“CTR CUP” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн Чойбалсан хотын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн охидын дунд АНХ УДАА амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд нийт 8 баг оролцсон бөгөөд Дорнод аймгийн шигшээ “Sparks” баг тэргүүлж, 8-р сургуулийн “Ирээдүй-2” дэд байр, 8-р сургуулийн “Найзууд” баг гутгаар байрыг тус тус эзэллээ.
Уг тэмцээнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Чойбалсан салбарын удирдлагууд санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ үер салбарынхаа НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГӨӨ хамт хийсэн нь тэмцээнээс гадна тамирчид, дэмжигчид сүмийн байртай танилцан, өөрсдийн сонирхсон асуултууддаа хариулт авах боломжийг бүрдүүлжээ.
Чойбалсан салбарын Ерөнхийлөгч С.Насанболд нээлтийн үг хэлсний дараа бүх оролцогчдыг нээлтийн залбиралд нэгдэхийг урьсан бөгөөд сүмийн гишүүн биш ч хамт залбирсан оролцогчдын хайр, хүндлэлийг маш ихээр мэдэрснээ тэрээр хуваалцсан билээ.