Энэ долоо хоногт, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Номхон далайн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч К.Брэтт Натрэсс “1-р сарын 15-ны өдөр Тонга улсад болсон галт уулын дэлбэрэлт, цунамигийн дараа дэлхий даяар тус улсын ард түмэнд үзүүлж буй хайр энэрэлд гүнээ талархаж байна.
Өөр бусад улс орны Сүмийн гишүүд Тонга улсын ард иргэдэд туслахыг хүсвэл Сүмийн хүмүүнлэгийн санд эсвэл өөр бусад хүмүүнлэгийн байгууллагад хандив өргөхийг зөвлөе. Та бүхний залбиралд мөн хайр энэрэл, сэтгэлийн дэмжлэгээ илэрхийлсэн зурвасуудаа сошиал дээр нийтэлсэнд талархаж байна” гэж хэллээ.
