Мэдээ мэдээлэл

2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы тойм

                            

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий чуулган хагас жил тутамд зохион байгуулагддаг. 2020 оны 10-р сарын Чуулган (2020 оны 10-р сарын 3, 4-ний өдрүүдэд) зөвхөн цахим хэлбэрээр явагдсан бөгөөд Солт Лэйк Сити хотын Ариун сүмийн талбайгаас дамжуулан хүргэсэн. 2020 оны 10-р сарын чуулганы онцлох сургаал, мэдээ мэдээлэл, зарлалыг доор тоймлон хүргэж байна.

.

 

Сүмийн зарим удирдагч дуудлагаасаа чөлөөлөгдөж, шинээр дуудагдав

2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдааны үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Далын шинэ ерөнхий эрх мэдэлтэн, Тэргүүлэх бишопын зөвлөлийн шинэ гишүүн, Бүсийн далын дөрвөн шинэ гишүүнийг шинээр дуудаж байгааг танилцуулав. Мөн тэрээр Тэргүүлэх бишопын зөвлөлийн нэг гишүүн, Далын гурван ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн далын 47 гишүүнийг чөлөөлж байгааг мэдэгдлээ.

Сүмийн удирдагчдын дуудлагад орсон өөрчлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

Удирдагчид эмэгтэйчүүдийг итгэлтэй байж, дэлхийг өөрчлөх нэгдмэл хүчин болохыг уриалав

Бямба гаргийн орой Эмэгтэйчүүдийн хуралдаанд Тэргүүн Зөвлөлийн гишүүд, Шэрон Юбанк эгч, Кристина Б.Франко эгч, Бэки Крэйвэн эгч нар тус тус үг хэлэв. Тэдний хэлсэн үгийн тоймыг эндээс уншина уу.

Бошиглогч зургаан ариун сүм шинээр барих шийдвэрийг зарлав

2020 оны 10-р сарын 4-ний ням гаргийн үдээс хойших хуралдаанаар бошиглогч дараах байршлуудад зургаан ариун сүм барих төлөвлөгөөг зарлалаа. Үүнд:

  • Кирибатийн Тарава
  • Вануатугийн Порт Вила
  • Ютагийн Линдон
  • Гватемалын Их Гватемала Сити
  • Бразилийн Сан Паулу
  • Боливийн Санта Круз

Байршил тус бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

Ерөнхийлөгч Нэлсон: Бурхан ялах болтугай, ирээдүйгээ хүлээн ав, “шинэ хэвийн байдал”-аар амьдар

Бошиглогч энэ амралтын өдрүүдэд Чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгэндээ урагш тэмүүлэх, ирээдүйгээ итгэлээр хүлээн авах, хүнд хэцүү цаг үеийг сүнслэг байдлын хувьд хөгжин цэцэглэх боломж хэмээн харах, амьдралдаа Бурханыг ялуулах сонголт хийх талаар ярьсан.

Ерөнхийлөгч Нэлсоны бямба, ням гарагт хэлсэн үгийн тоймыг эндээс уншина уу.

2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы хэлсэн үгийн англи хэл дээрх бичвэрүүд

Ерөнхий чуулганы бүх үгийн албан ёсны англи хэл дээрх бичвэрүүдийг conference.ChurchofJesusChrist.org вэбсайт дээрээс унших боломжтой бөгөөд удахгүй Сайн мэдээний номын сан (Gospel Library)-д орно.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.