Мэдээ мэдээлэл

"Бяцхан үрсдээ зориулав" аян үргэлжилсээр

 

Өнөөдөр 12-р сарын 25-ны өдөр Сүмийн гишүүд Аврагч Есүс Христийн төрсөн өрдрийг тэмдэглэн баярладаг билээ. Уг баярын үнэн утга учирыг бид бусдад өгч Христийн хайрыг мэдрүүлэхэд оршидог хэмээн үздэг. Тийм ч учраас 12-р сарыг "Дэлхийг Гэрэлтүүлцгэе" уриан дор өнгөрөөдөг бөгөөд олон талт үйл ажиллагаануудын нэг нь "Бяцхан үрсдээ зориулав" нэр бүхийг гэгээнтэн ээж нарын өөрийн гараараа оёж бэлдсэн нярайн өлгий тараах үйл ажиллагаа байв. Сонгинохайрхан дүүргийн 39-р хорооны мэндлээд 1-4 сар болж байгаа бяцхан үрсдээ энэ удаад өлгий тарааж ээж нараас талархал хүлээлээ. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.