Мэдээ мэдээлэл

CTR CUP 2025: Залууст зориулсан спорт, нөхөрлөлийн баяр

Чойбалсанд гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан CTR CUP 3x3 тэмцээн

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “CTR CUP” U18 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ жил гурав дахь удаагаа Чойбалсан хотын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөсөн байна.

Жилээс жилд оролцогчдын тоо өсөж, тэмцээний цар хүрээ өргөжин тэлж буй нь бахархам. Тухайлбал, анхны тэмцээнд 16 баг, 2024 онд 28 баг, харин 2025 онд нийт 46 баг (эрэгтэй 38, эмэгтэй 8) хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

BBall-1.jpgDownload Photo

Залуу насны эрч хүч, нөхөрлөлийн дулаан уур амьсгал, баяр хөөр, урам зориг шингэсэн уг тэмцээн оролцогч хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүдийн сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээсэн төдийгүй шигшээ тоглолтууд нь өндөр түвшинд болж, авьяаслаг залуусын ур чадварыг тод томруунаар харуулсан онцгой арга хэмжээ боллоо.

Bball-2.jpgDownload Photo

Оролцогч Баяржавхлан сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Үеийнхээ залуустай өрсөлдөж, ур чадвараа сорьсондоо маш их баяртай байна.” хэмээсэн бол, хоёр жил дараалан аварга болсон “Ирээдүй” багийн гишүүн Ган-Эрдэнэ:  “Би энэ тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж, өрсөлдөөн улам сонирхолтой болж байгаад баяртай байна.” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Bball-3.jpgDownload Photo

Тэмцээнийг санаачлан, амжилттай зохион байгуулахад чин сэтгэл, идэвх зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Чойбалсан салбарын удирдлагууд, шүүгчид болон медиа багийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Тэдний энэхүү үйл хэрэг нь залуу үеийг спортод дуртай, хамт олонч, зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.