэнтэл
Эдвальдо Б.Пинто Бага
Алекси В.Самаякин
К.Дэвид Скот
Рулон Ф.Стэйси
Карл М.Тиллэмэн
Виллиам Р.Титэра
Карлос Р.Толэдо
Кэсар И.Виллар
Дэвид Т.Варнэр
Гари К.Вилдэ
Виллиам В.Воахн

Нэмэлт эх сурвалж

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.