Мэдээ мэдээлэл

Ахлагч Нийл Л.Андэрсэны Есүс бол Христ

Elder-Andersen_Mockup_TXT_MNG.png

2022 оны сүүлээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Азийн хойд бүсэд айлчилж, Сүмийн өсөлт хөгжлийн тухай болон сайн мэдээ хэрхэн дэлхийн өнцөг булан бүрд түгэн тархах тухай ярьсан. Тэрээр: “Сэргээгдсэн сайн мэдээг чин сэтгэлээсээ эрэлхийлж буй хүмүүс үүнийг олж болохын тулд суурин газар бүрд сайн мэдээ бусдад гэрэл болон түгээсэй хэмээн Их Эзэн хүсдэг” гэж хэлсэн.
(https://www.thechurchnews.com/2022/6/9/23218477/elder-andersen-asks-members-in-japan-korea-to-share-their-belief-in-jesus-christ/) Бид номлогчийн ажилд туслах хичээл зүтгэл гаргахдаа сайн мэдээг өдөр тутмын амьдралдаа энгийн байдлаар хуваалцаж болно.
Манай Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл гишүүдийг энэ жил Мормоны Ном буюу Есүс Христийн бас нэгэн гэрээг судлахдаа Христийн талаар илүү ихийг сурч, Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, бусдад Христийн амьдралын тухай олж мэдэж, ойлгоход нь туслахыг урамшуулсан. 2022 онд ерөнхийлөгч Нэлсон “Ах, эгч нар аа, Есүс Христийн сайн мэдээ өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа шигээ хэзээ ч ийм их хэрэг болж байгаагүй” хэмээхдээ энэхүү саналыг улам бүр бататгасан.
Ахлагч Андэрсэн 2023 онд Есүс бол Христ номыг бичиж, Азийн хойд бүсийн орон нутгийн удирдагчдад танилцуулсан билээ. Энэхүү ном нь Христийн шашингүй хүмүүст Есүс Христийн талаарх анхан шатны ойлголтоо нэмэгдүүлэхэд нь туслах эх сурвалж болох юм. Ахлагч Андэрсэн энэхүү номдоо Их Эзэний амьдрал, тохинууллыг тоймлон, Түүний Цагаатгал, амилалтын талаар гэрчлэлээ хуваалцсанаар дэлхий даяарх бүх хүнийг Есүс Христийг таньж мэдэхэд урьсан.
Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл гишүүн бүрийг энэхүү номыг уншиж, ашиглахыг хүсэн, дараах мэдэгдлийг хуваалцсан:
“Есүс бол Христ номыг Ахлагч Андэрсэн болон Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс өгч буй бэлэг хэмээн хүлээн авна уу. Бид энэхүү номд гардаг хүчирхэг үгэнд талархаж байна. Дэлхий дээрх бусад ямар ч хүнээс илүүтэйгээр манай бүсийн хүмүүст Аврагчийн үгс үнэхээр их хэрэгтэй, учир нь манай бүсэд Түүний сургаалыг хэзээ ч сонсож байгаагүй маш олон хүн амьдардаг. Бид эдгээр үгийг тунгаан бодох зуураа найз нөхөд гэр бүлийнхэндээ Аврагч Есүс Христийн баярт мэдээ, номлолыг энгийн арга замаар хуваалцах санаануудыг бодож олж болох юм”.
Та бүхэн энэхүү номыг уншихдаа номыг хэрхэн ашиглах тухай дараах санаануудыг ашиглаж болно:
  • Шинэ гишүүн эсвэл өөрийн тохинуулал хийдэг идэвх султай гишүүдэд бэлэг болгон өгөх.
  • Есүс Христийн талаар мэдэх сонирхолтой найзуудтайгаа хуваалцах.
  • Есүс Христийн сургаалыг заахдаа хуваалцах талаар номлогчидтой ярилцах.
  • Гэр орондоо гэр бүлээрээ унших
Энэхүү номыг ашиглах нь Есүс Христийн талаар мэдэхгүй олон хүнд туслах хэрэгсэл болж болох юм. Гишүүд Христийн үнэн шавь байхыг эрэлхийлснээр амьдралдаа Есүс Христийг дагахаас ирдэг аз жаргал, баяр баяслыг хуваалцаж чадна.
Дараагийн хоёр долоо хоногт Бишопууд болон ерөнхийлөгчид сүмийн цуглаанууд дээр энэхүү номыг тараах болно.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.