DSC09193.JPG
Мэдээ мэдээлэл

“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

Чойбалсан хотын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд ХОЁР дахь жилээ зохион байгуулагдаж буй “CTR CUP” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ жил хэд хэдэн онцлогтойгоор явагдаж өнгөрлөө.

Уг тэмцээнийг 2023 оны 6-р сард анх удаа зөвхөн эрэгтэй багуудын хооронд зохион байгуулж байсан бөгөөд намар нь охидуудын дунд зохиосон билээ. Харин энэ жилийн хувьд багуудын тоо нэмэгдэж эрэгтэй 20, эмэгтэй 8 нийт 28 баг оролцож аваргын цомын төлөө өрсөлдсөн бөгөөд “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан зохион байгуулж байгаа нь оролцогч хүүхдүүд болон тэдний дэмжигчид хамтдаа сайхан дурсамж бүтээж, өөр хоорондоо спортоор дамжуулан найзалж нөхөрлөх боломжийг олгохыг зорьсон юм.

Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдэг багуудаар:

Хөвгүүд

1-р байр: Ирээдүй баг

2-р байр: U16 баг

3-р байр: Bucks баг

Охид

1-р байр: U18 баг

2-р байр: Ирээдүй баг

3-р байр: Хан-Уул баг

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.