Улаанбаатар Баруун болон Зүүн гадасны институт, семинарын ангийн төгсөлт 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар Баруун гадасны байранд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Энэ хичээлийн жилд Монгол даяар өглөөний семинарт 14-17 насны нийт 270 гаруй охид, хөвгүүд Шинэ гэрээ болон Мормоны номын судруудаас суралцсанаас Баруун, Зүүн гадасны 126 сурагч сертификаттай төгссөн юм. Үүнээс гадна 9 сурагч дөрвөн жил дараалан семинарын ангидаа идэвхтэй хамрагдсанаар дипломоо гардан авлаа. Ийн семинарын дипломоо авсан нь номлолд гарах, Бригам Янгийн их сургуульд элсэн суралцахад тэдгээр залуусын сургаалд идэвхтэйг илтгэх нэгэн чухал үзүүлэлт болдог байна.
Семинараа амжилттай төгсөхийн тулд тухайн хичээлийн жилийнх нь ирц 75 ба түүнээс дээш хувьтай байх хэрэгтэй бөгөөд судрын уншлага, сурснаа бататгах дасгалын босго оноо авах зэргээс хамаардаг учраас ихээхэн хичээл зүтгэл шаарддаг хэмээн шашны институт, семинарын зохицуулагчийн туслах А. Болормаа эгч хуваалцсан юм.
Төгсөлтийн үеэр сүмийн боловсролын системийн захирал О.Одгэрэл ах: “ Дэлхий хариулж чадаагүй асуултад хариулт авдаг мэдлэгийг тэд өглөөний семинарын ангиас олж авч чаддаг ” гэв. Мөн тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ: “Бурхан ийн хэлдэг Би өөрийн хүүгийн тусламжтайгаар өөрийн зорилгын дагуу сая сая дэлхийнүүдийг бүтээсэн, тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө” гэснийг С ба Г 76-р бүлгээс уншиж болно. Одоогоор энэ зүйлийг батлахаар шинжлэх ухаан хараахан хөгжөөгүй байгаа хэдий ч Тэнгэрлэг Эцгийн бидэнд өгч буй мэдлэг нь дэлхийн хариулж чаддаггүй зүйлсэд хариулт авахад тусалдаг. Тиймээс охид хөвгүүд маань бусдаас түрүүлж өглөө эртлэн босоод семинартаа явснаараа тэрхүү мэдлэгүүдээр дамжуулан ирээдүйд институтээс суралцах ҮНЭН гэж чухам юу болохыг мэдэх үндэс суурь нь болдог” гэсэн юм.
Сэлбэ тойргийн гишүүн Х.Төгөлдөр хэлэхдээ: “Семинараас би Аврагчийн төгс жишээг өдөр бүрийн амьдралдаа хэрэгжүүлж байх зорилго тавьснаараа сүнслэг байдлаараа илүү их өсөж хөгжихийн хэрээр нийгэм болон сургуульдаа хүүхдүүдэд үлгэр жишээ болохуйц зүйлсийг ярьж, үйлдэхийг хичээдэг болсон гэдгээ анзаарсан. Надад семинарт явахад бэрхшээлүүд тохиолдож байсан ч 1 Нифай 3:7 дээр хэлсэнчлэн “Бурхан өөрийн зарлигласныг гүйцэлдүүлэх замыг бидэнд бэлтгэж өгөлгүйгээр зарлиг үл өгдөг” гэдгийг санаж, би үргэлж залбиралтай байснаараа нэг л мэдэхэд даваад гарчихсан байдаг байсан. Мөн итгэлтэй, залбиралтай, зорилготой байхад Бурханы хувьд боломжгүй зүйл байдаггүй юм байна гэдэг гэрчлэлийг өглөө бүр семинарын ангид үйлчлэл хийдэг халамжийн эгч, санваартан ах нараасаа олж авсан байдаг юм. Шинээр семинарт явах гэж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд энэ цаг хугацаа та нарт Есүс Христийн төгс жишээ, сургаалыг судлах онцгой цаг мөч шүү гэж хэлмээр байна” хэмээн хуваалцав.
Энхтайван тойргийн семинарын ангид энэ жил анх удаагаа элсэж, төгссөн Б.Энгүүн хэлэхдээ: “Эгч маань намайг 10 настай байхад семинарт явдаг байсан юм. Өглөө эрт явахдаа их чимээ гаргадагт нь дургүй байж билээ. Гэтэл эгч маань өглөө эрт семинартаа яваад ангидаа бүх хүүхдээс түрүүлж ирээд гэрийн даалгавраа хийчихдэг байсныг дараа нь мэдээд би ч бас тийм байж болох юм байна гэсэн үлгэр жишээг авсан юм. Семинарт явах миний ээлж ирэхэд би маш их догдолсон. Мэдээж өглөө босоход хүндрэлтэй үеүд байдаг байсан ч семинартаа үргэлжлүүлэн явснаараа би өдөр тутмын аар саархан зүйлд төвөгшөөхөө больж, илүү эмх цэгцтэй болж, хүмүүстэй харилцах харилцаа минь хамаагүй нээлттэй болсон. Хамгийн чухал сурсан зүйл минь сургууль, гэр, секц дугуйлан, найзууд гээд хаана ч бэрхшээл тулгарахад өглөө сурсан судраасаа хариултаа олж, асуудлыг сүнслэг байдлаар шийдвэрлэж болдог юм байна гэсэн туршлагатай болсон” гэжээ.
- DSC08882.JPG
- DSC08886.JPG
- DSC08888.JPG
- DSC08913.JPG
- DSC08945.JPG
- DSC08962.JPG
- DSC08966.JPG
- DSC08993.JPG
- DSC08999.JPG
- DSC09003.JPG
- DSC09007.JPG
- DSC08831.JPG
- DSC08837.JPG
- DSC08843.JPG
- DSC08863.JPG
- DSC08867.JPG
- DSC08870.JPG
- DSC08873.JPG
- DSC08878.JPG
1 / 2 |
Тиймээс Бурханыг мэдээд, дээрээс нь суралцаж байгаа бол ирээдүйд яалд ч үгүй амжилттай байх нь гарцаагүй юм. Дараа жил илүү олон өсвөр үеийнхэн маань өглөөний семинартаа урам зоригтойгоор хамрагдана гэдэгт итгэлтэй байна.